menu

Monday, 23 December 2013

Сэтгэлийн түгшүүр ба стресс

Сэтгэлийн түгшүүр
Хэт баярлах,уурлах,айхын аль аль нь сэтгэлийн түгшүүр  үүсгэдэг.Сэтгэлийн түгшүүр удаан үргэлжилбэл  хүний эрүүл мэндэд хортой.
Сэтгэл хүчтэй хөдөлсний улмаас үүсч байгаа догдлол-зовнилыг түгшүүр гэнэ.

Гомдол зэвүүцэл,үхэл зовлон,азгүйтэл зэрэг зөвхөн сөрөг үйл явдлын нөлөөгөөр түшшүүр үүсдэггүй.Хурим найр,сургууль төгсөх ба сургуульд элсэх нэг сургуулиас нөгөөд шилжих зөрөг хүний маьдралд гарч байгаа томоохон өөрчлөлтүүд,чухал үйл явдлууд нь сэтгэлийн түгшүүр үүсгэдэг гэж эрдэмтэд үздэг.үүнд баяртай,гунигтай үйл явдлуудын аль аль нь багтдаг.сургуулийн сурагчдад сэтгэлийн түгшүүр үүсч болох зарим үйл явдлуудаас дурьдвал:
-эцэг эхээ алдах
-эцэг эх нь салах
-эцэг эхээсээ хол байх
-Ойр дотны ах дүүгээ алдах
-хэрэг төвөгт орооцолдох
-Шинэ ангид шилжиж орох
-гарамгай амжилт гаргах
-Багштайгаа зөрчилдөх
-Амьдралын хэвшил өөрчлөгдөх зэрэг г.
Сэтгэлийн түгшүүрийн шинж тэмдэг
-сэтгэл                                                -Физиологийн
Самгардах                                           Нойр хулчих
Ой муудах                                            Толгой өвдөх
Түгших                                                  Зүрх савлах
Уйламхай болох                                   Нуруу өвдөх
Цочромтгой болох                                Чичрах салганах г.м


Дээрх энгийн шинж тэмдгүүдийг багш ажиглан өөртөө болон сурагчдад сэтгэлийн түгшүүр байгаа эсэхийг мэдэж болох юм.Сэтгэлийн түгшүүрийг аиглгах,даван туулах  олог арга замууд байдаг.тэдгээрийн дотроос мэргэжлийн бус хүмүүс хэрэгдэж болох 3-н арга замыг санал болгоё:
1.Асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх:
Хичээл номоо цаг тухайд нь хийгээгүйбуюу ажил хжримтлагдан ачаалал ихэссэнээс болж түгшүүр үүсдэг.Иймд *Өнөөдрийн ажлаа сайн хийвэл маргааашийг хожино* гэмэн зарчмыг баримтлан хамгийн чухлаас нь эхлэн асуудлыг шийдвэрлэх нь чухал.
2.Асуудалд хандах өөрийнхөө хандлагыг өөрчил:
-Уйтгартай ойлгомжгүй санагдаж байсан хичээлийг сонирхолтой,хэрэгтэй,зугаатай талаас нь хараад үз.Жишээ нь:Хэлний хичээлийг энгийнээс нь эхлэн системтэй хийвэл та өөрийн амжилтаа алхам алхмаар олж харах болно.
-Амжилтгүй,бүтээмжгүй тохоолдлыг ямагт бүтэлгүй талаас нь бүү хар.Жишээ нь:Ямар нэгэн хичээл дээр хүссэн дүнгээ авч чадаагүй бол гутрахын оронд  түүнийг дахин судалж илүү их зүйлийг мэдэж авах замаар дахин шалгуулж оноогоо ахиулах боломж байнй гэдгийг олж хараарай.
3.Нэгэнт бүтэлгүй золгүй явдал тохиолдсон та болж өнгөрёөн зүлийг өөрчилж чадахгүй бол түүнтэй эвлэрч бие махбодидоо хор учрулахаас урьдчилан сэргийл.Учир нь удаан хугацаанд хүчтэй түгшүүрээс болж хүний биеийн эсэргүүцэл сулдан,дархлал нь буурдаг байна.

No comments:

Post a Comment