menu

Wednesday, 20 August 2014

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ

ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ НЬ ХӨГЖЛИЙН БАТАЛГАА БОЛЖ ЧАДНА.
Монгол Улсын хөгжлийн түлхүүр болсон үе үеийн эрдэмтэн багш, оюутан, сурагч, боловсролын байгууллагын ажилтан та бүхэндээ 2014-2015 оны хичээлийн шинэ жил, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эрдэм оюуны ариун үйлст тань амжилт хүсч, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Энэ хичээлийн жилд 2014-2024 он хүртэлх боловсролын хөгжлийн зорилгоо Сургуулийн өмнөх боловсролыг хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе, Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе, Суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадамж эзэмших үе, Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе, Мэргэжлийн болон дээд боловсрол нь хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чадамж эзэмших үе хэмээн тодорхойлж, хэрэгжүүлэх бодит ажил, үйлсээ амжилттай эхлүүлээд байна. 

Л.Гантөмөр
Боловсрол, шинжлэх ухааны сайд

No comments:

Post a Comment