menu

Tuesday, 18 November 2014

Сурагч, хамт олны харилцаа холбооны бүтэц


Сурагчдын бие хүний харилцаа холбооны бүтцийг судлахад социометр судалгааны арга чухал ач холбогдолтой билээ. Социометрийн судалгааны асуултууд нь Чи хэнтэй хамт суумаар байна? Төрсөн өдөртөө хэн хэнийг урих вэ? Хэн хэнтэй үерхэж байна вэ? Чи хэнтэй өөрийнхөө нууцыг хуваалцах вэ? Ангид хамгийн нэр хүндтэй нөлөө бүхий сурагч хэн хэн байна вэ? Хамт олноосоо тасарч ганцаардсан сурагч байна уу? Ангийн нэр хүнд сайтай сурагчид болон ганцаардан гадуурхагдсан хүүхэд өөрийнхөө байр байдалд хэрхэн хандаж байна вэ? гэх зэрэг байж болно.

Мореногийн боловсруулсан социометрийн судалгааны үр дүнд задлан шинжилгээ хийх зарим хувилбарт хамгийн олон сонголт авсан сурагч тухайн анги бүлгийнхээ “ОД” байдаг. Хэрэв сурагч дунд зэргийн сонголтын тоо цуглуулбал “үл тоомсорлогддог” буюу “анхаарал татдаггүй” сурагч, огт санал аваагүй сурагчийг  “шоовдорлогдсон” буюу “гээгдсэн” сурагч, бусдаас олон татгалзсан сонголт авсан бол түүнтэй харилцахаас зугтаадаг “гадуурхагдсан” буюу “ хүрээнээс хасагдсан” сурагч гэж тус тус социометрийн нэр томьёогоор нэрлэдэг байна. Сурагчдын цуглуулсан оноо нь дээр тулгуурлан \ 3 сонголттой \ зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн\ харьцуулан сурагчдыг анги бүлэгт эзлэх байр сууриар нь үндсэн 4 бүлэгт хуваадаг. I  бүлэгт 6 болон түүнээс дээш оноо авсан \диаграммын төвд байрлана\, II  бүлэгт 3-5 сонголттой сурагчид \диаграмм дээр дүрсэлвэл 2 дахь тойрогт оршино\, III  бүлэгт 1-2 сонголт авсан сурагчид \3 дахь тойрог\, IY бүлэгт ямар ч сонголт аваагүй \4 дэх тойргийн \ сурагчид тус тус хамаарна.
Ямар ч анги бүлэгт энэ 4 бүлэг оршиж байдаг байна. Хоёр захын 1 ба 4-р бүлэгт хамаарах гишүүд харьцангуй бага байдаг. Иймээс ч 1 ба 2 бүлгийг тааламжтай байр суурьтай бүлэг, 3 ба 4-р бүлгийг тааламжгүй байр суурьтай бүлгүүд гэж ерөнхийлөн ангилж болно. Мөн бүлгийн гишүүдийн олонх нь \1 ба 2\ тааламжтай байр суурин дээр оршиж байвал тухайн бүлэгт тааламжтай харилцаа өндөр ижил түвшингийн харилцаатай бүлэгт орших хүмүүсийн байр сууриуд жигд түвшинтэй байгаагийн шинж ажээ.

Я.Л.Коломинский, Н.А.Березовин нар анги хамт олны хамтач шинж ба сурагчдын хувийн харилцаа нь багшийн харилцааны хэв шинжээс шалтгаалдгийг тогтоожээ. Багшийн таалмжтай харилцааны түвшинг “Тааламжтай харилцаа холбооны коеффициент – ТХХК ээр илэрхийлэх бөгөөд ангийн сурагчдын 1 ба 2 –р бүлгийн эзлэх хувь нь 47.5% бол багшийн харилцааг дунд зэрэг харин 50%- иас дээш бол маш сайн гэж үзнэ.

No comments:

Post a Comment