menu

Monday, 28 October 2013

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЗҮЙ”                                    
хичээлийн стандарт
·         Мэргэжлийн индекс:           D-140100
·         Хичээлийн код:                    meth 30
·         Кредит:                                  2кр
·         Хамрах  хүрээ:                     Багш мэргэжлийн 3-р ангийн 1-р улиралд
·         Судлах нийт цаг: 64 цаг      Үүнээс : Лекц-16 цаг, Семинар-32 цаг, Бие даах цаг-16 цаг
·         Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр :
o   Сургалтын өмнө: Сурган хүмүүжүүлэх зүй , Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй  
o   Сургалтын дараах: Сонгох хичээл
o   Хэвтээ тэнхлэгээр: Сурган хүмүүжүүлэх зүй

·         Хичээлийн зорилго:
o   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй” хичээлийн зорилго нь хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгаан, зүй тогтлыг судалж, эмгэг согогтой, сурах бэрхшээлтэй, эмзэг бүлгийн болон сэтгэцийн сааталтай хүүхдийг ердийн сургууль, бүлэгт хамруулан сургах ажлын онол, арга зүйг олон улсын жишигт үндэслэн, өөрийн орны онцлогт тохируулан, оюутан- багш сурч эзэмшихэд оршино
·         Агуулгын хүрээ:
o   Тэгш хамруулан сургах сургалт, Хөгжлийн бэрхшээл, түүний ангилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, төлөвшил,засан сайжруулах аргазүй, Давхар согогтой хүүхдийн хөгжил, төлөвшил, боловсрол эзэмших арга зүй
·         Оюутны эзэмших мэдлэг:
o   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж ирсэн түүхэн тойм
o   Хөгжлийн бэрхшээл, түүний ангилал
o   Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төлөвшил
o   Хэл яриа, оюун ухааны хомсдолтой хүүхдийн хөгжил төлөвшил
o   Зан төлөв, аутизмтай хүүхдийн хөгжил төлөвшил
o   Сэтгэцийн сааталтай, хөдөлгөөний бэрхээлтэй хүүхдийн хөгжил төлөвшил
o   Эмзэг бүлэг, сурах бэрхшээлтэй хүүхдийн хувийн онцлог, хөгжил төлөвшил
o   Давхар согогтой хүүхдийн хөгжлийн онцлог , ангилал
o   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нөхөн сэргээх, засан сайжруулах үндсэн аргууд
·         Оюутны эзэмших чадвар:           
o   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандах хандлагаа өөрчлөх чадвар
o   Хараа ба сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлог, танин оношлох чадвар
o   Хэл яриа ба оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог , танин оношлох чадвар
o   Хэл заслын аргыг хэрэглэх чадвар
o   Зан төлөвийн бэрхшээлтэй хүүхдийг танин оношлох, ажиллах чадвар
o   Сэтгэцийн сааталтай хүүхдийг танин оношлох чадвар, тэдэнтэй ажилах чадвар
o   Сурах бэрхшээлтэй хүүхдийг танин оношлох чадвар, тэдэнтэй ажиллах чадвар
o   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, төлөвшил хувийн  ба насны онцлогийг оношлон таних чадвар
o   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тулгуурлан  тэдэнд зөвлөх, тэднийг сургах, чиглүүлэх чадвар
o   Давхар согогтой хүүхдийн хувийн ба насны онцлогийг оношлон таних, зөвлөх, чиглүүлэх  чадвар
o   Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх, засан сайжруулах чадвар
o   Хамт олон, гэр бүлд нь тулгуурлан нөхөн сэргээх, хамтран ажиллах чадвар 

No comments:

Post a Comment