menu

Monday, 28 September 2015

Судалгаа№2

Хүүхдийн орчиндоо баримжаа авах ерөнхий хандлага, ахуйн мэдлэгийн нөөцийг судлах
Судалгааны зорилго:
-             Хүүхдийн орчиндоо баримжаа авах ерөнхий хандлага, ахуйн мэдлэгийн
          нөөцийг судлах
Судалгаа явуулах журам: Сургуульд орох 5 настай хүүхэдтэй доорх 10 асуултын хүрээнд ярилцах. Асуулт бүрд 30 секундэд багтаан хариулна.

Асуулт:
1.    Чиний нэр хэн бэ?
2.    Чи хэдэн настай вэ?
3.    Чиний эцэг эхийг хэн гэдэг вэ?  /Ингэж асуухын өмнө “Чи гэртээ хэдүүл суудаг вэ?', “Чи гэртээ хэн хэнтэйгээ суудаг вэ?” гэх мэтээр бүрэн бүтэн байдлыг мэдэх нь зүйтэй/
4.    Танай гэр хаана байдаг вэ?
5.    Танайх ямар аймаг (хот)-ийн айл вэ?
6.    Чи өөрийнхөө сум (дүүрэг), баг (хороо)-ын нэр, дугаарыг мэдэх үү?
7.    Чи мэддэг амьтдынхаа нэрийг хэлнэ үү? (Чиний нэрлэсэн амьтдаас аль нь зэрлэг, аль нь) гэрийн тэжээмэл амьтад вэ?(тус бүр хоёроос доошгүй зэрлэг, гэрийн тэжээмэл амьтад нэрлэсэн тохиолдолд хариултыг зөв гэж үзнэ)
8.    Жилийн ямар улиралд өвс ногоо ургаж, ямар улиралд өвс ногоо гандаж хагдардаг вэ?
9.    Чи хэдэн цагт сэрдэг, хэдэн цагт хоол иддэг, хэдэн цагт унтдаг вэ?
10.  Чи өмсдөг хувцас, цай хоолны хэрэгслээсээ нэрлэнэ үү. (тус бүр гурваас доошгүйг нэрлэсэн тохиолдолд хариултыг зөв гэж үзнэ)
Үр дүнг боловсруулах:
Асуулт бүрд 30 секундэд багтаан хариулна. Энэ хугацаанд хариулаагүй бол 0 оноо өгнө. Асуулт бүрийн зөв хариулт тутамд 1 оноо, хагас дутуу хариуллаа гэж үзвэл 0,5 оноо өгч үнэлнэ. Сурагч бүрийн авбал зохих нийт оноо 10 байна.
Та энэ судалгааг бэлтгэл бүлгийн сургалтын үед багтаан авах нь зүйтэй. Бүх асуултад зөв хариулсан буюу 10 оноо авсан хүүхдээ сургуульд суралцах сэтгэл зүйн бүрэн бэлэн байдалд байна гэж үзэж болно. Судалгааны дараа хэнтэй ямар чиглэлээр ажиллах нь тодорхой болно.

I ангийн сурагчидтай ярилцах асуулт
1.             Чи ямар овгийн хэний хэн бэ?
2.             Чиний аав, ээж хэдэн настай вэ?
3.             Чиний өвөө, эмээг хэн гэдэг вэ?
4.             Танай аймаг /хотын/ төв ямар нэртэй вэ?
5.             Чиний хамаатан садан ямар нэртэй газар суудаг вэ?
6.             Чиний хамаатан садан ямар аймаг, хотод суудаг вэ?
7.             Танай гэрийн ойролцоо ямар ямар шувуу байдаг вэ? (ядаж 2
            шувуу нэрлэсэн тохиолдолд зөв хариулсанд тооцно)
8.             Хэддүгээр сард цас орж, хэддүгээр сард цас хайлдаг вэ?
9.             Чи хэдэн цагт хичээлдээ очиж, хэдэн цагт хичээлээсээ ирдэг вэ? (цаг
           минуттай хариулсан тохиолдолд зөв хариулсанд  тооцно)  
10.           Танай гэрт ямар ямар тоглоом байдаг вэ? (3-аас доошгүйг нэрлэсэн тохиолдолд зөв хариулсан тооцно)  

II ангийн сурагчидтай ярилиах асуулт

1.    Чиний аав, ээжийг ямар овгийн хэний хэн гэдэг вэ?
2.    Чиний ах (эгч, дүү) хэдэн настай вэ?
3.    Чи ойрын төрөл нэг хүний овог нэрийг хэлнэ үү?
4.    Чи сумын'төв (дүүргийнхээ)-ийнхөө нэрийг хэлнэ үү?
5.    Чиний хамаатан (танил айл) ямар сум (дүүрэгт) -нд суудаг в'»?
6.    Чиний өвөө, эмээ хаага суудаг вэ?
7.    Ойд байдаг араатан амьтны нэрийг хэлнэ үү ( 4-өөс цөөнгүйг нэрлэсэн тохиолдолд зөв хариулсанд тооцно)
8.    Хэддүгээр сард мод ногоорч, хэддүгээр сард модны навч шарладаг вэ?
9.    Аав, ээж нь ажлаасаа хэдэн цагт ирдэг вэ?
10.  Чи гэртээ байдаг багажийг нэрлэнэ үү (3- аас цөөнгүйг нэрлэсэн тохиолдолд зөв гэж тооцно)

III ангийн сурагчидтай ярилцах асуулт
1.    Чиний өвөө, эмээг ямар овгийн хэний хэн гэдэг вэ?
2.    Чиний өвөө, эмээ хэдэн настай вэ? (хэрэв амьд сэрүүн байхгүй бол хэдэн настайдаа өөд болсныг хэлүүлнэ)
3.    Чи холын төрөл садангийнхаа хүний овог нэрийг хэлнэ үү?
4.    Чи өөрийнхөө баг, хорооны дугаар, нэрийг хэлнэ үү?
5.    Чиний аав, ээж хаана төрсөн бэ?
6.    Чи төрөл садангийнхаа хүний гэрийн утасны дугаарыг хэлнэ үү.
7.    Чи мэддэг загасны нэрийг хэлнэ үү?
8.    Чи жилийн улирлын нэрийг хэлнэ үү?
9.    Чи өглөөний цай, оройн хоолоо хэдэн цагт ууж иддэг вэ?
10.  Чи ямар тээврийн төрөл мэдэх вэ? (3- аас цөөнгүйг нэрлэсэн тохиолдолд зөв хариулсанд тооцно)

IV ангийн сурагчидтай ярилцах асуулт
           
1.    Чиний өвөө, эмээгийн аав ээжийг ямар овгийн хэний хэн гэдэг байв (ядаж ганцыг нэрлэх)
2.    Чиний өвөө, эмээгийн аав, ээж нь хэдэн настайдаа өөд болсон бэ?
3.    Чи айлынхаа (хөршийнхөө) хүмүүсийн хэн нэгний овог нэрийг мэдэх үү (ядаж нэгийг нэрлэх)
4.    Манай улстай хил залгаа оршдог улсуудын нийслэлийг нэрлэнэ үү?
5.    Чи эмээ, өвөөгийн төрсөн газрыг нэрлэнэ үү?
6.    Чи төрөл садангийнхаа хүний байгаа газар луу яаж холбоо барих вэ?
7.    Далай тэнгист байдаг амьтны нэр хэлнэ үү?-
8.    Дэлхийн ямар улсад хамгийн халуун, ямар улсад хамгийн хүйтэн байдаг вэ? (ядаж ганц улс нэрлэх)
9.    Хагас, бүтэн сайнд телевизээр чиний дуртай нэвтрүүлэг хэдэн цагт гардаг вэ? (орон нутгийн байдалд нийцүүлэн асуултыг өөрчилж болно)
10.  Ямар нэг сонирхсон зүйлээ хаанаас уншиж болох вэ? (3- аас цөөнгүй ном, сэтгүүл, сонин нэрлэсэн тохиолдолд зөв хариулсанд тооцно)
 Үр дүнг боловсруулах:
Анги тус бүрийн дээрх асуултуудын зөв хариулт бүрд 1 оноо өгч үнэлнэ. Зарим асуултын хариултыг хүнд гэж үзвэл, хагас дутуу хариуллаа гэж үзвэл 0,5 оноо өгч болно.
 Жиших хэмжүүр:
8 - аас дээш оноо хангалттай
5-8 оноо авбал дунд зэрэг,
5- аас доош оноо авбал хангалтгүй байна гэж үнэлнэ.
 Бага ангийн сурагчдын хичээл сурлагад хандах хандлага
Хүүхдийн хичээл сурлагад хандах сэдэл тэмүүлэл, сонирхол ямар байгааг илрүүлэхэд эл арга зүйн зорилго оршино.
1.    Чи сургуульд явах дуртай юу?
2.    Яагаад сургуульд суралцах хэрэгтэй вэ?
3.    Чи сургууль дээрээ гол төлөв юу хийдэг вэ?
4.    Сургуульд суралцахын тулд чи юу юу бэлтгэдэг вэ?
5.    Хичээл гэж юу вэ? Хичээл дээр юу хийж, яаж ажиллах хэрэггэй вэ?
6.    Хичээл дээр биеэ яаж авч явах вэ?
7.    Гэрийн даалгавар гэж юу вэ?
8.    Гэрийн даалгавар хийх нь юунд хэрэгтэй вэ?
9.    Чи хичээлээсээ ирээд гэртээ юу юу хийдэг вэ?
10.  Чи сургуульд суралцсанаар чиний амьдралд ямар шинэ зүйл буй болсон бэ?

Үр дүнг боловсруулах:
Зөв хариултад 1 оноо, бүрэн бус хариултад 0,5 оноо өгнө.                                                                            
8 - аас дээш оноо авбал сурагчдын хичээлд хандах хандлагыг боломжтой                                  
5-8 оноо авбал дунд зэрэг                                                                                                              
5- аас доош оноо авбал хангалтгүй байна гэж үнэлээд тэдэнд сонирхол, хэрэгцээ төрүүлэх талаар анхаарч ажиллаарай.



No comments:

Post a Comment