menu

Tuesday, 29 September 2015

1. Төв мэдрэлийн тогтолцооны тухай













Сэтгэц бол өндөр хөгжилтэй матер болох мэдрэлийн тогтолцооны /системийн/ үйл ажиллагааны үр дүн юм. Бүх адгуусан амьтад ба хүнд мэдрэлийн тогтолцоо бий. Мэдрэлийн тогтолцоог төв мэдрэлийн тогтолцоо, зах мэдрэлийн тогтолцоо, дотоод мэдрэлийн тогтолцоо гэж гурав ангилна. Мэдрэлийн тогтолцоо нь бие махбодын болон гадаад орчны хоорондын харьцаа холбоог удирдан зохицуулах үүргийг гүйцэтгэнэ. Үүнээс гол үүргийг төв мэдрэлийн тогтолцоо гүйцэтгэнэ.
Хүний төв мэдрэлийн тогтолцоо нь хамгийн нарийн бүтэцтэй. Хүний мэдрэлийн тогтолцооны хамгийн анхын элемент буюу нэгж нь мэдрэлийн эсүүд буюу нейронууд юм. Мэдрэлийн тогтолцоо нь мэдрэлийн зангилаануудад мэдрэлийн эсийг аажмаар хуримтлуулан олшруулах замаар хөгжиж ирсэн байна. Эс буюу нейронууд нь урт /аксон/, богино /дендрит/ сэртэнгүүдээс бүрэлдсэн байна /1-р зураг/. Мэдрэлийн эсийн эдгээр урт, богино сэртэнгүүд нь хөөрлийн процессийг эсүүдэд тархаан дамжуулах үүргийг гүйцэтгэнэ. Тархинд явагдах хөөрлийн процесс нь мэдрэлийн нэг эсийн аксоноос нөгөө эсийн денпритэд шилжих, дамжих замаар явагдана. Өөрөөр хэлбэл мэдрэлийн эсүүд буюу нейронуудад хөөрлийн процесс үүсэж явагдана.
1-р зураг. Мэдрэлийн эсийн хэлбэрүүд
 1 пирамид, 2-од, 3-ээрүүл хэпбэрийн эсууд
 Ингэж мэдрэлийн эсийн акосоноос нөгөо эсийн дендриттэй холбогдсон уулзвар газрыг синапс гэж нэрлэдэг. Эдгээр синапсууд нь мэдрэлийн  ширхгийг бүрдүүлнэ. Мэдрэлийн эсүүд буюу нейроны бие нь тун жижиг бөгөөд микроскопоор хэмжихэд дунджаар нэгэн эсийн бие нь 0.03 миллометрийн хэмжээтэй аж.
Харин мэдрэлийн ширхэг нь түүнийг бодвол хэдэн арван сантиметрийн хэмжээтэй. Мэдрэлийн эсийн сэртэнгийн бүтцийг 2-р зурагт үзүүлэв.
Мэдрэлийн эсэд үүсч явагдах хөөрлийн процессын үндэс нь биогүйдэл юм. Тархины эсэд явагдах хөөрлийн процесс нь секундэд 120 метрийн хурдтай тархана. Мэдрэлийн ширхгүүд нь цайвар бодисоор хучигдсан байдаг бөгөөд энэхүү бүрхүүл нь хөөрлийн процессыг тодорхой чиглэлд тараахад онцгой үүргийг гүйцэгэнэ.
Мэдрэлийн тогтолцооны нэгж болох мэдрэлийн эсүүд буюу нейронууд нь мэдрэлийн болон хөдөлгөөний эсүүд гэж хоёр хэсэгт хуваагдана. Мэдрэлийн эсийн ерөнхий байдлыг 3-р зурагт үзүүлэв. Мэдрэлийн долгион /импульс/-ыг мэдрэхүйн эрхтнээс төв мэдрэлийн тогтолцоонд дамжуулан хүргэх замыг төв уруу тэмүүлэх зам гэж нэрэлдэгХарин долгионыг мэдрэлийн төвөөс биемахбодын ажиллах эрхтэн булчин, булчирхай зэрэгт эргэж дамжуулан хүргэх замыг төвөөс буцах зам гэнэ. Энэхүү хоёр замаар мэдрэлийн тогтолцоо нь гадаад, дотоод орчноос бие махбодод үзүүлсэн цочролыг төв мэдрэлийн тогтолцоонд дамжуулан хүргэж хариу рефлекст үйл ажиллагаа явагдах буюу төв мэдрэлийн тогтолцоог гадаад орчинтой холбоно.
Төв мэдрэлийн тогтолцоо нь тархи, нугаснаас бүрдэнэ. Нугас нь нурууны ясны ховилд байрласан мэдрэлийн олон ширхэгүүдээс бүтдэг. Нугасыг хөндлөн огтолж үзвэл тэр нь гадна талаараа цайвар өнгийн бодис, дотор талдаа бор өнгийн биеэс тогтсон байна. Харин нугасны хойд ёзоорын бүрэлдэхүүнд орсон мэдрэлийн ширхгүүд нь төв уруу тэмүүлэх мэдрэлийн эсийн салбаруудыг бүрэлдүүлнэ. Нугасанд төрөлхийн буюу нөхцөлт биш рефлексын үйлүүдийг удирдах төвүүд оршино. Нугасанд орших төвүүд нь хүний биеийн булчингийн хөдөлгөөн болон дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг удирдан жолоодно.
Нугасанд мэдрэлийн ширхгүүдээс бүрэлдсэн хөөрлийг дамжуулах зам орших бөгөөд тэр нь хөөрлийг зах мэдрэлийн төгсгөл хэсгээс тархинд дамжуулж, тархинаас буцаж захын хэсэг буюу арьс булчин, дотоод эрхтэнд дамжуулж хүргэх үүрэгтэй.
Төв мэдрэлийн тогтолцооны гол салбар болох тархи нь толгой гавлын ясанд оршино. Гавлын яс нь тархийг гаднын хөндөгдлөөс хамгаалсан байна. Тархи нь нугастай харьцуулбал ихээхэн хожим үүсч хөгжсөн түүхтэй юм. Хүний тархи нь хамгийн дээд зэргийн хөгжилтэй адгуусны тархийг бодоход үлэмж нарийн бүтэцтэй боловсронгуй аппарат байдаг.
Хүний тархины гавлын ясны хэлбэрийн өөрчлөлтийг 4-р зурагт үзүүлэв.
Тархины зарцуулах ерөнхий энергийн хэмжээ харьцангуйгаар их биш бөгөөд 100 вольтын хэмжээний энерги зарцуулна. Тархины үйл ажиллагаа нь цусаар дамжиж бодисын тасралтгүй солилцооны үр дүнд явагдана. Тархи хүний бүх биеийн жингийн 2 хувьтай тэнцэх боловч хүний хэрэгцээт хүчилтөрөгчийн 20 хүртлэх хувийг хэрэглэдэг байна. Тархи цусны жижиг судсаар /капилляр/ дамжуулан өөрийгөө тэжээлийн бодис болон хүчилтөрөгчөөр тогтмол хангана. Тархины тэжээлийн хангах энэхүү хялгасан судасны нийт урт нь 560 километр хүрдэг аж.
Тархины үйл ажиллагааг хангах тэжээлийн гол бодис нь цус юм. Ийм учраас тархи нь их хэмжээний цусаар тогтмол хангагдаж өөрийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг байна. Тархи цусны тогтмол гүйдэл хангахаа больсоны дараа 15 секундын хугацаанд хүний ухамсар балартаж, 10 минутын дараа тархи нь өөрөө сөнөх аюулд орно. Цусны бүрэлдэхүүнд байгаа тэжээлийн бодис нь байнгын өөрчлөлтөд орж тархи болон биеийн эд эсүүдийг тэжээлээр хангадаг байна. Гэвч цусанд байгаа зарим бодис нь өөрчлөгдөхгүйгээр тархины тэжээлийн бүрэлдэхүүнд ордог байна. Хүний тархины жин нь дунджаар 1.3-2 килограммын хооронд хэлбэлзэж байдаг бөгөөд эрдэмтдийн тогтоосноор насанд хүрсэн хүний тархины жин нь 1400 орчим граммд хүрдэг байна. Хүний оюун ухаан болон сэтгэцийн хөгжлийн төвшин нь түүний тархины жингээс хамаарахгүйг олон туршилтаар нотолжээ. Энэ талаар дараах баримтыг өгүүлье. Амьд амьтаны тархины жин нь өөрийн эволюци хөгжлийн явцад ихсэн нэмэгдэж тэдгээрийн мэдрэлийн системийн хөгжил дээшлэх замаар явагдаж ирсэн нь маргаангүй юм. Ийм учраас хүний тархи нь  дельфинээс бусад өндөр хөгжилтэй амьтдын тархинаас өөрийн жингээр илүү байдаг байна. Жишээ нь, хүн дүрст сармагчны тархины жин нь 400 орчим грамм болно. Гэвч зарим адгуусны тархи нь хүний тархинаас жингээрээ давуу байна. Аврага загасны тархи 7 килограмм, зааны тархи 5.5 килограмм байх жишээтэй.
Хүний тархийг түүний бүх биеийн жинтэй харьцуулахад 1/45, сармагчны тархи 1/100, дельфиных 1/125, нохойнх 1/170, зааных 1/600,1 загасных 1/12000-тай тэнцэнэ. Ийм учраас тархины хүндийн жингээр хүний сэтгэц, оюун ухааны хөгжлийн төвшинг хэмжиж болохгүй.
Хүний оюун ухаан сэтгэцийн хөгжлийн төвшин нь тархины өөр онцлогоор тодорхойлогдоно. Энэ тухай дараачийн хэсэгт өгүүлэх болно. Хүний тархи нь жирийн нэг цул бие биш юм.
Тархи нь хоорондоо холбоотой олон салбар хэсгүүд /их, завсарын, унд, ар, бага, уртавтар тархи/-ээс бүрэлдэн тогтсон байна. Хүний тархины бүтэцийг 5-р зурагт үзүүлэв. Тархины хамгийн доод хэсэгт байрласан хэсгийг уртавтар тархи гэнэ. Уртавтар тархи нь тархийг нугастай холбосон хэсэг юм. Уртавтар тархинд амьсгал, зүрх судасны болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг зохицуулах төвүүд оршино. Тэрчлэн уртавтар тархинд найтаах, ханиах, эвшээх зэрэг хамгаалах нөхцөлт биш рефлексийн төвүүд оршихоос гадна хөхөх, залгих, зажлах, шүлс ялгаруулах үйл ажиллагааг зохицуулан удирдах төвүүд байрласан байна. Уртавтар тархины дээд талд дунд тархи, тэдгээрийн дээд талд завсрын тархи оршино. Тархины эдгээр бүх хэсгүүдийн дээд талд их тархи оршино.
Дунд тархи нь биеийг орон зайд зохицуулан хөдөлгөх үүргийг удирдахаас гадна булчингийн хөдөлгөөнийг зохицуулах үүрэгтэй. Дунд тархи нь дөрвөн төвгөр ба тархины хөлөөс бүрэлдэн тогтсон байна. Дунд тархи нь ерөнхийдөө мэдрэмжийн болон хөдөлгөөний үүргийг удирдан зохицуулдаг. Нэн ялангуяа дунд тархины гүйцэтгэх үйл нь бие махбодод гаднаас үзүүлсэн хүчтэй бөгөөд ер бишийн цочроогчийн үйлдлийн үед эрчимтэй явагдах баримжаалах рефлексийн үйл ажиллагааг зохицуулна.
1-их тархи, 2-завсрын тархи, 3-дунд тархи, 4-ар тархи, 5-бага тархи, 6-уртавтар тархи, 7-нугас
Бага тархи нь биеийн тэнцвэр болон ухамсартай, ухамсаргүй үйл хөдөлгөөнийг удирдан зохицуулах үүрэгтэй. Бага тархинд гэмтэл учирвал аливаа адгуусан болон хүний хөдөлгөөний тэнцвэр алдагдаж орон зайд амьдрах боломжгүй болно.
Тэрчлэн бага тархи нь биеийн тэнцвэр ба хөдөлгөөний үйлдлийг зохицуулахаас гадна биеийн дотоод эрхтний үйл ажиллагаанд нөлөелж түүний хэвийн ажиллагааг бууруулах буюу дээшлүүлэхэд нөлөөлдөг.
Эцэст нь бага тархи нь бие махбодын мэдрэмжийн үйл ажиллагааг, тухайлбал булчин шөрмөс, харааны болон арьсны мэдрэмжийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлнэ.
Завсрын тархи нь өмнөд ба дунд тархины үргэлжлэл хэсэг юм. Завсрын тархи нь харааны товцог ба товцгийн доод бүсээс бүрэлдэн тогтоно. Завсрын тархи нь хүний зөн билгийн болон сэтгэл, мэдрэмжийн үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэнэ. Завсрын тархинд бие махбодын бодисын солилцоо болон биеийн дулаан, хүйтнийг удирдан зохицуулах төв оршино. Завсрын тархи нь тархины мэдрэлийн ба хөдөлгөөний хэсгийг зохицуулахын зэрэгцээгээр тархины доод гадрын системийн үүргийг зохицуулна. Жишээ нь хүний нүүр, гарын болон биеийн гадаад хөдөлгөөний илрэлийг дотоод эрхтний үйл ажиллагааны ундсэн дээр зохицуулах ажиллагааг удирдахад оролцоно. Хүний тархины эдгээр дурдсан бүх салбар хэсгүүдийн үйл ажиллагаа нь хоорондоо нягт харилцан холбоотой явагдах бөгөөд төв мэдрэлийн тогтолцооны нэгдмэл үйл ажиллагааг удирдан зохицуулахад тус тусынхаа үүргийг идэвхтэй гүйцэтгэхийн зэрэгцээ цөм их тархины гадрын үйл ажиллагааны хяналтын дор явагдана.
Òºв мэдрэлийн тогтолцооноос гадна хүн ба амьтанд мэдрэлийн çàõ ба дотоод тогтолцоо гэж байдгийг бид дээр дурдсан билээ. Одоо òýäãýýрийн тухай товч өгүүлье.
Мэдрэлийн зах тогголцоо. Хүний биеийн гадаад талд орших мýдрэхүйн эрхтнүүд нь /нүд, чих, арьс, булчин гэх мэт/ бие махбодод ãàäààä орчноос үзүүлсэн цочролыг хүлээн авч төврүү тэмүүлэх замаар äàмжуулан төв мэдрэлийн тогтолцоонд долгион /импульс/-ийг дамжуулан õ¿ргэх процессыг мэдрэлийн зах тогтолцоо гэж нэрлэдэг. Мэдрэлийн çàõ òогтолцооны үндсэн үүрэг нь хүнийг хүрээлэн байгаа гадаад орчныг  òүүнийг төв мэдрэлийн тогтолцоотой холбох явдал юм. Мэдрэлийн зах òоãòîлцооны үндсэн дээр хүн нь гадаад орчноос өгсөн цочролыг хүлээн àâ÷, төв мэдрэлийн тогтолцооны удирдлагатайгаар түүнд хариу үйлдэл ¿çүүлж, тэрхүү цочроогчтой ººðèéгөө зохицуулан амьдарна. Тºâ ìýäðэлийн зах тогтолцоо нь төврүү тэмү¿лэх ба төвөөс буцах гэсэн 2 ¿íдсэн сувгаар гаднаас үзүүлсэн цочролыг тºв мэдрэлийн тогтолцоонд äàмжуулан хүргэнэ. Зах тогтолцоо нь өөрийн үйл ажиллагааг төв мэдрэлийн тогтолцооны шууд удирдлага, хяналтын дор явуулна.
Мэдрэлийн дотоод тогтоëöоо. Мэдрэлийн дотоод тогтолцоо нь бие махбодын дотоодод явагдах үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Бие махбодын дотоод эрхтнүүдэд явагдсан хувьсгалт өөрчлөлтийн тухай дохиог төв руу тэмүүлэх замаар дамжуулан төв мэдрэлийн тогтолцоонä хүргэх процессыг мэдрэлийн дотоод тогтолцоо гэнэ. Мэдрэлийн дотоод тогтолцооны ачаар хүн нь өөрийн бие махбодын дотоодод явагдаж байгаа процессыг мэдэрч авна. Мэдрэлийн дотоод тогтолцоо нь симпатик,  хос симпатик гэсэн хэсгээс тогтоно. Мэдрэлийн дотоод тогтолцооны симпатик, хос симпатик хоёр хэсэг нь мэдрэлийн тусгай ширхгүүдтэй байна. Мэдрэлийн дотоод тогтолцооны хос симпатик хэсгийн мэдрэлийн ширхэг нь уртавтар болон дунд тархи, сүлжмэл нерв ба нугаснаас салбарлан гарсан байна. Харин симпатик мэдрэлийн ширхэгүүд нь нугасны өмнөд ёзоор ба бүслүүр орчмын газраас салбарлаж гарсан байна. Эдгээр мэдрэлийн ширхэгүүд нь тус тусынхаа үүргийг гүйцэтгэж дотоод эрхтэнд явагдаж байгаа хувьсгалт өөрчлөлтийг төв мэдрэлийн тогтолцоонд дамжуулна.
6-р зураг. Мэдрэлийн систем

1-хэрмэл мэдрэл, 2-аарцаг орчмын мэдрэл, 1-нудний солонгон бүрхэвч, 2-нулимсны булчирхай, 3-шүлсний булчирхай, 4-з¿рх, 5-уушиг, 6-ходоод, 12 нугалаа гэдэс, 7-ходоодны доод булчирхай, 8-б¿дүүн гэдэс, 9-давсаг, 10-бэлгийн булчирхай, а-цээжний хэсгийн нугас, б-бэлхүүсний нугас, в-олон ясны уулзвар хэсгиéн нугас
Мýдрэлийн дотоод тогтолцооны симпатик ба хос симпатик хоёр õýñýã íü  мэдрэлийн тусгай ширхгүүдтэй байна. Мэдрэлийн дотоод òîãòîëцооны хос симпаник хэсгийн мэдрэлийн ширхэг нь уртавтар áîëîí дунд тархи, сүлжээ нерв ба нугасаас салбарлан гарсан байна.
Ýдгээр мэдрэлийн ширхгүүд нь тус тусынхаа үүргийг гүйцэтгэж äîòоод эрхтэнд явагдаж байгаа хувьсгалт өөрчлºлтийг төв мэдрэлийн òîãòîëцоонд дамжуулна. Мэдрэлийн тогтолцооны симпатик ба хос ñèмïàтик мэдрэлийн ширхэгүүд нь хөөрлийг дамжуулах хурдаар õàðöàíгуй бага байдаг байна. Жишээ нь симпатик мэдрэлийн ширхгүүд  íü õººрлийг 60-120 метр секундын хурдтайгаар дамжуулдаг юм.

Мэдрэлийн дотоод тогтолцоо нь зах тогтолцооны адилаар өөрийн ¿éë ажиллагааг төв мэдрэлийн тогтолцооны хяналтын дор явуулна.
1-нүдний солонгон б¿рхэвч, 2-нулимсны булчирхай, 3-шүлсний булчирхай, 4-зүрх, 5-уушиг, 6-ходоод, 7-бөөрний дээд булчирхай, 8-нарийн гэдэс, 9-бүдүүн гэдэс, 10-давсаг, 11-бэлгийн булчирхай
Их тархины гадрын бүтэц. Хүн ба адгуусны төв мэдрэлийн тоãòîлцооны өндөр хөгжилтэй хамгийн дээд хэсэг нь их тархины гадар юм. Их тархины гадар нь дээд мэдрэлийн үйл ажиллагааны анатомийи үндэс нь бөгөөд хүний амьдрал, үйл ажиллагааны явцад төлөвшиí хөгждөг байна. Их тархи нь тархины бусад хэсгүүдийн дээд талд орших бөгөөд хоорондоо тархилаг биеэр холбогдсон баруун, зүүн тал бөмбөлөг гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрэлдэн тогтсон байна. Их тархи нь гаднà талаасаа цайвар бор өнгийн нимгэн давхаргаар хучигдсан, давхрага нь 1-4 мм зузаан, мэдрэлийн эсийн 6 үеэс тогтсон байна. Энэхүү бор давхаргын үеийг их тархины гадар гэж нэрэлдэг.
Их тархины гадар нь мэдрэлийн эсийн олон атираа хуниас бүхий цул бүрхүүвчээр хучигдсан байна. Орчин үеийн шинжлэх ухааны нотолж байгаагаар хүний их тархины гадарт 14-17 миллиард орчим мэдрэлийн эсүүд байрласан байх бөгөөд тэр нь одоо манай гариг дээр амьдарч байгаа хүнээс 4 дахин их аж. Их тархины гадарт байрласан мэдрэлийн эдгээр эсүүд нь маш нягт орших бөгөөд 1 куб мм-т 30000 мэдрэлийн эс буюу нейрон оршино. Их тархины гадарт байрласан мэдрэлийн эдгээр эсүүд нь тус тусдаа янз бүрийн үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр үе давхаргын эсүүд нь хэлбэр хэмжээгээрээ хоорондоо харилцан адилгүй бөгөөд пирамид, од, ээрүүл хэлбэртэй эсүүдээс тогтсон байна.
Их тархины гадрын мэдрэлийн эсүүд нь цаашид хуваагдаж олширдоггүй бөгөөд сая төрсөн хүүхдийн их тархины гадрын эсүүд нь насанд хүрсэн хүнийхтэй адил хэмжээнд байдаг байна. Харин их тархины гадрын эсүүд нь бүтцийн хувьд улам нарийсаж эсүүдийн хоорондын холбоо тогтох явдал цаашид ихсэх замаар хөгждөг хуультай юм. Хүний 30-35 насны хоорондоос эхлэн их тархины гадрын эсийн тоо багасаж эхлэх бөгөөд эрдэмтдийн тооцоолж байгаагаар өдөр бүр хүний их тархины гадрын эс нь 50000 хүртэлх тоогоор үхэж байдаг байна. Насанд хүрсэн хүний их тархины гадрын талбай 0.26 хавтгай дөрвөлжин метрт хүрнэ. Их тархины гуравны хоёр хувь нь далангаар хучигдаж тархины эсийн талбайг олон хэсэгт хуваасан байдаг байна. Их тархины гадар нь өөрийн доод хэсэгт орших тархины салбар хэсгүүдтэй мэдрэлийн ширхгээр нарийн холбогдож тэдгээрийн гүйцэтгэх үйл ажиллагааг давхар удирдан зохицуулдаг ажээ.

Хүн ба амьтаны их тархины гадар нь тэдгээрийн сэтгэцийн үйл ажиллагааг удирдан чиãүүлэх гол үүргийг гүйцэтгэнэ.

No comments:

Post a Comment