menu

Monday, 28 September 2015

Судалгаа№3 Үл орших амьтан /Проектив арга/

Энэхүү  судалгааны  арга  нь  сэтгэц  хөдөлгөөны  уялдааны  онолд  тулгуурлан   зохиогдсон  байна.  Сэтгэцийн  байдлыг  бүртгэн  илэрүүлэхэд  голлох  гарын  хөдөлгөөнөөр  дамжуулан  тодорхойлдог  байна.  И.М.Сеченовын  тодорхойлсноор,  сэтгэцэд  үүссэн  бүх  л  төсөөлөл  түүнтэй  уялдаатай  хандлага  нь  хөдөлгөөнөөр  дуусдаг  байна.  Тодоруулж  хэлбэл,  бүх  л  бодол  санаа  хөдөлгөөнөөр  дуусдаг  ажээ.  Бодит  хөдөлгөөн  ямар  нэг  шалтгаанаар  хэрэгжиж  чадахгүй  бол  тухайн  төрлийн  хөдөлгөөнийг  хариуцсан  булчингуудад  хариу  хөдөлгөөний  хүчдэл  хуримтлагддаг  байна.  Тухайлбал,  айдсыг  үүсгэх  дүр,  бодол  санаа  нь  хөлний  болон  гарын  зарим  булчингийн  хүчдэлийг  нэмэгдүүлэн,  зугтах,  эсвэл  гараар  хамгаалах  хөдөлгөөн  хийхэд /цохих,  халхлах  г.м/  чиглүүлдэг  байна. Хөдөлгөөн  нь  орон  зайд  тодорхой  чиглтэйгээр  явагддаг. Холдох,  ойртох,  налуу, 
цэх  хөдөлгөөн,  өргөлт,  бууралт  гэх  мэт. Иймээс  зураг  зурхад  хэрэглэх  цагаан  цаас  нь  орон  зайн  загвар  болж  булчингийн  хөдөлгөөнөөс  гадна  хөдөлгөөний  чиглэлээр  орон  зайд  хандах  хандлагыг  тодорхойлж  байна.  Орон  зай  бол  сэтгэлийн   хөдөлгөөн  ба  цаг  хугацаа  өнгөрсөн,  одоо,  ирээдүйтэй  уялдаатай.  Үүнээс  гадна  бодит  байдал  сэтгэцийн  хийсвэр  төлөвлөгөөг  илтгэж  болох  юм. Субьектийн  хувьд  ард  нь  мөн  зүүн  талд  илрэх  орон  зай  нь  өнгөрсөн  үетэй  холбогдох  ба   хазгай  байдал  буюу  бодол  санаа,  төсөөллийн  төлөвлөлт,  хэрэгжилтийн  уялдаа  хангалтгүй  байдлыг  илэрхийлдэг. Баруун  ба  урд  талд  мөн  дээд  талын  орон  зай  бол  ирээдүй  цагтай  холбогдон  идэвхитэй   байдлыг  илэрхийлдэг.  Ер  бусын  амьтдыг  зурах  тест  нь  проектив  тестийн  нэг  төрөл  юм.



Судалгааны  хэрэглэх  зүйлс:
1.    Бичгийн цагаан  цаас /А4/
2.    Дунд  зэргийн  зөөлөн  балын  харандааг  хэрэглэх  ба  үзэг,  фломастер  хэрэглэж  болохгүй.
Судалгааны  заавар:
Огт  байдаггүй  амьтныг  зурж  түүнийг  байдаггүй  нэрээр  нэрлэ.
Судалгааны  боловсруулан  тайлбар  хийх:
Оюутан  тус  бүр  өөрийн  зурсан  зурагт  тайлбар  өгсөний  дараа  бусдынхтай  харьцуулан  бодгаль  хувийн  ялгааг  анхааран  дүгнэлт  хийнэ.
Үзүүлэлтүүд  ба  тайлбар
Хуудсан  дээрхи  байрлал:  Хэвийн  хэмжээнд  зургийг  босоо  тавигдсан  цаасны  дунд  шугам  дээр  байрлуулдаг.
Зураг  цаасны  дээд  талд  хэдий  ойрхон  байна,  төдий  хэмжээгээр  өөрийн  үнлэлт  дэгүүр  байгааг  илэрхийлдэг.  Үүнээс  гадна  нийгмийн  дотор  байгаа  өөрийн  байр  сууринд  сэтгэл  дундуур,  бусдын  зүгээс  хангалтгүй  үнэлгээтэй ,  дэвших  ба  өөрийгөө  илэрхийлэх  санаархал  ба  өөрийгөө  батлах  чиг  хандлагыг  илэрхийлдэг.   Зураг  цаасны  доод  талд  ойрхон  байгаагаар  дээрхийн  эсрэг  байдал  буюу  өөртөө  итгэлгүй,  өөрийн  үнлэлт  доогуур,  дарамт  шахалттай,  шийдэмгий  бус,  нийгэмд  эзлэх  өөрийн  байр  суурийг  үл  сонирхон  өөрийгөө  батлан  илэрхийлэх  чиг  хандлагыг  илрэхгүй  байдлыг  илтгэнэ.
Дүрсний  төв хэсэг. /Толгой  ба  түүнийг  орлох  зүйлс/
Толгой  баруун  тийш  хандсан  байвал  үйл  ажиллагаанд  хандах  тогтвортой  хандлага: Бүхнийг  бодож  боловсруулж,  төлөвлөж  хэрэгжүүлдэг  байна.  Гэхдээ  дуустал  хийгээгүй  байх   нь  ажиглагдаг,  чиг  хандлага  нь  идэвхитэй   байдлаар  илэрдэг.  Толгой  зүүн  тийш  хандсан  бол  рефлексийн  илрэл  ба  юмыг  бодож  сэтгэх  сонирхолтой.  Энэ  бол  үйлдэл  хөдөлгөөний  хүн  биш  харин  бодол  төлөвлөгөөний  хүн  бөгөөд  түүний  багахан  хэсэг  нь  хэрэгждэг  байна.  Идэвхээс  төвөгшөөж ,  шийдэмгий  биш  байдлыг  гаргадаг.  Чигээрээ харсан бол эгоцентрический өөрлүүгээ  ханддаг.
Толгой  дээр  зарим  нэг  зүйлүүд:  Тухайлбал,  чих,  ам,  нүд  зурагдсан  байж  болно. Чих  нь  мэдээлэлд  хандах  шууд  сонирхолыг  тодорхойлох  ба  өөрийн  тухай  бусдын  үнэлэлтэнд  ихэд  анхаардаг  байдлыг  илэрхийлж  болно. Ам  нь  ангайсан,  дээр  нь  хэл  зурагдсан  бол  хэт   яриа  байдлыг  илэрхийлэх  ба  уруулыг  тод  тодорхой  зурсан  бол  эмзэг  байдлыг  тодорхойлж  болох  юм.  Харин  ам  нь  ангайсан  ба  хэл  уруулыг  нь  орхигдуулсан  тохиолдолд   аливаа  зүйлээс  амархан  болгоомжлох  хандлагатай,  бусдад  үл  итгэх  байдлыг  илэрхийлдэг. Шүдтэй  зурагдсан  ам  нь  хэл  ярианы  хувьд  түрэмгий  ба  энэ  нь  өөрийгөө  хамгаалах  хандлагаар  илэрдэг  байна.  Хүүхдүүдийн  ихэнх  тохиолдолд  ам  нь  ангайж  зурагдсан  байдаг  ба  энэ  нь  тэдний  эмзэг,  түгшүүртэй  байдлыг  илэрхийлж  болно.  Чухал  ач  холбогдол  бүхий  утгыг  нүд  илэрхийлдэг. Нүдний  солонго  бүрхүүлийг  тод,  тодорхой  зурсан  бол  айдсыг  илэрхийлдэг  байна.  Нүдэнд  сормуус  зурагдсан  эсэхийг  харах  хэрэгтэй. Хэрвээ  сормуус  зурагдсан  бол  зан  байдлын  хувьд  өөрийгөө  илэрхийлэх  хандлагыг  тодорхойлдог.  Мөн  сормуус  нь  өөрийгөө  гоо  сайхан,  хувцасны  хэв  загвараар  бусдын  анхаарлыг  татах  сонирхолтойг  илэрхийлж  болно. Толгой  том  зурагдсан  бол  тухайн  хүний  хувьд  өөрийн  болон  бусдын  хувьд  эрдэм  мэдлэгийг  үнэлдэг  болохыг  харуулна.
Толгой  дээр  зарим  нэмэлт  зүйлийг  тайлбарлаж  болно.  Тухайлбал. Эвэр  зурагдвал  түрэмгий  байдал  илэрдэгийг  харуулж  болох  юм.  Бусад  илэрлүүд  тухайлбал  хурц  хумс,  хялгас,  зүү  зэрэг  нь  давхар  зурагдвал  түрэмгий  байдлыг  давхар  батлаж  өгөх  бөгөөд  түрэмгийллийн  шинж  нь  хамгаалан  хариулах  байдалтай  байдаг. Өд  сөд  бол  өөрийгөө  чимэглэх ,  өөрийгөө  зөвтгөх  байдлыг  илэрхийлж  болох  юм.  Зогдор,  ноос  зэрэг  үсний  төрлийн  зүйлс  мэдрэмтгий  байдлыг  илэрхийлж  болохын  зэрэгцээ  хүйсийн  ялгааг  илэрхийлнэ.



Биеийн  тулгуур  хэсэг. /Хөл,  савар, суурь/
Бүх  л  дүрс  бол  хэлбэртэй  уялдуулан  үндэслэлтэй  байдлыг  холбон  тодорхойлдог.  Хөл  зурвал   асуудалд   үндэслэлтэй  ханддаг,  бодлоготой,  асуудлыг  болон  дүгнэлтийг  оновчтой  шийддэг,  чухал  мэдээлэл  дээр    тулгуурлан  оюун  дүгнэлтийг  боловсруулдаг  байдал  илэрч  болох  юм.  Харин  хөл  болон  тулгуур  зүйл  зурагдаагүй  тохиолдолд  асуудлыг  өнгөцхөн  шийддэг,  дүгнэлтийг  хийхдээ  хөнгөн  гоомой  ханддаг  нь  харагддаг. Хөлийг  их  биетэй  холбосон  байдлыг  анзаарах  хэрэгтэй.  Хөлийг  их  биетэй  холбоход  тод,  хянуур, сул,  бүдэг эсвэл  огт  холбоогүй  байх  нь  тухайн  хүний  өөрийн  бодол  санаа,  дүгнэлт  хийх,  асуудалд  хандах  хандлагыг  хянах  шинжийг  илэрхийлж  болно.  Тод  хянуур  холбогдсон  бол  дээрх  шинж  тод  илэрнэ. Хөл  сарвуу,  суурь  тулгуурыг  нэг   загвараар,  нэг  чиглэлд  зурсан  бол   асуудал  шийдвэрлэх  явц  болсон  илрэлийг  тодорхойлно. Харин  өөр  төрлийн  хөл,  сарвуу, тулгуур  хэсгүүд  бол  оюун  дүгнэлт,  тогтсон  хандлагын  содон  хурц  бие  даасан  заримдаа  бүтээлч  илрэлтийг  харуулна.
Дүрсээс  илүү  гарсан  хэсгүүд:  Үүргийн,  гоёлын  зориулалтаар  илэрч  болно.  Үүнд:  далавч,  нэмэлт  хөл,  тэмтрүүл ,  хуяг,  өд,  бүч,  зангиа,  буржгар  үс,  цэцгийн  хэсгүүд  нь  үйл  ажиллагааны  олон  төрлийг  хийж  гүйцэтгэх  чадвар,  өөрийн  байр  суурьт  сэтгэл  хангалуун  байдал  юм.  Гоёл  чимэглэлийн  чанартай  зүйлүүд  бол  бусдын  анхаарлыг  өөртөө  татах,  бусдын  дунд  ил  байх  хүсэл  сонирхолтойг  харуулж  байна.
Сүүл.  Өөрийн  үйлдэл  шийдвэр,  дүгнэлт,  хэл  ярианд  хандах  хандлагыг  илэрхийлнэ  гэж  үздэг  байна. Харин  сүүл  баруун  тал  руу  чиглэгдсэн  бол  өөрийн  үйлдэл, зан  байдлыг  чухалчилдагийг,  харин  зүүн  тийш  чиглэсэн  бол  бодол  санаа  шийдвэрийг  анхаардаг  ба  алдсан  боломжинд  хамарсан,  өөрийн  шийдвэргүй  байдлыг  илэрхийлдэг. Харин  энэхүү  шинжүүдийн  эерэг  ба  сөрөг  харьцаа  бол  сүүл  дээшээ  эсвэл  доошоо  зурагдсанаас  хамаарна.  Сүүл  дээшээ  чиглэсэн  бол  өөртөө  итгэлтэй,  сэргэлэн  цовоо, байдлыг  илтгэх  ба  сүүл  доошоо  зурагдсан  бол  өөрийн  хүчин  чадалдаа  эргэлздэг,  өөртөө  сэтгэл  дундуур  ханддаг,  хийсэн  ярьсан  зүйлдээ  харамсах  байдлыг  илэрхийлж  болохын  зэрэгцээгээр  гэмшиж  гэмээ  хүлээсэн  байдлын  илэрхийлж  болдог. Энэ  шинжүүд  сүүлний  саглагар,  урт,  орооцолдсон  байдлуудаас  болон  тоогоор  улам  батлагдана.
Дүрсний  хүрээ  контур.  Энэ  үзүүлэлтийг  үнлэхдээ  цүлхэн / өргөс, хуяг/  овгор  товгор,  давхарлуулан  харуулах  зураасаар  үнэлдэг. Хэрэв  өргөс,  зүйтэй  бол  бусдаас  хамгаалсан  байдалтай,  түрэмгий  болохийг  биеийн  гадаргыг  харуулан,  хүрээ  зураасыг  харуулан  давхарлавал  айдас  түгшүүрийн  хаалт, хуяг  бамбай,  давхар  зураасууд  нь  болгоомжлол  хянамгайг  илтгэнэ. Хүрээ  зураас  дүрсийг  аль  талд  нь  ямар  байгаагаас   хамааран  хамгаалалтын  байдал  өөр  өөр  илэрч  болно. Тухайлбал  дүрсийн  дээд  тал  нь  удирдлага  өөрт  чинь  шаардлага  тавьдаг.  Том  хүмүүс  ахмад  хүмүүс  эцэг  эх,  багш  сурган  хүмүүжүүлэгчдийн  эсрэг  илэрч  болдог  ба  доор  хүрээ  зураас  бол  бусдын  доог  болохоос  хамгаалах,  өөрийг  нь  үл  үнэлэхээс  сэргийлэх  байдлыг  харин  хажуу  талын  зураасанд  ирвэл  өөрийгөө  хамгаалахад  бэлэн  байдлыг  илэрхийлдэг. Түүнээс  гадна  баруун  талд  зурагдсан  бол  бодит  үйл,  үйл  ажиллагаатай хүнийг  харин  зүүн  талд  зурагдвал  өөрийн  үзэл  бодол, сонирхлыг   хамгаалах  хандлагатайг  илэрхийлдэг.
Ерөнхий  эрчим  хүч.  Нийт  зурагдсан  зүйлүүдийн  тоо,  хүрээ  зураас,  харлуулсан  байдал, будсан  будаг, нэмэлт  зураас  зэргээр  ерөнхий  эрчим  хүчийг  тодорхойлдог. Ингэхдээ  бүрдүүлэх  зүйлүүд  нь  хэдий  олон  байна  төдий  чинээ  таны  эрчим  чадал  дээгүүр  байна  гэсэн  үг.  Эсрэг    тохиолдолд  хүч  чадлын  илүүц  зүйлд  зарах  дургүй,  хөшүүн  удаан  байдлыг  илэрхийлж  болно.  Гэхдээ  хөнгөн  дарж  зурсан  аалзны  тор  шиг  илэрхийлдэг. Харин  үүний  эсрэг  тохиолдолд  бүдүүн  зураасаар  харандаагаа  хэт  чанга  дарж  зурна  гэдэг  нь  эрчим  чадлынх  биш  түшүүр  болгоомжлолын  илрэл  байхыг  үгүйсгэхгүй.  Үүнийг  цагаан  цаасны  ард  талаас  харж  болохоос  гадна  зурсан  дүрсийн  болгоомжлолын  илэрхийлэл  байхыг  үгүйсгэхгүй.
Зураасыг  үнэлэх.  Хайнга  зурагдсан  зураас,  нямбай  бус  холбоос  нь  тухайн  хүний  хайнга,  нямбай  бус  шинжийг  илэрхийлэгч  болж  чадна.
Үл  орших  амьтдыг  харагдах  байдлаас  нь  хамааруулан  сүрдмээр ,  сүрдүүлгийн  биш,  завсрын  гэсэн  гурван  хэв  шинжид  хувааж  болох  юм. Энэхүү  байдал   таны  өөрийгөө  хэнээр  илэрхийлж  байгааг  шууд  тусгах  ба  нийгмийн  дотор  эзлэх  байр  суурийг амьтдын  илэрхийллээр  тодорхойлж  болохыг  харуулна.
Тухайн  амьтдыг  дөрвөн  мөчтэй  бус  хоёр  мөчтэйгээр   эсвэл  хүний  өмсөж  зүүдэг  хувцас  хэрэглүүртэйгээр  зурах.  Хоншоорын  оронд  хүний  царай,  сарвууны  оронд  гар  зурах  нь  сэтгэлийн  мэдрэмж  хөдөлгөөний  хувьд  тогтворгүй,  төлөвшөөнгүй  байдлыг  илэрхийлж  болно. Тухайн  бүтээлийн  өвөрмөц,  бүтээлч  шийдэл  нь  олон  амьтдын  хэсгүүдээс  нэг  амьтан  үүсэх  байдлаар  бус  харин  олон  төрлийн   зүйлүүдээс  бүтэх  байдлаар  тодорхойлогддог.
Зурсан  амьтдыг  нэрлэх  нь  хэд  хэдэн  байдлаар  илэрнэ.  Зарим  хүмүүс  тухайн  нэг  төрлийн  амьтдын  нэрийг  хэрэглэн  түүнд  хамааралгүй  үйлдэл  хөдөлгөөнөөр  илэрхийлэх  нь  бий. Тухайлбал  нисдэг  загас,  чоно г.м  дарааагийн  хувилбар  бол  шинжлэх  ухаан-номын  үгээр  илэрхийлдэг. Тухайлбал,  мобус ,  иурици  г.м . Үүнээс  гадна  ямар  нэг  байдлаар  тодорхойлоход  бэрхшээлтэй  тодорхой  утгыг  илэрхийлдэггүй   үгийг  хэрэглэх  нь  бий.  Энэ  тохиолдолд  тика, адсам г.м.  Эхний   тохиолдолд  тухайн  хүний  сэтгэлгээний  байдал  оновчтой,  зохицсон  баримжаалах  хандлага  илэрдэгийг  илтгэдэг  бол  хоёрдугаар  тохиолдолд   өөрийн   оюун  ухаан,  мэдлэгийг  бусдад  илэрхийлэх  хандлагыг,  харин  гуравдугаар  тохиолдолд  асуудалд  өнгөцхөн  ханддаг,  бодлогогүй  байдлыг  илэрхийлж  болох  юм.
Мөн  хошин-егөө  үгээр  нэрлэх  нь  бий.  Тухайлбал,  ялаахан,  торойхонцор г.м. Энэ  нь  бусдад  хошин,  егөөтэй  хандах  хандлагыг  илэрхийлдэг. Харин  асуудалд  хэт  хөнгөн  хандаж  шийдэх  илрэлийг  ижил  дуудлага  бүхий  үетэй  нэг  үгээр  илэрхийлэхэд  ажиллагддаг: ноно, сэсэ  г.м

Урт  үгээр  илэрхийлэгдэх  уран  сэтгэмжийн  нэрс  бол  хамгаалалтын  байдалтай  байгааг  илэрхийлж  болох  юм.  Ийм  үгэнд  сихагэжуромит,  ботирастухаса  г.м . Урт  үгийг  хамааруулж  болох  юм.

No comments:

Post a Comment