menu

Sunday, 9 November 2014

Анги хамт олныг судлах социометрийн арга


Бүлэг хамт олны доторх гишүүдийн харилцаа холбоо, сэтгэл зүйн нийц, бүлгийн сэтгэл зүйн уур амьсгал зэргийг нухацтай судлах шаардлага өсөн нэмэгдэж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр бүлэг хамт олны уур амьсгал, нэгдэл нягтралыг сайжруулах ач холбогдолтой.
Бүлэг хамт олны хоорондын харилцаа холбоог ихээхэн оновчтой тодорхойлох боломж олгодог сэтгэл судлалын нэг арга нь социометрийн арга юм.

Судалгааг явуулахад анхаарах:
  1. Судалгааны асуулгыг урьдчилан бэлтгэсэн байна. Эерэг сонголтын хоёр асуулт сөрөг сонголтын нэг асуулт байвал тохиромжтой.
  2. Ангийн нийт сурагчдаас судалгааг авна.
  3. Асуулт бүрийг тус тусад нь боловсруулна. Үүний тулд социоматриц, социограмм зэрэг хүснэгтүүдийг бэлтгэсэн байна.
  4. Сурагч бүрийн авсан нийт сонголтын тоон үндэслэн тухайн хүүхдийн анги хамт олны дотор эзэлж буй байр суурийг үнэлнэ.
  5. Сурагчдын харилцан сонголтын тоог үндэслэн тухайн хамт олны доторх бичил бүлгийг тодруулана.
Судалгааны үр дүнд тулгуурлан хамт олны харьцаа хандлага нэгдэл нягтралыг бэхжүүлэх арга замын талаар өөрийн санал дүгнэлтийг бичнэ.

No comments:

Post a Comment