menu

Sunday, 4 October 2015

Судалгаа 4 Юмсын төсөөтэй ба ялгаатай шинжийг судлах

Зорилго: Хүүхдийн сэтгэхүйн ангилан ялгах үйлдлийг судлах.
Заавар: Хүүхдэд дараах асуултыг өгнө. Түүнд зөв хариулахыг хичээгээрэй.
Судалгааны материал: Дараах асуултыг ашигла.
1.    Ямаа, үхэр хоёрын аль нь том бэ? |үхэр том|
2.    Хүмүүс өглөө цай уудаг, харин өдөр юу иддэг вэ? |хоол иддэг|
3.    Өдөр гэрэлтэй байдаг. Шөнө ямар байдаг вэ? |харанхуй|
4.    Тэнгэр цэнхэр өнгөтэй байдаг. Ногоо ямар өнгөтэй байдаг вэ? |ногоон|
5.    Хурга, ишиг, унага, тугал, ботго энэ бүгдийг ямар мал гэдэг вэ? |төл|
6.    Уулын энгэрийн ба арын цасны аль нь эрт хайлдаг вэ? |энгэрийн цас|
7.    Эрдэнэнт, Дархан, Улаанбаатар юу вэ? |хот|
8.    Одоо хэдэн цаг болж байна. |цагийг хэлүүл|
9.    Хонины төлийг хурга гэдэг. Нохойны, тэмээний төлийг юу гэдэг вэ?|гөлөг, ботго|
10. Нохой нь муур тахиа хоёрын алинтай нь адилхан бэ? |алинтай нь ч адилхан биш|
11. Машинд тормоз яагаад хэрэгтэй байдаг вэ? |хурдыг сааруулах|
12. Алх, сүх хоёр юугаараа адил вэ? |багаж|
13. Хэрэм, муур хоёр юугаараа төстэй вэ? |хоёулаа модонд авирдаг, хоёулаа амьтан, хоёулаа 4 хөлтэй, үслэг арьстай, сүүлтэй...|
14. Хадаас, эрэг, шураг хоорондоо ямар ялгаатай вэ? |хадаасны гадаргуу гөлгөр, эрэг шурагны гадаргуу нь хэрчлээстэй, хадаасыг алхаар цохиж хаддаг, эрэг шургийг халиваар эргэдэж оруулдаг|
15. Сагсан бөмбөг, хөл бөмбөг, урт өндөрт харайх, усанд сэлэх- энэ бүгдийг юу гэдэг вэ? | спортын төрөл|
16. Чи тээврийн ямар ямар төрлийг мэдэх вэ? |наад зах нь 2 нэрлэвэл тооцно|
17. Хөгшин хүн залуу хүнээс ямар ялгаатай вэ? |наад зах нь 2 нэрлэвэл тооцно|
18. Хүмүүс яагаад биеийн тамир, спортоор хичээлдэг вэ? |гоолиг эрүүл саруул байх гэж|
19. Хэн нэгэн хүн ажил хийх дургүй бол муухай юу? |бүх хүмүүс ажиллах хэрэгтэй, ажиллахгүйгээр хэвийн амьдарч чадахгүй, ажиллахгүйгээр хоол хүнс, хувцас хунар, орон гэртэй байх бололцоогүй гэх мэт |
20. Захианы дугтуйнд яагаад заавал марк наадаг вэ? |марк бол захиа явуулж буй хүн шуудангийн байгууллагаар ачаагаа дамжуулсаны төлбөрийг төлсний тэмдэг|

Судалгааны үр дүнг боловсруулах. Асуулт бүрийн зөв хариулт бүрт 0.5 онооны үнэлгээ өгөхөд 10 оноо авна. Магадгүй зөв хариулт гэх энэ арга зүйд хавсарснаас илүү оновчтой ухаалаг хариултыг судпаач багш та болон таны шавь нараас гарахыг үгүйсгэхгүй. Энэ арга зүй нь хүүхдийн логик сэтгэхүйн хөгжил, оюун дүгнэлт хийх чадварыг илрүүлэхэд чиглэсэн. Зарим асуултын томьёолол, үг хэллэг танай нутгийн орчинд тохирохгүй, хүндэдсэн бол нэмэлт тайлбар өгч болно.

Жиших хэмжүүр:
10 оноо- дээд төвшин
8-9 оноо- Дундажаас дээш төвшин
4-7 оноо- дундаж төвшин
2-3 оноо- дундажаас доош төвшин

0-1 оноо- доод төвшин

No comments:

Post a Comment