menu

Thursday, 24 September 2015

Семинар-4 Харааны бэрхшээлтэй хүүхдүүдыг ердийн сургуульд сургах нь

Зорилго: 
Багш мэргэжлээр сурч буй оюутнууд төгсөж гараад харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах аргазүйд сургахад оршино. 
Зорилт:
·         Харааны бэрхшээлийг судалсан түүхэн хөгжил ба харааны бэрхшээлийн тухай ойлголт
·         Харааны бэрхшээлийн бэрхшээл үүсэх шалтгаан
·         Харааны бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сургах 

 Заах арга: Харилцан ярианы арга
 Хэрэглэгдхүүн: Лекц, ном сурах бичиг гарын авлага, техник хэрэгсэл 
 Хичээлийн явц:
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж боловсрол эзэмшүүлэх асуудал харьцангуй саяхнаас яригдаж эхэлсэн. Дундаж зууны үеэс эхлэн 17-р зууны сүүл үе хүртлэх хугацаанд хараагүй хүмүүсийг нийгмээс тусгаарлаж ад үзэгдэж нийгмийн гологдол байдлаар хандаж ирсэн байна .
Тухайн үед асрамжийн газар цөөн байснаас ихэнх нь зөвхөн гэртээ байсан.  1254 онд Парижид 9-р Людивик нэн даруй тусламж анхаарал шаардлагатай 300 харааны бэрхшээлтэй хүмүүсийг асран хамгаалж тусламж үзүүлэх эмнэлэгийг байгуулсан нь түүхэнд "300-н эмнэлэг гэж" тэмдэглэгдэн үлдсэн юм,
18-р зууны дунд үеэс хараагүй хүмүүст хүнлэг энэрэнгүй үзлийн үүднээс хандах болж улмаар тэдний онцлог, сурах боломжийг нь судалж эхэлсэн байна. Ийнхүү 18-р зууны сүүлээр 1784 онд 12 сурагчтай хараагүй хүүхдийн анхны ангийг Валентин Гая байгуулсан нь хараагүй хүүхдийг сургах асуудал нь түүхэнд шинэ үеийг нээсэн. Энэ байдал тухайн үедээ нийгмийн зүгээс албан ёсны дэмжлэг хүлээн авч чадаагүй ба үүнээс хэдэн арван жилийн дараа Песталоцци , Кляйн , Хейннике нарын туршилт бүтээлүүд харааны бэрхшээлтэй хүмүүсийн сургалт хүмүүжлийн ажлын онолын үндэс бий болгоход хүргэсэн. Үүний дараахан Европод сургалтын байгууллагууд маш түргэн бий болж ирсэн .
Европ даяар хараагүй хүмүүст зориулсан сургалтын байгууллагууд нэмэгдэж ирсэн. Ливерпульд /1791/, Эдинбургт /1792/, Лондонд /1799/, Берлинд /1806/, Санкт- Петербургт /1817/, Америкт анхных нь 1832 онд, Бостон, Нью Йоркт 1833 онд байгуулагдсан.
Соён гэгээрүүлэгч Жан жак Руссогийн үзэл санааны нөлөөн дор хараагүй хүмүүсийг хүмүүжүүлэх асуудал шинэ агуулгаар баяжигдаж ирсэн. Өөрөө хэлбэл: Хараагүй хүмүүстэй явуулах хүмүүжлийн ажлын эцсийн зорилго нь тэдний ирээдүйн амьдрал, мэргэжлийн дүр биш, харин бие сэтгэц мэдрэмжийнхээ онцлогын хувьд тэр бүхэлдээ орох ёстой гэж үзэх болсон.
Хараагүй хүмүүсийг сургах сургалтын аргын хөгжлийн түүхэнд 6 цэгнээс бүтсэн Товгор үсэг буюу Луй брайнийн систем чухал нээлт болсон. Хараагүй хүмүүс шивүүрээр бичиж, хуруугаараа тэмтрэн уншдаг үсгийг "Брайлийн цэгт үсэг буюу "Брайлийн систем" гэж нэрэлдэг. Үүнийг анх 1829 онд Франц улсын иргэн Луй Брайль гэдэг хараагүй хүн зохиожээ. Хараагүй хүмүүст зориулж Луй Брайлийн зохиосон 6 цэгт дүрс бичгээр цагаан толгойн бүх үсэг, цэг, тэмдэг, математикийн цифр, хөгжмийн нотыг тэмдэглэж болдог. Брайлийн үсгийг Орос оронд 1885 оноос, манай улсад 1960 оноос хэрэглэж эхэлсэн байна. Брайлийн үсэг бий болсноор хараагүй хүмүүс 6 цэгт үсгийн тусламжтайгаа уншиж бичиж сурах боломжтой болсон. 19-20-р зууны эхээр заах арга зүйн салбарт нэлээд амжилт гарсан. Хараагүй хүмүүсийн сургах сургалтын асуудал 200 гаруй жил үргэлжилсэн ба 4 үе шатанд хуваан үзэж болно.
•   Хараагүй хүмүүст тусгай боловсрол шаардлагатайн ерөнхий үндэслэлийг гаргасан үе
•    Харааны бэрхшээлтэй хүмүүсийг бие даасан амьдрал, хөдөлмөрийн үйл ажиллагаанд бэлтгэхэд чиглэсэн зорилго бүхий боловсрол олгох үе
•    Шинэ сургуулийн гол төлөөлөгчид Монтессори, Ферье, Девей нарын үзэд санаа хараагүйн сургалтанд тусгалаа олсон хөдөлгөөний үе
•   Орчин үеийн боловсролын шинэ хандлага болох ХБХ-дийг сургуулиар дамжуулан нийгэмшүүлэх интеграчилсан сургалтын үе
Интеграчилсан сургалтын үзэл санаа нь 1978 оноос анх гарч, улмаар 1980 оноос ХБХ-ийн боловсрол чанар өгөөжийг дээшлүүлэх зорилгоо туршилт эхэлж 1983 онд хэрэгжиж боловсролын тогтолцоо болон өргөжихэд хүргэсэн. Энэхүү үзэл санааны үр дүнд хараа, сонсгол, бие эрхтэний бэрхшээлтэй тусгай сургуулийн сурагчид хэсэгчилсэн байдлаар ердийн сургуульд суралцах боломжтой болсон.
Харааны бэрхшээл үүсэх шалтгаан
Харааны согог төрөлхийн буюу олдмол байж болно.
Удамшлийн шалтгаан нь: Удамшлийн өвчин, генийн өөрчлөлтэй холбоотой байж болно. /төрөлхийн, нүдний болорын тунгалаг байдал алдагдсан, бодисын сололцооны өөрчлөлт, витамины дутагдал, ургийн үеийн үрэвсэл өвчин/                                     
Гадаад шалтгаан нь: Халдвар, хордлого, эхийн жирэмсэлтийн явц дахь дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлтүүд, вирусын гаралтай өвчин, нүдний мэдрэлийн хатингаршил, бага тархиний хавдар, харааны хэт ачаалал, буруу буюу муу гэрэлтүүлэг.                                                                                                                      
Тохиолдлын шалтгаан нь: Нүдний аяга, нүдний болор, нүдний мэдрэлийн торлогийн механик гэмтэл, нүдний мэдрэлийн хатингаршсан цус харвалт, тархины цус харвалт.усан хавдар, усжилтаас үүссэн тархины мэдрэлийн өөрчлөлт зэрэг харааны бүр мөсөн хэсэгчилсэн алдагдалд хүргэж болно. Нүдний даралт торлогт даралт өгч хараагүй болохын шалтгаан болдог.Мөн түүнчлэн нүдний алим, нүдний мэдрэлийн янз бүрийн өвчлөлүүд орж болох юм.Хараагүй хүний амьдралд сонсох, тэмтрэх,үнэрлэхэрхтэнүүрэгтэй.                                                                                    Харааны бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд  сургах боломж Сургалтын явцад тохиолдох  ерөнхий бэрхшээлүүд.                                                                                          
-       Бие эрхтэний өсөлт болон оюуны хөгжлөөр хоцрох
-       Ерөнхий хүрээ хязгаарлагдах
-       Өөртөө болон амьдралд итгэл алдрах
-       Зан харьцаа, сэтгэлийн хөгжилтөнд өөрчлөлт орох
-       Харааны мэдрэмж буурах алдагдах
-       Бичгийн чадвар сул
-       Гадаад байдалдаа хяналт тавих чадвар муу
Тусгай бэрхшээл: Харааны бэрхшээл нь
Сул хараа- Нүдний тохирсон шилтэй хардаг.
Үлдэц хараа- Биет зүйл хардаг, хуруу тоолдог, гэрэл мэдэрдэг.
Хараагүй- Гэрэл болон гэрэл гарсан зүйлийг мэдрэхгүй, зөвхөн бусад мэдрэхүйн эрхтэний тусламжтайгаа орчинтой харьцах чадвартай. Зөвхөн тэмтрэх маягаар танин мэдэж, арьсны мэдрэхүй нь харах эрхтэнээ орлон нөхөж байдаг. 

Хөдөлгөөний бэрхшээл
o   Орчны болон орон зай, цаг хугацаа,хөдөлгөөний баримжааны алдагдал, дутуу хөгжил
Танин мэдэхүйн бэрхшээл
o   Харьж танин мэдэх чадварын чавдарын алдагдал, дутуу хөгжил
o   Гутрамтгай, өөртөө итгэл муутай,идэвхгүй байдал зонхилно                                  
Оюун ухааны бэрхшээл
o   Мэдэрч танин мэдэхээс , сэтгэж танин мэдэх , үйл ажиллагаагаар танин мэдэх, онолын түвшинд танин мэдэхийг бүхэлд нь хамарсан доголдол илэрнэ.
o   Бичгийн хэлний бэрхшээл гололдог
o   Гутрамтгай , сэтгэлийн нарийн мэдрэмж ихтэй , санаа зовомтгой , сэтгэлийн шаналал давамгайлах . гэх мэт .
o   Тулж харилцах чадвар , хүний сэтгэлийн өнгө аясыг харж мэдрэх , харилцаагаа тухайн нөхцөлд зохицуулах мэдрэмж дутуу, утга санааг илүү тусгадаг учир мэдрэмтгий харцдаг.
Өөрийгөө удирдаж, зохицон дасахад гарах бэрхшээл
o   Бусдын тусламж , дэмжлэг зөвөлгөө тогтмол шаардагддаг.
o   Бие хүний чадварт : Хүнлэг чадвар , шударга чанар , зориг тэвчээр , ерөнхий соёл , биеэ барих чадварт илрэх сөрөг шинж
o   Харилцах чадварт : Харилцаагаа харж зохицуулах чадвар сул
o   Бүтээлч байдалд : Өөрийн бүтээлийг харж задлан шинжилхэд бэрхшээл тохиолдоно
o   Үйл ажиллагааны техник , арга барилд : Төлөвлөх зураглах, бичих зэрэгт тусгай бэрхшээл тохиолдцог
o   Судалгааа, шинжилгээ , бие даасан байдалд : Зөвхөн загвар , заавар , зөвөлгөөг ашиглах чадвартай байдал гэх мэт .                                                                      
Үндсэн бэрхшээл нь:
o    Мэдэрч танин мэдэх үйл ажиллагаа хязгаарлагдмал болж , удааширж , саатдаг , бас дутуу хөгжинө. Ялангуяа хараа - хөдөлгөөн , хараа - мэдрэмж хараа-сэтгэл , хөдлөлийн дутуу хөгжил үүсдэг.
Дагалдах бэрхшээл нь:
o   Бичих болон хөдөлгөөн , орон зай, цаг хугацааны төсөөлөл , хүртэхүй саатаж , улмаар удааширдаг.
Хүндрэх бэрхшээл нь:
o   Давхар согог үүсч бие хүний хөгжил , төлөвшилд өөрчилт орно.
Хөгжих боломж , орлон нөхөх засал:
o   Сонсгол, хэл яриа , хүртэж мэдрэх чадвар давамгайлан хөгжиж, харах эрхтний үйлийг орлон нөхөх чадвартай байдаг. Сул хараатай болон, үлдэц хараатай хүүхдийг ердийн сургуульд хамруулахдаа орчин нөхцөл, техник хэрэгслээр хангаж, арга барилиа тохируулан, урамшуулан дэмжиж , хамт олны дунд сургах нь үр дүнтэй байдаг. Харааны эмгэг, согогтой хүүхдүүд нь голчлон юмыг тэмтэрч , сонсож, амталж, долоож мэдэхийг оролддог. Энэ талыг нь ашиглан сургах боломжтой .
Самбарын ойр, тохирсон, нэмэлт гэрэлтүүлэгтэй газар ажиллуулах
Томруулагч шил линзээр хангах
Ширээг өндөрлөж тохируулах
Дэвтрийн шугамыг тодруулах
Тод гардаг үзэг харандаагаар хангах
Техник хэрэгслээр хангах
Бусдын туслалцааг оновчтой зохион байгуулснаар хөгжих боломжтой байдаг.
Хүүхдийн боломж таны туслалцаа :
·         Брайлийн үсэг сурах чадвартай
·         Дотоод бодомж , дүрслэл сайтай
·         Хэл яриагаар дамжиж харилцаанд орох чадвартай
·         Бусадтай санаа сэтгэлээ чөлөөтэй хуваалцана
·         Дуу хөгжим, уралгын болон хэлний авъяастай
·         Хуруу гарын болон арьсны мэдрэмжинд тулгуурлан бариа засал эзэмших боломжтой.

·         Хөдөлгөөн, орон зай, цаг хугацааны мэдрэмжийг зориудаар хөгжүүлнэ

No comments:

Post a Comment