menu

Friday, 14 February 2014

”ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙ”  хичээлийн стандарт

·         Мэргэжлийн индекс:          D-140100        
·         Хичээлийн код:                   Psy 203
·         Кредит :                                 5                                      
·         Хамрах хүрээ:                      Багш мэргэжлийн ангиудын 1-р ангийн 2-р улиралд,
                                                2-р ангийн 1-р улирал
·         Судлах цаг:                          Нийт-128 цаг
Ëекц- 48 цаг, Семинар- 64 цаг, Бие даах цаг-16
·         Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр
§  Сургалтын өмнөх:     Мэргэжлийн дидактикийн хичээлүүд
§  Сургалтын дараах:   Сонгох хичээл
o   Хэвтээ тэнхлэгээр:  Сурган хүмүүжүүлэх зүй
·          Хичээлийн зорилго:         
o   Багш бэлтгэх тогтолцоог  боловсронгуй  болгох талаар тавигдаж буй өнөөгийн шаардлагад нийцүүлэн  багш мэргэжлээр суралцагч оюутнуудад, хүүхдийн сэтгэлзүйн  онцлогийг судлан тэдэнтэй ажиллах арга барил, суурь мэдлэг, чадварыг  эзэмших,  бие даан мэдлэг бүтээх, арга барилтай болоход нь туслах чиглэлээр  хамтран ажиллах. 
·         Агуулгын хүрээ:                 
o   Хүүхдийí хөгжлийн сэтгэл зүйн шинжлэх ухааны  судлах зүй, зорилт, сэтгэцийн үзэгдлүүдийн илрэх байдал, сэтгэл зүйн судалгааны арга зүй, хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогууд, хамт олон түүний нийгэм сэтгэл зүйн онцлог, сургалтын сэтгэл зүйн үндэс, оюун ухааны хөгжлийн онолууд үйл ажиллагааны сэтгэл зүй, харилцааны сэтгэл зүйн үндэс, сэтгэлзүйн зөвлөгөөний мөн чанар, багшийн сэтгэл зүйн боловрол
·         Оюутны эзэмших мэдлэг:
o   Сэтгэцийн хөгжлийн мөн чанар, зүй тогтол
o   Судалгааны ерөнхий аргуудын онцлог,судалгааны ажлын үе шат, зарчим
o   Хүүхдийн сэтгэцийн шууд мэдрэн таних үйлийн онцлог
o   Хүүхдийн анхаарлын хөгжлийн мөн чанар, зүй тогтол
o   Хүүхдийн ой тогтоолтын хөгжлийн мөн чанар, зүй тогтол
o   Хүүхдийн  төсөөлөл  зохион бодохуйн хөгжлийн мөн чанар, зүй тогтол
o   Хүүхдийн сэтгэхүй хөгжлийн мөн чанар зүй тогтол
o   Хүүхдийн хэл яриа, оюун ухааны хөгжлийн мөн чанар зүй тогтол Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн, зоригийн хөгжлийн мөн чанар
o   Хүүхдийн бие хүний шинжийн хөгжлийн мөн чанар зүй тогтол
o   Сургалтын  сэтгэл зүйн онол
o   Хүүхдийн нас, бие сэтгэцийн хөгжлийн хувийн онцлог
o   Хүүхдийн голлох үйл ажиллагаа
o   Харилцааны сэтгэл зүйн үндэс
o   Бүлэг хамт олны сэтгэл зүй
o   Сэтгэл зүйн  зөвлөгөө түүний мөн чанар
o   Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүйн онол
·         Оюутны эзэмших чадвар:           
o   Хүүхдийн сэрэл ба хүртэхүйн ялгааг судлах
o   Хүүхдийн цаг хугацааны хүртэхүйг судлах 
o   Хүүхдийн хүртэхүйн  чанаруудыг судлах
o   Хүүхдийн анхаарлын шинжүүдийг судлах
o   Хүүхдийн  ажиглах чадварыг судлах
o   Хүүхдин тогтоолтын хэв шинжийг судлах
o   Хүүхдийн ойн процессуудыг судлах
o   Хүүхдийн ойг хөгжүүлэх тогтоолтын аргыг эзэмшсэн байх
o   Хүүхдийн зохион бодохуйг бүтээлээр нь судлах
o   Хүүхдийн төсөөлөн бодох  чадварыг  судлах
o   Хүүхдийн сэтгэхүйн үйлүүдийг судлах
o   Хүүхдийн сэтгэхүйн чанаруудыг судлах
o   Хүүхдийн сэтгэхүйн төрлүүдийг судлах
o   Хүүхдийн идэвхтэй ба идэвхгүй үгийн нөөцийг судлах
o   Хүүхдийн оюун ухааны түвшинг оношлох
o   Хүүхдийн оюун ухааны чадваруудыг судлах
o   Хүүхдийн сэтгэлийн хувийн онцлогийг танин оношлох
o   Хүүхдэд зоригийн чанаруудыг  төлөвшүүлэх
o   Хүүхдийн темпераментийн онцлогийг  судлах
o   Хүүхдийн темпераментийн онцлогт тулгуурлан харилцах 
o   Хүүхдийн зан төлвийн тодролыг судлах
o   Экстраверт интроверт хүүхдийг судлан, харилцах
o   Хүүхдийн сурах сэдлийг судлах
o   Хүүхдийн багшдаа болон сургуульд хандах хандлагыг судлах
o   Хүүхдийн сонирхолыг судлан, тэдэнд зөвлөх
o   Хүүхдийн ерөнхий авьяас чадварыг судлах
o   Сургалтын орчин үеийн онол үзэл баримтлалыг ойлгон сургалтанд ашиглах 



No comments:

Post a Comment