menu

Monday, 28 September 2015

Семинар-6 Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сургах нь

Зорилго: Багш мэргэжлээр сурч буй оюутнууд төгсөж гараад хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцахад оршино.
-       Хэл ярианы бэрхшээлийг судалсан түүхэн хөгжил
-       Хэл ярианы бэрхшээл үүсэх шалтгаан
-       Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сургах арга зүй 

Заах арга: Лекц, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга
Хэрэглэгдхүүн: Ном.сурах бичиг, гарын авлага, техник хэрэгсэл, лекц 
Хичээлийн явц:
Хэл яриа нь хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн үндэс, танин мэдэх арга хэрэгсэл болдог ба хүүхдэд олон янзын шалтгаанаар гэм согог үүсдэг. Хэл ярианы гэм согог өөрөө аяндаа арилахгүй тогтонги шинжтэй байдаг тул зориудын үйл ажиллагаагаар засах шаардлагатай Хэл ярианы гэм согог нь дутуу алдагдах, өөрчлөгдөх, дуугүй болох, дуу хурдсах, удаашрах, гацах, ээрэх, унших, бичихэд гаж өөрчлөлт гарах, унших, тайлбарлах ярих чадвар алдагдах зэрэг олон хэлбэрээр илэрдэг.
Бага насны хүүхдэд тохиолдож болох гэм согогийг дараах бүлэг байдлаар хувааж болох юм .
1.   Авианы дуудлагын өөрчлөлт, гэм согог
2.   Ярианы гэм согог. Үүнд: ээрүү, гуншаа, дультраа зэрэг бие даасан гэм согог
3.   Хэл ярианы ерөнхий хөгжил дутмаг гэх мэт .
Хэл ярианы гэм согог нь төв мэдрэлийн тогтолцооны гэмтэл бэртэл, үйл ажиллагааны хямрал, хөөрөл, саатлын процессын тэнцвэр алдагдах, өгүүлэх эрхтний органик гэмтэл, сонсгол, хараа, хүртэхүй, дутуу хөгжих, мэдрэлийн ядаргаа, сульдаа, сэтгэл санааны хямрал зэргээс шалтгаалан үүсдэг.
Хэл ярианы гэм согог нь хүүхдийн хөгжилд муугаар, сөрөг байдлаар нөлөөлдөг.
§  Хүүхэд хэл ярианаас ичих , зовох
§  Санаа бодлоо илэрхийлэх чадвар сул
§  Сурлагаар хоцрох
§  Ганцаардах , идэвхи санаачилга муудах
§  Оюун ухаан , танин мэдэхүйн процесс удаашрах, саатах
§  Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэг өөрчлөлтүүд гардаг.
Хэл ярианы гэм согогтой хүүхдийн онцлог шинж, илрэлийг харгалзах, хэл заслын хичээлийг зохион байгуулна. Ихэнх тохиолдолд хэл заслын хичээлийг зохион байгуулах үе шат ойролцоо, нэгдмэл тогтолцоотой байж болдог байна.
Тухайлбал :
1.    Авианы дуудлагыг тавих, хэлүүлж сургах үе шат
2.    Авианы зөв дуудлагыг тухайн хүүхдийн хэл ярианд зүгшрүүлж, хэвшүүлэх, бататгах үе шат.
3.    Авиа сольж дууддаг гэм согогийг залруулж, авиа тус бүрийн зөв ялгаж дуудах чадварыг бататган хэвшүүлэх үе шат.
4.    Бие даасан хэл яриа, бичгийн хэлэнд хэрэглэж сургах үе шат .
o   Үенд
o    Үгэнд
o   Өгүүлбэрт
o   Аман ярианд
o   Бичгийн хэлэнд
o   Өөрийн бие даасан утга төгс хэл ярианд хэрэглэж сурах үе шат юм
•      Бусдыг ойлгох, харилцаанд орох чадвартай
•      Авианы дуудлагын гэм согогийг засч болно
•      Аман ба бичгийн хэлэнд сурах чадвартай
•      Оюун ухааны нөөц боломж сайтай
•      Боловсрол эзэмших чадвартай
•      Хэлний гэм согогийг засч залруулан, ердийн сургуульд сургах боломжтой.
Авианы дуудлагын гэм согогийг засах аргаас: Бага ангийн багш монгол хэл, унших, хэл бичгийн хичээл тус бүрээр авианы дуудлагын гэм согогийг засах ажлыг зохион байгуулах. Үүсэх шалтгаанаар нь өгүүлэх эрхтэн ба төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны хямрал /дункциональная дислалия / өгүүлэх эрхтэний органик гэмтэл /органическая дислалия/ -ээс шалтгаалсан гэж 2 ангилна. Авиан дуудлагын гажиг нь дараах 3 хэлбэрээр илэрнэ. Авиа нь огт дуудагдахгүй буюу дуудлага орхигдох. Авиаг буруу дуудах буюу ойролцоо дуудлагаар солих. Авиаг огт өөр авиагаар солих .
1.    Бэлтгэл үе
•      Авиаг ялган хүрэх, харьцуулах чадварыг хөгжүүлэх
•      Уул авиа хэлэхэд оролцдог өгүүлэх эрхтэнийг идэвхижүүлэх
•      Өгүүлэх эрхтэнийг тухайн авиаг дуудах зөв байршилд оруулах
2.    Авиа тавилтын үе
•      Авиаг зөв хэлүүлж сургах
•      Тавигдсан авиаг үе, үг, өгүүлбэрт оруулан хэлүүлж, зүгшрүүлж хэвшүүлэх
3.    Харилцааны чадвар дадлыг хөгжүүлэх үе
•      Уул авиаг ярианд зөв хэвшүүлэх
•      Утга төгс хэл яриа эзэмшүүлэх зэрэг дарааллаар ажиллана.
1.    Дууриах /зөв хэллэгийг дууриаж давтан хэлэх /
2.    Механик /зонд гэж нэрлэдэг хэл заслын багажийг ашиглах /
3.    Хосолсон / дээрхи 2 аргыг хослон хэрэглэх / гэж 3 ангилна.
"С" авиаг хэлүүлж сургахын өмнөх өгүүлэх эрхтэнийг идэвхижүүлэх дасгал.
§  Уруулаар инээмсэглэх
§  Хэлээ өргөн болгох
§  Доод шүдээ /уруул , шүдний хооронд хэлээ оруулж / цэвэрлэх ,
§  Хэлээ гулгуур хэлбэртэй болгох зэрэг дасгалуудыг чөлөөтэй зөв хийлгэж сургана.
      Уруул инээмсэглэх байдалтай
      Хэлний үзүүр доод шүдний ард , дунд хэсэгт нь ялимгүй хотойно
      Хэлний дундуур ховил гарч үүгээр агаарын урсгал гарна
      Зөөлөн тагнай дээш өргөгдөнө
      Дууны хөвч ажиллахгүй
Өгүүлэх эрхтэний байршлыг тогтоож сургасны дараа С авиаг зөв хэлүүлж сургах ажил эхлэнэ. С авийг тавих /зөв хэлүүлэх/ -дээ дагуулж хэлүүлэх, дууриалгах үед нь механик /зонд/ арга хэрэглэж болно. Мөн С авианы хийлгэж болох юм . С авиаг хэлүүлж сургасны дараа үе, үгэнд оруүлж зөв дуудлагыг зүгшрүүлж хэвшүүлэх дасгалыг дараах дарааллаар хийлгэнэ.
      Битүү үенд---------- ус, үс, өс, эс, ас, ис
      Задгай үенд-------  Са , со, су, сэ, сө, сү, си,
      Үгийн эхэнд-------  Сам, сүх, сур, сүү, суу
      Үгийн дунд---------  Асар , үсэг, оосор,
      Үгийн адагт--------- Хумс, хивс, нас, хос
      Ойролцоо дуудлагатай авиа орсон үгэнд —сар -шал, сал-шал, сөл –шөл
      Өгүүлбэрт----------------- Самдан сонин уншлаа гэх мэт
Дээрхи зүгшрүүлж хэвшүүлэх дасгалуудыг тухайн хүүхдийн хэл ярианы боломжинд тулгуурлан хөнгөнөөс нь эхлэн аажим хүндрүүлэх байдлаар унших, бичих, ярьж тайлбарлах ажилтай хослуулан хийнэ.

"3 "авиаг зөв хэлүүлж сургахдаа :
Уруулаар инээмсэглэх. Хэлээ өргөн болгох. Доод уруулаа долоох. Доод шүдээ цэвэрлэх. Хэлээ гулгуур / хэлний үзүүрийг доод шүдний ард тулгаж, хэлний дунд хэсгийг дээшлүүлж, урагш нь ялимгүй түлхэнэ/.
•      Уруул инээмсэглэх байдалтай
•      Хэлний үзүүр доод үүдэн шүдний ард
•      Хэлний дунд хэсэг ялимгүй хотойно
•      Хэлний дундуур ховил үүсч түүгээр агаарын урсгалд /уушигнаас гарсан хий , амьсгал / гарна
•      Зөөлөн тагнай дээш өргөгдөнө.
•      Дууны хөвч ажиллана . Энэ нь "С", "3", "Ц" авианы өгүүлэх эрхтэний байршлаар ялгаатай.
Өгүүлэх эрхтэний "3" авиаг дуудах зөв байршилд оруулж сургасны дараа зөв хэллэгийг дагуулж дууриах аргаар "3" авиаг тавина. "С" авиаг зөв хэлүүлж сургасны дараа "3 " авиаг "С" -д дуу оруулах замаар тавьдаг.
Дуудлага зүгшрүүлэх арга :
Битүү үенд                         аз, үз, эз
Завгай үенд                       за, зэ, зо , зүт
Үгийн эхэнд                       зам, зун, зүү
Үгийн дунд                         үзэм, үзэг, эзэн
Үгийн адагт                        хүрз, банз, аалз
Ойролцоо дуудлагатай авиа орсон үгэнд , тууз_тууж, хаз хаж, зар_жар гэх мэт . Зүгшрүүлэх дасгалуудыг хүүхдийн хэл ярианы онцлогт тохируулан унших , бичих, ярих, ажилтай хослон хийнэ.
Уруул инээмсэглэх байдалтай. Хэлний үзүүр доод үүдэн шүдний ард. Хэлний дундуур бага зэрэг ховил гарна. Агаарын урсгал хэлний дундуур гарна. Хэлний 2 хажуу тал дээд араанд тулна. Зөөлөн тагнай дээш өргөгдөнө. Дууны хөвч ажиллахгүй /дуугүй гийгүүлэгч /
Зөв хэллэгийг дууриах аргаар тавина. С-ээс үүснэ, түүшний хэсэгт тэсрэлт үүсэж "Ц" авиа хэлэгдэнэ "Ц" авиа хэлүүлж сургасны дараа үе, үг , өгүүлбэрт зүгшрүүлэх ялгаварчлах дасгал хийлгэнэ . Үүнд :
Битүү буюу задгай үед_____ ац, ууц, үүц, ца , цо, ци,
Үгийн эхэнд _______ цаг, цонх, цол, цай, цан
Үгийн дунд _______ ,хацар, хувцас, эцэг
Үгийн адагт _________  орц, онгоц, богц,
Өгүүлбэрт________ Цонхон дээр цэцэг тавилаа
Ялгаварчлах дасгал____ цас_час, цэг_чиг, цагчин_цоож зүгшрүүлж хэвшүүлэх дасгалуудыг аажмаар унших, бичих, ярьж, тайлбарлах дасгалуудтай хослон явуулна.

Шуугисан гийгүүлэгч Ж,Ч,Ш авиаг зөв хэлүүлж сургах аргаас:
"Ш" авиаг зөв хэлүүлж сургах
Өгүүлэх эрхтэнийг идэвхижүүлэх дасгал:
      Хэлээ өргөн гаргах
      Хэлний өмнөх хэсэгт хөнхор үүсгэж аяга хэлбэртэй болгох
      Дээд шүдээ цэвэрлэх , дээд уруулаа долоох
      Хэлээ өргөнөөр нь дээд шүдний ард байрлуулах зэрэг дасгалуудаас хэлний хөдөлгөөнийг идэвхижүүлнэ.
Ш" авианы өгүүлэх эрхтэний байршил:
-       Уруул цорвойж дугуйрсан байдалтай
-        Хэлний үзүүрт хатуу тагнайд шүргэнэ
-       Хэлний дунд хэсэг хотойно
-       Хэлний 2 хажуу дээд араанд тулна
-       Зөөлөн тагнай дээш өргөгдөнө
-       Дууны хөвч ажиллахгүй, хаалттай байна
-       Шүд, хэл 2-ын завсраар хэлний үзүүр хатуу тагнайд шүргэсэн хэсгээр агаарын урсгал гарна.
"Ш” авиаг тавихдаа :
•      С авиаг хэлүүлж хэлний үзүүрийг зонд хэрэглэн дээш өргөнө
•      Р авиаг шивнээ байдлаар хэлүүлж хэлний үзүүрийн чичиргээг арилгана
•      Ш авианы цэвэр дуудлагыг дуууриаж давтан хэлүүлэх аргаар тавина
•      Шуугих чимээг дууриалган хэлүүлж , түүнийгээ богино дуудлаганд оруулахад Ш тавигдаж болно
Ш" авианы дуудлагыг зүгшрүүлж , хэвшүүлэх дасгал:
      Битүү үенд- иш, өш, ааш, эш
      Завгай үенд- шо , шэ, шу, шү, ша
      Үгийн эхэнд - шал, шил, шүр , шинэ
      Үгийн дунд - хашаа, машин, хөшиг
      Үгийн адагт - багш, хөрш, тагш
Ойролцоо дуудлагатай авиа орсон үгэнд хас-хаш, шар-сар гэх мэт Зүгшрүүлж хэвшүүлэх дасгал ажлын явцад авианы дүудлагыг засахдаа унших, бичих, ярилцах тайлбарлах практик ажлуудыг тухайн хүүхдийн хэл ярианы онцлогт тохируулан хослон явуулах юм.
"Ж" авиаг зөв хэлүүлж сургахдаа
Өгүүлэх эрхтэний идэвхижүүлэх дасгал
      Хэлээ өргөн гаргах
      Аяган хэлбэртэй болгох
      Дээд шүдээ цэвэрлэх
      Дээд уруулаа долоох
      Хэлээ өргөнөөр нь дээш шүдний ард байрлуулах гэх мэт .
"Ж" авиаг хэлэхэд өгүүлэх эрхтэний байршил ямар байх бэ?
      Уруул дугуйрч цорвойсон байдалтай
      Хэлний үзүүр хатуу тагнайд шүргэх
      Хэлний дунд хэсэг хотойно
      Хэлний 2 хажуу дээд араанд тулна
      Зөөлөн тагнай дээш өргөгдөнө
      Дууны хөвч ажиллахгүй хаалттай байна
      Ж авиаг дуудахад хэлний үзүүр түүшинд хүрч тэсэрч хэлэгдэнэ
Авианы тавилт
-       Өгүүлэх эрхтэнийг зөв байршилд оруулсаны дараа "Ж" авиаг багш хэлж хүүхдээр давтан хэлүүлнэ
-        "Ж" авиаг Ш- ийн дараа тавьдаг. Ш авианы тавилтанд дуу оруулна
-       Зөгийний дуутай адилтгах дасгал хийлгэж болно.
'Ж" авиаг үе,үг, өгүүлбэрт зүгшрүүлэх дасгал




Битүү үенд - аж, эж, иж
Завгай үенд - жа, жо, жу, жэ, жө
Үгийн эхэнд -  жил, жар, жирх, жоом 
Үгийн дунд - ажил, бүжиг,манжин
Үгийн адагт - бөгж, гудамж, хүж, багаж
Өгүүлбэрт - Жаргал хүж асаажээ
Ойролцоо дуудлагатай авиа орсон үгэнд жар_зар , жам _зам , аж_аз гэх мэт. Мөн унших, бичих,  ярилцах дасгалыг хамтад нь хийнэ.

"Ч" авиаг зөв хэлүүлж сургахдаа:
Уруул дугуйрч цорвойсон байдалтай Хэлний үзүүр доод үүдэн шүдний ард Хэлний үзүүрийн дараах хэсэг нь түвшинд шүргэнэ Зөөлөн тагнай дээш өргөгдөнө Дууны хөвч ажиллахгүй
Хэлний үзүүрийг доод үүдэн шүдний ард байрлуулж , ть , ть, ть гэж хурдан хэлүүлж, амьсгалаа түгжээд Ч авиаг хэлүүлнэ. Багшийн хэлсэн Ч авиаг дууриаж хэлүүлнэ.
Үе , үг, өгүүлбэрт зүгшрүүлж хэвшүүлэх дасгал:
чиг_цэг гэх мэт . Ийм маягаар унших , бичих , ярилцах ажилтай хослон хийнэ. 
       Битүү үенд                      ач, эч, ич , өч
Завгай үенд                     ча, чо, чу, чэ, чө, чү
Үгийн эхэнд                      чих, чөлөө, чимэг, чарга
Үгийн дунд                        ачаа, хичээл, хайч, эгч
Өгүүлбэрт                         Эгч дүүд чихэр өглөө.
Ойролцоо дуудлагатай авиа орсон үгэнд час_цас, цаг_чаг
"Р" авийг зөв хэлүүлж сургахдаа: "авианы гажигт нь дараах хэлбэрээр илэрдэг.
      Солих /гар_галь/
      Орхих /аргал_агал /
      Б-гээр солих
      Д-гээр солих Л-ээр солих
      Г-гээр солих
 "Р" авиа зөөлөн тагнай , хүүхэн хэл 2-ын тусламжтайгаар хэлэгдэх /хоолойн Р/
      Хэлний 2 хажуу чичирч хэлэгдэх /уруулын Р/
      Агаар хамрын хөндийгөөр гарч хэлэгдэх /хамрын Р/
      Хэлээ бөөрөнхий нарийн гаргах
      Аяга хэлбэртэй болгох
      Хэлнийүзүүрийг дээд тагнайд хүргэх
      Дээд уруулаа долоох
"Р" авианы өгүүлэх эрхтэний байршил :
Хэлний үзүүр дээд шүдний ард
Хэлний дундуураа хотойно
Хэлний уг дээшээ ялимгүй өргөгдөнө
Хэлний 2 хажуу ирмэг нь дээд араанд тулна
Зөөлөн тагнай дээш өргөгдөнө
Дууны хөвч ажиллана ,чичрээ үүснэ
Агаарын урсгал /амьсгал / хэлний дундуур явж хэлний үзүүрт чичиргээ үүсгэнэ
Хэлээ аяга хэлбэртэй болгож дээд уруул дээр тавина. Тэр хэвээр нь дээд шүдний ард нууна. Энэ дасгалыг удаан хийж сурсаны дараа хэлний үзүүрт чичрэг үүсгэнэ. Үүнд :
Хэлний үзүүрийн тагнайд хүргээд салгахдаа амьсгалыг хүчтэй гаргаж тр/дуугүй/ , дараа нь дуутайгаар тр ...гэж хэлүүлнэ. Энэ үед хэлийг дээш нь механикаар өргөнө. Ддд ..., да да да ... ди ди ди гэсэн авиаг хэлүүлж байгаад хэлний доор савх хийж чичрүүлэхэд УРФ авиа сонсогдоно .
Дээд шүдээ цэвэрлэх Хэлний үзүүрийг зөөлөн тагнайд хүргэх Тагнай цэвэрлэх /хэлээр арчих / Хэлний үзүүрийг дээд буланд хүргэх Тагнай таших – Шогшрох
Хатуу тагнай зөв байрлалтай бол хэлний үзүүрийг хатуу тагнайд хүргэн чичрүүлж , хүйтэн амьсгал гарган дуугарна. Хэлний үзүүрийг тагнайд хүргэж зондоор чичрүүлнэ.
Хэлний холбоос богино . тагнай өндөр байх тохиолдолд хэлний үзүүр тагнайд хүрдэггүй . Үүнийг хэл засалчдын зөвлөснөөр засах нь зүйтэй . Хоолойн хэсэгт хэлэгддэг хоолойн Р нь зөв хэлүүлж сургахад ажиллагаа их шаардагддаг_ Т-г Р-тэй холбож т, р гэж дуугүй , дараа нь дуутай хэлүүлнэ.
Битүү буюу задгай үед - ар, ор, ур, өр, үр, ир, -ра, ро, ру
Үгийн эхэнд - радио, рашаан, Равдан,
Үгийн дунд – эрүү, ширээ, уруул
Үгийн адагт - нар, сар, хамар, нүүр
Өгүүлбэрт   - Раднаа нар зурсан .
Тухайн хуухдийн хэл ярианы боломж, байдалд тулгуурлан авиа хүртэх чадварыг хөгжүүлэх , өгүүлэх эрхтэнийг идэвхижүүлэх, өгүүлэх эрхтэний байршлыг тогтоох, авиаг зөв хэлүүлж сургах, зүгшрүүлж хэвшүүлэх дасгалуудыг унших, бичих, ярилцах ажлуудтай хослон явуулахад илүү үр дүнтэй болно. Хүүхдийн амьдралд харьцангуй олноор тохиолддог С, 3, Ц, Ш, Ч, Р авиануудаар жишээ болгон авианы дуудлагын гэм согогийг засан сайжруулах ерөнхий арга барилуудыг товчлон харууллаа.
Ээрүү  түүнийг засах:
1.  Ээрүү юунаас болж үүсдэг бэ?
Төв мэдрэлийн системийн хөөрөл саатлын үйл ажиллагааны хямрал , тархины органик гэмтэл , мэдрэлийн ядаргаа , тархины төрөл бүрийн гэмтэл , гэр орон , орчин ахуй , том хүмүүсийн буруу нөлөө, сэтгэл санааны элдэв хямралаас шалтгаалан үүснэ .
2.  Ээрүүгийн үр дагавар
Хүмүүстэй харьцахад бэрхшээлтэй . Зан төрхийн өөрчлөлтөнд оруулна. Сурах авъяас чадвараа нээх, ажиллах боломжийг алдагдуулна .
3.   Ээрүүгийн гол хэлбэр нь -Таталт. Таталтыг ангилахдаа
      Эхний авиаг хэлээд үгийн эхэнд таталт өгдөг
      Эхний үе , үгийг хэлээд үгийн дунд таталт өгдөг
      Холимог татлт гэж 3 ангилна.
Үүсэх байдлаар нь
a)    Өгүүлэх эрхтэний таталт . Ихэвчлэн уруулын гийгүүлэгч дээр татдаг.
b)    Хоолойн таталт . Дууны хөвч хаагдаж, авиа нь дуудагдаад байгаа юм шиг мөртлөө дуу нь гардаггүй, ихэвчлэн эгшиг дээр ажиглагдана.
c)    Амьсгалын таталт . Ярианы үед агаар чөлөөтэй гарч өгөхгүй , ангайсан амтай мөртлөө хэлэх гэж байгаа үг нь амнаас гарч өгдөггүй.
Хийлгэх дасгалууд :
1.    Амьсгалын дасгал
      Хамраараа амьсгал авч, амаараа гаргах дасгалыг гүнзгий удаан хийлгэх
      Утсаар дүүжигсэн хөвөнг тодорхой нэг цэгт удаан үлээлгэх
      Шаарыг нэг амьсгаагаар аажуу үлээх
2.    Хоолойн дасгал
      Нэг амьсгаагаар а, у, о, э, ү, и гэхчлэн авиаг дуудах
   Мөн дэс тоо тоолуулж, даваа, мягмар , пүрэв , баасан, бямба , ням гэхчлэн гариг саруудыг нэрлүүлэх
      Үг, өгүүлбэр дагуулж давтан хэлүүлэх
3.    Ритмийн дасгал
      Шүлэг уншуулах
      Дуу дуулуулах зэрэг дасгалуудыг байнга хийлгэнэ.
Ээрхээс сэргийлэх гол санамж:
Өөртөө итгэх итгэл , тайван байх явдал мөн. Сэтгэл санаа тогтворгүй байх үе , айж эмээх , бие сульдах , өлсөж цангах, яарч тэвдэх , сэтгэл хөдлөл , ядрах , хөдөлгөөн ихтэй тоглоомоор тоглох буюу их гүйж харайсны дараах үеүдэд таталт ихэсдэг гэдгийг ойлгож зохицуулах шаардлагатай.
Ээрүүг засах аргаас:
Эрдэмтдийн судалгаа-бүтээлээс үзэхэд:
A. Хүний хэлснийг давтан хэлэх, цээжилж тогтоосон зүйлээ эргүүлэн ярих, зураг тайлбарлах /зургаар ярих/ асуултанд хариулах, зогсолтгүй аажуу ярих, бие даасан ярианд сургах дарааллаар ажиллана.
Б. Гар хөдөлгөөний аргаар
      Бэлтгэл үе
      Багштай зэрэг давтан хэлэх үе
      Хийгээд дууссаны дараа давтан ярих
      Хийх юмаа урьдчилан төлөвлөх
      •   Бие даасан ярианд шилжих
B.  Харилцан ярианы аргаар
      Бэлтгэл үе
      Багшийг дагаж ярих
Асуулт хариулт
      Сонссон, уншсан зүйлийнхээ утгыг ярих
      Чөлөөтэй унших........ зэрэг дарааллаар уйгагүй идэвхтэй ажмллаж үр дүнд хүрсээ жишээ баримтууд олон байна.
Ээрүүг засахад анхаарах зүйл:
-       Тухайн хүүхдийн хэл ярианы хөгжлийн түвшинг харгалзах
-       Эрүүл мэндийн байдлыг харгалзах
-       Үүссэн шалтгаан , боломжинд нь тулгуурлах
Хэл засалч багш, эмч нарт үзүүлж зөвөлгөө авах
Эцэг эх, багш нар хамтарч ажиллах, эмчилгээ /физик эмчилгээ иллэг / заслыг хөслон явуулбал үр дүнтэй болно.
Гуншаа түүнийг засах аргаас:
Гуншааг 2 ангилдаг. А. Хаалттай гуншаа:
Дуудагдаж байгаа авианууд нь амны хөндийгөөр хэлэгддэг, хамрын хөндийн үрэвсэл, зөөлөн тагнайн хөдөлгөөний хямралаас үүсдэг, өөрөөр хэлбэл зөөлөн тагнай өргөгдчихөөд буудаггүй.
Б. Онгорхой гуншаа:
Дуудаж байгаа авиа нь хамрын хөндийгөөр хэлэгдэнэ, зөөлөн тагнайн хөдөлгөөн сулаас болж үүсдэг.
Гуншаа үүсэх шалтгаан:
Хатуу, зөөлөн тагнайн булчингийн саа, таталт, хавдар, хамрын хөндийн өвчлөл, төрөлхийн шалтгаан тухайлбал уруул сэтэрхий, тагнай цоорхой, үр хөврөлийн үед хордсон болон дотоод шүүрлийн булчирхай өвчлөл зэргээс шалтгаалж үүсдэг.
Гуншаагийн илрэл, үр дагавар:
Хожуу хэлд орно, хэл яриа нь дорой, авианы гажигтай байдгаас харьцаа нь хязгаарлагдмал, үгийн баялаг хомс, найрлага муутай байдаг.
Хийлгэх дасгал:
1.  Зөөлөн тагнайн дасгал
•     Бүлээн /буцалсан /ус залгих, уулгах -эвшээх
•     Хоолой зайлах -ханиалгах зэрэг дуураймал үйлдлүүд
2.  Амьсгалын дасгал
•    Лаа, хөвөн, шаар үлээх
3.  Уруулын дасгал
•      Хацраа хийгээр дүүргэх
•      Хийг нь хацартаа ээлжлэн шилжүүлэх
•      Уруулаар инээмсэглэх -цорвойх
•      Амаа зайлах хөдөлгөөн хийлгэх 
4.    Хэлний   дасгал
•      Хэлээ сунгах- зүун баруун , дээш доош нь болгох
•      Хавтгай, цорго, ховил хэлбэртэй болгох
•      Дээд доод уруулаа долоох
5.  Дуу хоолойн дасгал
Ø  Эгшиг авиаг янз бүрийн байдлаар хэлүүлэх а, о, у ... , урт аа, оо , уу, богино эгшиг хослон дуудуулах ао, аоу гэх мэт
Засах арга :
Ø  Эмнэлгийн аргаар хамрын хөндийн төрөл бүрийн гажиг, өвчлөлтийг эмчлэхээс гадна уруул, тагнайг оё , онгорхойг таглах зэрэг ажпыг хийнэ .
Ø   Хэл заслаар зөөлөн тагнайн хөдөлгөөнийг идэвхжүүлж сайжруулах, гуншаа дуудлагыг засах, авиа тавих, авиан сонсголыг хөгжүүлэх ажпыг хийнэ.
Ø  Хэл засагч, эмч, багш нараас зөвлөгөө авч хамтрач ажиллах шаардлагатай.
Дультраа, түүнийг засах аргаас:
1. Дультраа яриа /дизартрия / юунаас шалтгаалж үүсдэг вэ?
Саа өвчний дараа өгүүлэх эрхтэний булчинг саа таталт хамарснаас, мөн үр хөврөл, төрөх үеийн таагүй нөхцөл, бэртэл гэмтэл, халдварт өвчлөл, тархины цусны эргэлтийн өөрчлөлт, мэдрэл булчингийн чанартай, удамшлын шинжтэй өвчин зэргээс шалтгаалж үүснэ. Мөн тархины гэмтлээс зах хязгаарын мэдрэх эрхтэн гэмтдэг, тухайлбал хэл тагнай, уруул, хацар, доод эрүү залгиур, цээжний хөндийн булчинг ажиллуулах мэдрэл гэмтсэнээс ярихдаа нүүр нь татганах, хэлний хөдөлгөөн удааширч, авиа хэлэх зав байршилд орж чадахгүй болох, ам нь хаагдахгүй болох зэрэг эмгэг согог үүснэ.
2. Ярианд оролцогч булчингууд хямралаас хэл ярианы тодорхой биш , дультраа , хэлээ зажилж- байгаа юм шиг дуулддаг . Мэдрэлийн системийн гэмтлээс шалтгаалж авианы дуудлага, дуу, хурд өөрчлөгдөж хэл яриа нь ойлгомжгүй болдог. Өгүүлэх эрхтэний өөрчлөлттэй, ярихдаа амьсгалаа зөв хувиарлаж чадахгүй, хөөрлийн процесс давамгай, сэтгэл санаа нь хямардаг, цочромтгой, амархан ядардаг, орчиндоо зохицох чадвар сул, хөдөлгөөний эвсэл муутай байдаг. 
Хэл ярианы бэрхшээлийг судалсан түүхэн хөгжил
Хэл ярианы бэрхшээлийг эртний гүн ухаантнаас эхлэн, нийгмийн хөгжлийн бүхий л үе шатанд физилогич, эмч, багш, сэтгэл судлаач зэрэг олон мэргэжлийн хүмүүс судалж тухайн цаг үеийн зохиогчийн арга судлалын үндэс, ШУ хөгжилтэй холбоотойгоор янз бүрээр тодорхойлж тайлбарлаж эхэлсэн.
Эртний Грек, Египет, Римд хэл ярианы бэрхшээлийг өвчин гээд шалтгааныг шашин, мухар сүсгийн үүднээс тэнгэр бурхны цээрлэл, далдын хүчний нөлөө гэж нэг талаас тайлбарлаж байсан байна.
Нөгөө талаас Эртний Грекийн эрдэмтэд олон зөв тайлбарын эхлэлийг өгсөн.
Гипократ /М.Э.Ө.460-377/ хэл ярианы бэрхшээл үүсэх шалтгааныг уураг тархины гэмтэлтэй холбоотой гэж үзээд анх удаа зарим нэг бэрхшээлийг засах талаар нилээд системтэй гүйцэд тайлбар өгч, ангилах оролдлого хийсэн ба /авиан дуудлагын согог ээрүү, дуугүй болох/ гэх мэт нэр томъёог бүтээлдээ хэрэглэж байсан байна.
Аристотель /М.Э.Ө384-322/ хүн ба амьтны өгүүлэх эрхтний бүтэц, үйл ажиллагааг харьцуулан судлаад хүний хэл, амьтныхаас байгалиасаа өөр заяагдсан нэгдүгээрт амтлах, хоёрдугаарт хэлж ярихад зориулагдсан үүрэг гүйцэтгэдэг гэж тэмдэглэсэн. Тэрээр хэл ярианы бэрхшээл үүсэх шалтгааныг өгүүлэх эрхтний зөв биш бүтэц, хэл уруулын хангалтгүй хөдөлгөөнтэй холбосны дээр хэл ярианы хөгжилд гэр бүл, ёс суртахуун, бие бялдрын хүмүүжил чухал үүрэгтэйг онцолсон.
Хэл заслын бүтээлүүдэд Эртний Грекийн чадварлаг уран илтгэгч Демосфен, өөрийнхээ ээрч гацдаг бэрхшээлээ хэрхэн засаж сайжруулсан талаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Демосфен төрөлхийн сул биетэй, ээрч гацдаг, авиан дуудлагын согогтой, олны өмнө гарахаасаа айж эмээдэг, хулчгар дорой, биеэ чагнадаг, нүүр амны булчин нь татаж ярихад төвөгтэй байсан хэдий ч Грекийн гайхамшигт уран илтгэгч Коллистратын үг хэлэхийг сонсоноор илтгэгч болох хүсэл бий болж, улмаар уран уншлагаар шаргуу хичээллэж эхэлсэн байна.
Демосфен өөрийнхээ хэл яриа , нүүр зан төрхийн гажгаа анхааралтай ажиглан судлаад, зөв ярианы тогтмол дасгалуудыг төдийгүй өөртөө бие хүний тодорхой шинжийг бий болгон хүмүүжүүлэх бүхэл бүтэн цогц дасгалуудыг ч төлөвлөж оруулсан байна. Демосфен хэл ярианы дасгалуудаас хамгийн чухалд, амьсгалын дасгалыг үзсэн ба амьсгалаа гүн аваад түүнийгээ гаргахдаа урт үг хэлэх, хэлний дасгал хийх үедээ амандаа хэлний хөдөлгөөнийг дөхөмтэй болгох үүднээс жижиг чулууг байлгадаг байжээ.
Эртний Римийн эмч, байгаль шинжээч Клавдий Гален /МЭӨ130-200/ тархи, мэдрэлийн тогтолцоо, ялангуяа их тархины гадаргуу, тархины ховил, бага тархи ба нуруу нугас, тархины эд эсуудийн талаар олон бүтээл тууривсан нь хэл ярианы янз бүрийн бэрхшээлийн үндсийг тодруулахад их дөхөм болно.
К.Галены бас нэг гавъяа хэл ярианы бэрхшээлийн нэр томъёог шинжпэх ухааны үндэстэйгээр тогтоон нэг мөр болгон тайлбарласан нь одоог хүртэл хэрэглэгдсээр байгаа.
К.Гален анх удаа хэл ярианы бэрхшээл үүсэх шалтгааныг
1.  Төвийн /уураг тархины гэмтэлийн/ ба захынөгүүлэх эрхтний гэмтэлийн шинжтэй.
2.  Төрөлхийн ба олдмол шинжтэй
Харин хэл ярианы согогийг хэл ярианы , дуу хоолойн гэж тус тус ялгаж үзсэн. Дуу хоолойн согог, хүүхэн хэл түүний булчингийн үйл ажиллагаатай, харин хэл ярианы согог, хэл уруул, шүд, зөөлөн хатуу тагнайн гэмтэлтэй мөн төв мэдэрлийн тогтолцооны үйл ажиллагааны гэмтэлтэй холбоотой байдаг.
А.Р.Лурия өвчтний тархийг нарийн судалж хүний сэтгэцийн аливаа үйл ажиллагаа, үг яриа, бичих, бодох, зэрэг үйл нь их тархины гадрын эсийн талбайн зөвхөн аль нэг хязгаарлагдмал хэсгийн гаж гэмтэлтэй холбоотой төций биш, харин их тархины гадрын эсийн талбайн янз бүрийн гэмтэлтэй холбоотой гэж тайлбарласан. Жишээ нь:

Өвчтөн бичих чадвараа алдах нь түүний их тархины гадрын зүүн тал бөмбөлгийн чамархай, дух болон дагз зулайн хэсгийн мэдрэлийн эсүүдийн гэмтлээс шалтгаалдаг болох нь нотлогдсон байна.

No comments:

Post a Comment