menu

Tuesday, 8 September 2015

Сурган-сэтгэл зүйн судалгаа, түүний баримтад статистик задлан шинжилгээ хийх арга П.Цэрэндондов Ц.Чимэдлхам

ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГАА

1.1 СУДАЛГАА
Бидний өдөр тутмын ажил, амьдрал байнгын танин мэдэх үйл явц байдаг. Бид өдөр бүр хүрээлэн буй байгаль орчны юмс, үзэгдлийн мөн чанар, нийгэм, байгууллага, хамт олон болон өөрт тохиолдож буй асуудлыг бололцооны хэмжээнд танин мэдэж, шийдвэрлэдэг.
Бидний эргэлзээ, сониуч зан, хүсэл, тэмүүлэл нь байнга ямар нэг зүйлийг мэдэж, ойлгон тайлбарлах сэдэл бий болгодог бөгөөд энэ нь албан ба албан бусаар судалгаа хийхийг шаардаж байгаа юм. Ажиглах, унших, хүний яриа сонсох, маргах, мэтгэлцэх, радио, телевиз, хэвлэлийн шинэ мэдээ, дэвшүүлсэн асуудал нь судалгаа хийх эхлэл болдог.
Юу? Яагаад? Хэн? Ямар? Хэзээ? гэх мэт асуултаар танин мэдэхүйн сэдэл илэрдэг. Асуултад хүн мэдлэг, туршлагаараа төдий л төвөггүй шуудхан хариулахаас гадна асуух, лавлаж судлах, баримт сэлтийг эргэцүүлэн бодох зэргээр тодорхой хугацаа, хүч зарцуулж байж шууд бус хариултыг бас олдог

Шууд хариулт нь бүхий л хүмүүст үнэн зөв, бодитой, ил тод болсон баримт, ойлголт, үзэл баримжаа, онол, хууль, ердийн буюу өөр нөхцөлд ч байнга хэрэглэгддэг жишээ, дадал, туршлага байдаг. Үүнийг мэдлэг, чадвар ч гэж ойлгодог. Хүний хуримтлуулсан мэдлэг, чадвар, туршлага нь шууд хариултын үндсийг бүрэлдүүлнэ.
Эндээс судалгаа нь асууж лавлах, нотлох, дүгнэх, онол, практикт нэвтрүүлэх явцыг багтаана. Энэ явц нь тодорхой дэс дараатай, логик холбоотой, бодитой байх ёстой. Явцын үр дүн  шинэ баримт, санаа, ойлголт, таамаглал, үзэл, баримжаа, онол, хууль, загвар, шинж чанар, энгийн ба бүтээлч чадварыг багтаах бөгөөд үүнийг бүхэлд нь мэдлэг гэнэ. Мэдлэгт тулгуурлан асуудлыг шийдвэрлэх чадвартай болно.

        Тодорхой асуудалд хариулах эсвэл баримтад тулгуурлан тїїнийг шийдвэрлэх зохион  
байгуулалттай, дэс дараатай, бїтээлч танин мэдэх їйл ажиллагааг судалгаа гэнэ.
 
Шинжлэх ухааны судалгаа дараах чанарыг агуулдаг. Үүнд:
          Тодорхой зорилготой
          Онол, арга зүйн үндэслэлтэй
          Шалгаж, харьцуулж, дүгнэж, нотлож болохуйц
          Нарийвчлал сайтай, алдаа бага
          Үнэн бодитой
          Үр дүн нь нийтлэг
          Үр дүн нь эгэл бөгөөд үр өгөөжтэй
          Логик зөрчилгүй байх
Шинжлэх ухааны судалгаа нь логик үндэслэлээр, оновчтой товлож, шийдвэрлэх онол арга зүйн хатуу суурьтай тавигдсан асуудлыг баримтад тулгуурлан задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, таамаглалыг өндөр нарийнчлалтай батлаж, оюун дүгнэлт хийн бодит үр дүнд хүрэх танин мэдэхүйн үйл явц.
Шинжлэх ухааны судалгааг тухайн салбарын хөгжлийн чиг хандлага, шаардлага, эрдэмтэд, байгууллага, аж ахуйн газрын эрэлт, захиалгын дагуу судлаач гүйцэтгэдэг.
Судлаач нь:
           Мэргэжлийн мэдлэг, чадвар, туршлагатай
           Өөрчлөн шинэчлэгч, прагматик үзэлтэй
           Идэвхи зүтгэлтэй, хичээнгүй
           Шинжлэх ухаанд үнэнч
           Харилцааны өндөр соёлтой
           Хоёроос дээш гадаад хэл эзэмшсэн
           Оюун ухааны бие даасан сэтгэлгээтэй
           Судалгааны арга зүйг эзэмшсэн
           Компьютерын мэдлэг, чадвартай
           Интернетээс мэдээлэл олж ашигладаг байх ёстой.

Судалгаа
·         Амьдрал, үйлдвэрлэлээр болон шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдан дэвшсэн асуудлыг шийдэх.
·         Тухайн салбарын мэдлэгийн хүрээг өргөтгөн шинэчлэж шинэ мэдлэг бүтээх зорилготой.

Судалгааг бас суурь судалгаа, хавсарга судалгаа гэж ангилдаг.

Шинэ мэдлэг, үзэл баримжаа, онол, хууль зүй тогтлыг тодруулах зорилгоор хийж буй судалгааг суурь судалгаа гэнэ. Мэдлэг бүтээх үйл ажиллагаа нь суурь судалгаа болно.
Бүтээсэн мэдлэгийн ачаар шинэ суурь онол, үзэл баримжаа бий болдог.
Амьдрал, үйлдвэрлэлээр дэвшсэн асуудлын үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор судлаж байгаа бол түүнийг хавсарга судалгаа гэнэ.
Суурь ба хавсарга судалгааны гол ялгаа нь (Зураг 3) асуудал дэвшин гарч буй байдал, судалгааны зорилго, практикт нэвтрэх хугацаа. Гэхдээ судалгааны энэ хоёр төрөл үргэлж харилцан уялдаатай байдаг учир эрс ялгах боломжгүй. Тухайлбал: Шинжпэх ухаан, техникийн өнөөгийн эрин үед суурь судалгааны үр дүн практикт нэвтрэх хугацаа эрс багассан, хавсарга судалгааны үр дүнгээр шинэ мэдлэг, үзэл санаа бий болгож байгаа нь тэдгээрийн ялгааг багасгаж байгаа.
Мөн судалгааг зорилгоор нь нээх, тодорхойлох, тайлбарлах гэж ангилдаг. Нээх судалгаа нь асуудлыг шинээр дэвшүүлж, шинэ үр дүнд хүрэх үйл ажиллагаа. Судалгааны асуудлын хариултыг олж, юмс, үзэгдлийн өөрчлөлтийн мөн чанарыг бодитой, үнэн зөв тодруулах үйл ажиллагааг тодорхойлох судалгаа гэж ойлгоно. Судалгааны асуудлын шалтгаан, үр дагаврыг олж тогтоох үйл ажиллагааг тайлбарлах судалгаа гэнэ.
Судалгааг гарах үр дүнгээр нь тоон болон чанарын гэж хуваана. Тоон  үр дүн бүхий судалгааг тоон судалгаа, үзэл баримжааны дүгнэлтэд хүрч буй судалгааг чанарын судалгаа гэж тодорхойлно. Эдгээр судалгааны арга зүй ч ялгаатай байдаг.
Суурь судалгаа: Суурь судалгааг ихэвчлэн Шинжпэх Ухааны Академи, Их Сургууль, коллежид хийдэг. Байгаль, нийгмийн тулгуур асуудлыг шийдэж, танин мэдэхүйн цар хүрээг тэлэх зорилготой. Иймээс судалгааны үр дүнг шууд амьдралд нэвтрүүлэх зорилгыг агуулдаггүй Энэ нь нээх, тайлбарлах, танилцуулах чиглэлтэй байдаг боловч ихэнхи тохиолдолд шинэ зүй тогтлыг нээхэд анхаардаг.
 Суурь судалгааны үр дүн богино хугацааны дотор мэдэгдэхгүй. Гэхдээ үр дүн нь далдуур хавсарга судалгааг боловсронгуй болгон хөгжүүлж байдаг. Суурь судалгааны үр дүн нь харьцангуй урт хугацаанд тухайн үеийн хавсарга судалгааны  үр дүнгээс илүү холч ололтод хүргэдэг.
Хавсарга судалгаа: Хавсарга судалгаа нь амьдрал, үйлдвэрлэлээр дэвшин гардаг асуудлыг шийдвэрлэдэг учраас олон эрдэм ухаан, онол, арга зүйг хослуулан судлах, судлаачид хамтарч ажиллах, сонирхлын бүлгүүдийг хамруулж дэмжлэг авах, үр дүнг харьцангуй богино хугацаанд гаргаж нэвтрүүлдэг онцлогтой. Хэрэгцээг үнэлэх, үр ашигт шинжилгээ, үнэлгээ хийх нь хавсарга судалгаанд чухал ач холбогдолтой.

Суурь судалгаа
o   Судалгааны үр дүн бусад судлаачдын ажил, үнэлгээ, дүгнэлтээр баталгааждаг.
o   Судлах зүйл, шийдэх асуудлын сонголт чөлөөтэй
o   Судалгаа шийдэх сонголт өндөр зүил, нь нарийвчлал шаарддаг.
o   Явц нь судалгааны үнэн бодитой төлөвлөлт болдог. 
      Зорилго: Онолын суурь мэдлэг бий болгох.
 Үр дүн шууд практикг нэвтэрдэггүй.
Хавсарга судалгаа
o   Судалгааны үр дүн нь ивээн  тэтгэгчдийн захиалга байдаг. Судалгааны асуудал нь захиалагчийн буюу хэрэглэгчийн эрэлт шаардлагаар тавигддаг. Үр дүнгийн чанар, үр ашиг нь хэрэглээний дараа илэрдэг.
o   Судалгааны явц нь захиалагчийн сонирхож буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Зорилго нь: Амьдрал, үйлдвэрлэлээр тавигдсан асуудлыг шийдвэрлэх.
o   Үр дүнг практикг шууд хэрэглэн асуудлыг шийдвэрлэдэг.


 1.3 ТУРШИЛТ
Таамаглая, үзэл баримтлал, онол, хуулийг тухайн бодит орчин нөхцөлд шалгахыг туршилт гэнэ. Туршилтаар байгаль, нийгмийн юмс, үзэгдлийн мөн чанар, учир шалтгаан, үр дагавар, уялдаа холбоо, нөлөөг бодитой тогтоодог.
Туршилт нь юмс, үзэгдлийн тодорхой хүчин зүйлийг салган авч түүний үзүүлэх нөлөөг тогтоодог.
Туршилт нь судалгаагаар шийдвэрлэх асуудлаа тодруулан, асуултыг нарийвчлан тодорхойлох; нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох; хүчин зүйлсийн бие биендээ үзүүлэх нөлөө болон тэдгээрийн өөрчлөлтийг тодорхойлох; тэдгээрт нөлөөлөх бусад хүчин зүйлийн нөлөөгтооцох гэсэн үе шатыг агуулдаг.
Туршилтыг явуулж буй орчноор нь лабораторийн, лабораторийн бус буюу бодит нөхцөл дэх туршилт гэж ангилдаг. Ажил, амьдрал дээр шууд туршин шалгаж болохгүй тодорхой өвөрмөц нөхцөл байдлыг мэргэжлийн ур чадвар, нарийн тоног төхөөрөмж ашиглан зориуд бүрдүүлж, улмаар онол, таамаглалыг шалгах ажиллагааг лабораторийн туршилт гэнэ.
Лабораторийн ба бодит нөхцөл дэх туршилтууд нь шаардагдах хугацаа, байрлал, хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөг хянах, ажиглалт, хэмжилт хийх байдал, нэмэлт шаардлага зэргээрээ (Зураг 5) ялгаатай. Байгалийн шинжлэх ухааны салбаруудын судалгаанд ихэвчлэн лабораторийн туршилтыг, нийгэм, хүмүүнлэгийн салбаруудад ихэвчлэн бодит нөхцөл дэх туршилтыг ашигладаг.
Хамгийн их нөлөөтэй хүчин зүйлийн өөрчлөлтийг ажиглах, хэмжих аргууд
Гол хүчин зүйлийн өөрчлөлтийг ажиглах, хэмжих аргууд
Туршилт нь:
·         Олон дахин давтан хийгддэг.
·         Зөвхөн нэг л хүчин зүйлийг өөрчлөн түүний нөлөөг илрүүлдэг.
·         Бүх үйл явцын нарийн тэмдэглэлийг хөтөлдөг.
·         Харьцуулан жиших бүлгээс өөр ижил төрлийн хяналтын бүлэг нэмж бий болгох боломжтой.
·         Судлаач байнга оролцдог өвөрмөц онцлогтой.

Лабораторийн туршилт
Бодит нөхцөл дэх туршилт
   Богино хугацаанд.
   Тодорхой газарт. хийгддэг.
   Тусгаарлах байдлаар хүчин зүйлий бие биөндээ үзүүлэх нөлөө болон тодорхойлогч хувьсагчийн нөлөөг нарийн хянах бололцоотой.
       Маш хянуур нямбай ажиглалт хэмжилт шаарддаг.
   Нарийн тоног төхөөрөмж, онцгой нөхцөл шаарддаг.
   Судлаачийн хувьд ая тухтай.
   Урт хугацаа шаарддаг.
  Тухайн орчин нөхцөлд буюу газар дээр нь хийгддэг.
   Байгаа боломжийг ашиглан хүчин зүйлийн өөрчлөлтийн нөлөөг хянадаг.
   Зохион байгуулалттай ажиглалт, хэмжилт шаарддаг.
   Онцгой нэмэлт нөхцөл, нарийн багаж төхөөрөмж шаардлагагүй.
   Судлаачийн хувьд зарим тохиолдолд ая тухгүй байдаг.
Зураг 5. Лабораторийн ба бодит нөхцөл дэх туршилтын ялгаа Туршилтын явц нь бэлтгэл, туршилт, үр дүнг боловсруулах үе шаттай. Бэлтгэл үе шатанд судлаач таамаглалыг тодорхойлогч хүчин зүйлсийг хэрхэн хэмжих жорыг тодорхойлон бичих, туршилтын үе шатыг тодорхойлох, туршилтанд шаардлагатай материал багаж төхөөрөмжийг бэлтгэх үйлийг гүйцэтгэнэ. Харин туршилтын үед туршилт язуулах, ажиглалт, хэмжилт хийн тэмдэглэл хөтлөж баримт цуглуулах ажлыг гүйцэтгэнэ. Судлаач үр дүн боловсруулах үе шатанд хэмжилтийн алдааг тодорхойлох, үр дүнд засвар хийх, үр дүнг гаргах, харьцуулах ажлуудыг гүйцэтгэдэг.
Туршилтын давуу тал:
       Давтан хийх боломжтой. Лабораторийн туршилтыг олон дахин хийж, баримтыг шалгах бололцоо их байдаг.
Мөн бусад судлаач уг туршилтыг хийж баримтыг нягтлах боломж бий.
Нарийвчлал сайтай. Судлаач янз бүрийн аргаар хэмжилтийн нарийвчлалыг сайжруулах бололцоотой учир хэмжилт маш нарийн болдог.
Харьцангуй ая тухтай. Ялангуяа лабораторийн туршилтын үед судлаач тав тухтай байх бололцоотой.
Туршилтын сул тал:
· Нийгэм, хүмүүнлэгийн судалгаанд хэрэглэхэд ёс суртахууны бэрхшээлтэй асуудлуудтай тулгардаг.
· Зориудын орчин бүрдүүлсэн тохиолдолд юмс, үзэгдлийн талаар бодитой бус хариулт гарч болох талтай.
· Судалгааны судлах зүйлийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх боломж муутай. Ялангуяа нийгэм хүмүүнлэгийн судалгаанд олон янзын бүлгүүдийг харьцуулан судлах нь хүн хүч, цаг хугацааны хувьд боломж муутай байдаг.

· Нийгэм, хүмүүнлэгийн салбарын судалгаанд холбогдох хувьсагчийн нөлөөг хянахад нилээд түвэгтэй байдаг.

No comments:

Post a Comment