menu

Thursday, 24 September 2015

Семинар-5 Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сургахуй

Зорилго: Багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд төгсөж гараад сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чадвартай болгоход оршино.
 Зорилт:
- Сонсголын бэрхшээлийг судалсан түүх
Сонсголын бэрхшээл үүсэх шалтгаан
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сургах нь
Заах арга: Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга, харилцан яриа, сүүлчийн үгийг нь өөрт нь үлдээх арга

Хэрэглэгдхүүн: Лекц, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, гарын авлага 
Хичээлийн явц: Бие дааж хэл яриа эзэмших , хэл яриагаа сонсголын замаар хөгжүүлэх чадваргүй хүүхдийг "Сонсголын гэм согогтой хүүхэд" гэнэ.
1.  Сонсох  чадварын бүрэн алдагдалтай /дүлий/: Бусдын яриаг сонсох чадваргүй , хэл ярианы дутуу хөгжилтэй буюу огт хэлгүй , эсвэл сонсголгүй боловч бичгийн хэл яриаг тодорхой төвшинд эзэмших боломжтой .
2.  Сул  сонсголтой : хэл ярианы хөгжил хоцорсон бусдын яриаг хагас дутуу сонсдог гэж ангилдаг.
Сонсголын алдагдлыг төвшингөөр нь:     
Бүрэн сонсголгүй
Сонсголын гүнзгий алдагдалтай            91 децибалиас
Сонсголын хүнд алдагдалтай                70-91 децибаль
Хүндэвтэр                                                56-70 децибаль
Дунд зэрэг                                               41-55 децибаль
Бага зэрэг                                                26-40 децибаль мэдэрдэг
Жирийн сонсголтой хүн                          0-26 децибалиас эхлэн мэдрэх чадвартай
Дуу чимээний хүчийг хэмжих нэгж . 50-60 хүртлэх децибаль хүртэлх сонсголын алдагдлыг сонсголын дамжуулах зам 60-аас дээш алдагдал нь сонсголын хүлээн авуур гэмтсэнийг илтгэдэг байна . Дуу чимээний давтамж 120-6000 герц байдаг. Сул сонсголтой хүний давтамж 250-4000 герц байдаг.
 • Оюун ухааны хөгжил хоцрогдсон
•       Сэтгэн бодох үйл ажиллагаа сул
•      Хэл ярианы хөгжил дутуу
•       Үгийг буруу сонсож , буруу хэлж ярьдаг
•      Үгийн баялаг хомс
•       Идэвхи санаачлага сул
•       Өөртөө итгэх итгэл муутай гэх мэт хөгжпийн ерөнхий бэрхшээлтэй байдаг.
1.    Сонсголын : Сул сонсгол нь сонсголын аппаратын тусламжтайгаар сонсдог, чанга яриа сонсдог боловч шивнээ яриа сонсохдоо алдагдалтай .
2.    Бүрэн сонсголгүй нь: хэл ярианы дутуу хөгжилтэй , зөвхөн бичгийн хэл эзэмших чадвартай.
3.    Хөдөлгөөний: Сонсголоороо хүртэх нарийн мэдрэмж , хөгжмийн болон авиа хэлж дуудах хөдөлгөөний чадварын алдагдал .
4.    Танин мэдэхүйн: Сонсгол, хэл яриа, харилцан ярианы тусламжтайгаар , мэдэж таних мэдэх үйлийн дутуу хөгжил , зарим тохиолдолд гүнзгий хямрал үүсдэг.
5.    Зан төлөвийн: Гутрамтгай, итгэл муутай, сэтгэлийн хөдлөл ихтэй , срчноосоо тасархай, харилцаанд чөлөөтэй орж чаддаггүй зэргээс болж, зан төлөвийн өвөрмөц бэрхшээлүүд үүсдэг.
6.    Оюун ухааны : Сэтгэцийн дутуу хөгжил, ой хэл яриа, сэтгэхүй удааширч саатах, сэтгэл хөдөл, мэдрэмж явцуу, агуулаг нь хязгаарлагддаг нь нилээд тугээмэл.
7.    Хэл ярианы: Аман ярианд ордоггүй, үгийн баялаг муу, үгийн нөөц маш ядмаг, хэл яриагаар дамжих харилцаанд орохдоо бэрхшээл нилээд тохиолдоно. Эрүүл хүмүүстэй харилцах харьцаанд зориудаар сургана.
8.    Сэтгэл хөдлөл  мэдрэмжийн: Санаа зовомтгой, сэтгэцийн огцом түргэн байдал давамгайлам, өөрийн дураар хандах, хэт хөөрүү, хэт ноомой байх хандлагатай, сэтгэлийн уу, амьсгал нарийн мэдрэмж орчин, нөхцлөө дагаж огцом өөрчлөгдөнө.
9.    Харилцааны: Хэл ярианы бүрэн алдагдлаас болж, харилцааны чөлөөт байдал алдагдаж, өдөр дутмын харлцаа хүнд, тусгай бэрхшээл удаан хугацаанд үргэлжилнэ. Харилцаанд зориудаар сургах боломжтой.
Өөрийгөө удирдах тасган зохицоход гарах : Хэл ярианы харилцааны үүрэг хязгас.рлагдсанаас болж эрүүл хүмүүстэй чөлөөтэй харилцаж чаддаггүй учир харилцааны дутуу хөгжил хоцрогдол бий болдог.
Бие хүний хөгжил , төлөвшилд тохиолдох: Зан төлөв, сэтгэл хөдлөл, зориг, ойн болон сэтгэхүйн чанарүуд дутуу хөгжсөнөөс үүсэх бэрхшээлүүд тохиолддог.
Сонсголын алдагдалтай хүүхдийн үлдэгдэл сонсголыг хөгжүүлэхэд багш, эцэг эх хүүхдийн онцлогыг харгалзан үйл ажиллагаа аргаа сонсох нь зохистой. Үүнд :
a)    Авиаг ялган сонсож , зөв дуудуулж утгыг ойлгуулах п. Бодит биет зүйлсийн дуу чимээг ялгаж сонсгох. Байгалийн ба амьтнй дуу авиаг сонгох, дуурайн дуу гаргах.
b)    Үгийн нөөцийг нэмэгдүүлж яриулах
c)    Зургийн үйл явдлыг илэрхийлэх
d)    Санаа бодлоо аман болон бичгийн хэлээр илэрхийлэх
e)    Яриаг амнаас уншиж сургах , зэрэг чадваруудыг систем , дэс дараалалтай болгох .
Ийм хүүхэдтэй ажиллахдаа.
-       Хүүхдийг тохиромжтой байдалд нь суулгах
-       Энгийн хэлбэрээр ярих /Гар, нүүр, хурууны хөдөлгөөн / хийх
-       Сурагч руу харж ярих
-       Хэтэрхий онцлохгүй хэвийн харьцах
-       Аппарат тоног төхөөрөмжөөр хангах
-       Орчин бүрдүүлэх
-       Бичиг ашиглах                                                                                                                 
     Бодох ,сонсох хугацаа өгөх зэрэг зүйлд анхаарна.
Засрал авах боломжууд :
·         Бичгийн хэлэнд сургаснаар харилцааны хөгжил , төлөвшилд чанарын өөрчлөлт гарна.
·         Сургалтын явцад тусгай хэрэгцээг боловсрол эзэмшсэнээр унших , бичих , утга санаагаа яөлөөтэй илэрхийлэх зэргээр оюун ухааны арга барил , сурах чадварт хөгжиж , төлөвшиж байдаг.
Таны туслалцаа:

·   Харааны хөгжил , сонсголын эрхтэний тусгай бэрхшээлийг орлон нөхөх боломжтой учир заслын 8 төрлийн аргуудыг үр дүнтэй эзэмших, өөрөө хөгжлөө хангах боломж нээгддэг.
Хүүхдийн боломж
§  Харааны мэдрэмж сонсголыг орлоно
§  Бичгийн хэл сурах чадвартай
§  Хөдөлгөөний боломж сайтай
§  Хурууны үсэг , ам, нүүрнээс унших уншлага, дохионы хэл нь харилцааны үндсэн хэрэглүүр болдог
§  Оюуны боломж, чадавхи өндөртэй
§  Боловсрол эзэмших чадвартай
§  Сургах орчныг бүрдүүлэх /Сонсголын аппарат , хэрэгсэл /
§  Сургалтыг зохион байгуулна./шавь , гэрийн сургалт гэх мэт /

§  Зургийн болон зохион бүтээх авъяасыг нь хөгжүүлэх болно.

No comments:

Post a Comment