menu

Tuesday, 16 September 2014

Зигмунд Фрейд /Sigmund Freud 1856-1939/



Австрийн нэрт сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фрейд 1856 оны 5-р сарын 6-нд Фрейбург хэмээх Моравийн бяцхан хотод худалдаачны гэр бүлд мэндэлжээ. Нэрт эрдэмтэн маань тийм ч сайхан амьдралтай байсангүй. Түүнийг 4 настай байхад нь 1860 онд тэдний гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрч Венад нүүн иржээ. Тэрээр Венад 1938 он хүртэл амьдарч байгаад Англируу цагаачилсан. Хэдийгээр Фрейд 8 ам бүлтэй, ядуухан айлын хүүхэд байсан боловч багаасаа сурлага сайтай хүүхэд байлаа. Тэрээр “Би 7 жилийн турш ангидаа тэргүүний сурагч байсан бөгөөд ямар ч шалтгалтгүйгээр ангиас анги дэвшиж байсан юм.  Австрийн мэдрэлийн эмч /мэдрэлийн системийн өвчинг эмчилдэг хүн юм/ мөн алдарт сэтгэл судлаач байсан юм. “Психоанализмийн эцэг” гэдгээр нь маш олон хүн түүнийг мэддэг.
Монголчууд Фрейд гэдэг ч герман хэлээр Фройд гэж дуудагддаг. Хүмүүсийн ухаангүй хийдэг ухаангүй үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фрейд сэтгэл зүйн салбарт чухал байр суурь эзэлдэг. Ухаангүй гэдэг нь хүний бодлын нэг бөгөөд мэдэгддэгүй мөн амархан удирдаж болдоггүй сэтгэл мэдрэлийн хэсэг юм. Ихэнх хүн түүний энэ байр суурьтай эвлэрдэггүй байсан бөгөөд Фрейд хүмүүст өөрсдийнх мэдэгддэггүй далд бодол байдаг гэж үздэг байсан юм.

Нийгэм соёлын онол /Л.С.Выготский 1896-1934/

Орчин үеийн когнитив сэтгэл судлалд Америк, Канад, Английн эрдэмтдийн бүтээлүүд голлодог ч хүний хөгжлийн танин мэдэхүйн асуудлаар Швейцарын сэтгэл судлаач Жан Пиаже, Оросын сэтгэл судлаач Лев Выготский нарын бүтээл чухал байр суурийг эзэлдэг. Выготский ,,Хүүхдийн оюун ухаан нь төрсөн цагаас эхлээд нийгмийн орчинтой холбоотой, эгоцентр буюу би төвт яриа нь ч мөн нийгмийн шинжтэй байна,, гэж үзсэн юм. Выготский ,,Хэл бол гадаад ярианы нэгдэл, өөрөөр хэлбэл сэтгэхүйн үйлийн тусламжтай дотоод яриагаа сонсох хүүхдийн үйл гэж үзэж болно. Хэл яриаг эзэмшээгүй (эзэмшихээс өмнөх) байх үед сэтгэхүй хөгждөг. Хүүхдийн хэл яриа нь гадагш чиглэлтэй байсан бол аажим дотогш чиглэлтэй болон хувирч оюун ухааны үйлийн үүрэг гүйцэтгэнэ,, гэж үзсэн ажээ. Өөрөөр хэлбэл гадаад үйл ажиллагаа (зан байдал) сэтгэцийн дотоод үйл болон хувирна. Л.С.Выготский энэхүү интериорезацын онолд суурилан Н.Ф. Талызина, П.Я.Гальперин нар оюун ухааны үйлдлийн шатлан төлөвших онолоо боловсруулсан юм
 
Сэтгэц нийгмийн онол Э.Эриксон 1902-1994

Норвегийн сэтгэл шинжээч Э.Эриксон нар нь ,,Эго сэтгэл судлал,, гэж нэрлэгдсэн үзлийг үндсэлжээ. Энэ үзэл нь З.Фрейдтэй адил бие хүний бүтцийн гол хэсэг нь ухамсаргүй ,,Ид,, байдаг. Харин түүний ухамсартай хэсэг нь ,,Эго,, байдаг ажээ. Эго нь өөрийн хувийн онцлог, бүрэн байдлыг хадгалахад чиглэгддэг. Эриксоны онолд (1902-1994) зөвхөн бие хүний бүтцийн шатлан захирах ёсны харилцаан дахь Фрейдийн үзлийг хянаж үздэггүй гэвч Эриксоны саналаас хөгжилд маш их ач холбогдолтой байдаг. Хүүхдийг хүрээлэн байгаа орчин, соёл урлаг, орчны үүргийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчилсөн. Эриксон өмнөд Дакотын муж дахь хойд Калифорнийн оршин суугч индианчуудын янз бүрийн өмчийн хэлбэрийг судлахдаа эртний сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал, соёл урлаг, хүн судлалын салбар дахь судалгаа шинжилгээний ололтуудыг ашиглажээ.

Энэхүү судалгааны үр дүн нь хожим сэтгэл судлаачдын анхаарлыг татаж уламжлалт объект болсон угсаатны, бүлгийн, бие хүний чиглэлийн судалгааг эрчимжүүлсэн юм. Эриксон хүмүүсийн сэтгэцийн амьдрал нь нийгмийн түүхэн үйл явдлыг бараг толь шиг тусган харуулдаг, мөн бие хүний хямралууд нь нийгмийн хямралуудтай холбоотой байдаг ба түүний бүтцээр тодорхойлогддог гэж үзжээ.

“Танин мэдэхүйн онол буюу когнитив онол”  Жан Пиаже (1896-1980).
Орчин үеийн когнитив сэтгэл судлалд Америк, Канад, Английн эрдэмтдийн бүтээлүүд голлодог ч хүний хөгжлийн танин мэдэхүйн асуудлаар Швейцарын сэтгэл судлаач Жан Пиаже, Оросын сэтгэл судлаач Лев Выготский нарын бүтээл чухал байр суурийг эзэлдэг. Жан Пиаже: Оюун ухаан нь биологийн бүтцээр тодорхойлогдох ба хүний төрснөөс нь эхлээд адаптаци хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж буйг нь судалснаар насанд хүрсэн хүмүүсийн сэтгэхүйг ойлгоход хялбар болох юм. Пиаже хүний оюун ухааны өсөлтөд адаптаци, зохион байгуулалтын үйлүүд нөлөөлдөг гэжээ. Мөн оюун ухааны өсөлт нь адаптацийн түвшингээр тодорхойлогддог. Адаптаци нь ассимиляци, аккомодаци гэсэн хоёр талт үйл явц юм. Жишээ нь: Алимыг идэж буй үйл. Энэ нь биологийн процесс бөгөөд мэдрэхүйн эрхтний бүтэц зохион байгуулалтаар тодорхойлогдоно. Ам, шүд, ходоод гэдэс, тэжээлийн бодис гэх мэт. Алим идэх нь эд эрхтний үйл ажиллагааны үр дүн юм. Өөрөөр хэлбэл гадаад объектыг бидний организм тодорхой үйлдэл хийж биологийн бүтээгдэхүүн болгодог.
Үүний үр дүнд улам их алим идэх хүсэл төрнө. Алимыг идэхийн тулд ам шүднийхээ хэлбэр дүрсийг өөрчлөх (хазах, зажилах) хэрэгтэй болно. Ассимиляци гэдэг нь шинэ мэдээлэл танин мэдэхүйн системд нөлөөлж цааш физиологийн түвшинд тэжээлийн бодис болон хувирах үзэгдэл юм.
Аккомодаци идэвхжил, оюун ухааны үйл ажиллагаанд өөрчлөлт орох процесс юм. Өөрөөр хэлбэл шинэ мэдээлэл танин мэдэхүйн систем хангалттай бус гэж тооцогдох үе. 




 

No comments:

Post a Comment