menu

Wednesday, 30 March 2016

3-р курсын оюутнуудын судалгааны тайлан хамгаалалт

Шалгуурууд:
1. Тайлан бичсэн, нэгтгэсэн байдал - 4 оноо
2. Судалгааны  чиглэл, түүврийг гаргасан байдал - 4 оноо
3. Судалгааны аргаа сонгосон хэрэглэсэн байдал - 4 оноо
4. Судалгааны зарчмаа тодорхойлсон байдал - 4 оноо
5. Судалгааны боловсруулалтаа хийсэн байдал(мэдээлэл цуглуулсан нэгтгэсэн эсэх) 4 оноо
6. Үнэлгээ хийсэн байдал (тоон болон чанарын анализ хийсэн эсэх) 5 оноо
7. Дүгнэлт гаргасан байдал - 5 оноо  
 

                                   






Monday, 30 November 2015

Семинар- Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол

Манай улсад хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас сургуульд сурч чадахгүй сургуулиас завсардаж байгаа, ялангуяа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн цогц үйлчилгээний тогтолцоог бүрдүүлж арга зүйг боловсруулах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ асуудлыг авч үзэхийн тулд бид юуны өмнө хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг ойлголтын дор  юуг авч үзэж байна вэ? Гэдгийг мэргэжлийн талаас тодруулах нь чухал.

Семинар- Сурахад хүндрэлтэй хүүхэд гэж хэн бэ?

Сурах боломж нь ямар нэгэн байдлаар хязгаарлагдсан (хараа, сонсгол, хэл яриа, түлгуур эрхтэн, сэтгэх эрхтэн нь гэмтэж, эмгэг согог үүссэн) хүүхдүүд энэ бүлэгт хамрагдана. Өөрөөр хэлбэл бие эрхтэн, зан төлөвийн эмгэгийн улмаас сурах үйл ажиллагаанд бусдын адил оролцож чадахгүй байгаа хүүхдүүд юм. Ийм сурагчид манай ердийн сургуулиудад элбэг тохиолддог. Ихэнх тохиолдолд эдгээр сурагчдыг хүрээлж буй нийгмийн орчин буюу багш, эцэг эх, хамт олон нь тэдний бусдаас гажиг, дутуу байдлыг онцлон, улмаар сэтгэл санаа, сурах үйл ажиллагаа, хүн болон төлөвшихөд нь сөрөг нөлөө үзүүлдэг нь нууц биш. Эдгээр хүмүүст хандах хандлага хүн төлөлхтөний түүхэн хөгжлийн дагуу хэд хэдэн үе шаттайгаар төлөвшсөөр өнөөг хүрчээ. Тухайлбал:

Sunday, 29 November 2015

Семинар- Зан төлөвийн өөрчлөлтэй хүүхдийн тухай, илрэх байдал, ажиллах арга барил

Хүүхдийн зан төлөвт олон төрлийн шалтгаанаас болж өөрчлөлт ордог. Судалгааны үр дүнд дараах байдлууд сургуулийн бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолдож байдаг нь тогтоогджээ.
·         Сурлагаар хоцорсон хүүхдэд зан төлөвийн өөрчлөлт их илэрдэг байна.
·         Хүмүүжлийн доголдолд орсноос болж зонхилон илэрдэг.
·         Зан төлөвийн тодорхой гаж үзэгдлүүдийн үед ихэнхдээ тохиолддог.
·         Эцэг эхийн буруу нөлөө, хүмүүжлээс болж илэрдэг
·         Муу зуршилд автамтгай хүүхдэд тохиолож байна.