menu

Monday, 5 October 2015

Судалгаа 5 Хүний зураг тест

Зориулалт: Хүүхэд ба түүний хүрээллийн хоорондын харилцааг харьцуулах
Аргачлал: Хүн зурах даалгавар өгнө. Зургийг энгийн хатуу харандаагаар зурна. Хүүхэд зургаа зурж дууссаны дараа түүнийг зурсан "хүний" хээ тухай ярьж өгөхийг хүснэ. Хүүхэдтэй сэтгэл зүйн ойр дотно харилцаа тогтоож чадсан тохиолдолд сонирхож буй асуудлын галаар дурын асуудлыг асууж болно гэхдээ асуулт нь шууд байж болохгүй гэдгийг санах хэрэгтэй, Проектив тестийг 5-аас доош насны хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй.
Үр дүнг тооцох: Харилцааны явцад л хүн төлөвшдөг. Хүүхэд нийгмийн харилцаа холбооны эрэлт хэрэгцээгээ илэрхийлж байгаа болон түүний хүрээнд олж авсан сэтгэл хөдлөлийн туршлага, түүнтэй холбоотой асуудалууд нь хүүхэд бусад хүмүүстэй харилцах болон бусад хүмүүс хүүхдэд харилцах харилцаа төлөвшихөд гол нөлөө үзүүлдэг. Энэ бүхэн нь хүнийг зурсан зурганд гарыг дүрсэлсэн байдалд илэрдэг. Харилцаанд илэрч байгаа хүүхдийн онцлогийн талаар дүгнэлт хийхдээ цаашид батлах, тодруулах шаардлагатай таамаглал хэлбэрээр дэвшүүлж байгаа гэдгийг дахин санаж байх хэрэгтэй билээ.

Гар:
§     Хэрвээ хүүхэд гарыг хамгийн сүүлд нь зурж байвал нийгмийн харилцаа холбооноос айж байна гэж таамаглаж болно.
§    Гараа өргөн алдлах нь нийгмийн өнцгөн хүрээтэй харилцаа хэрэгтэй байгааг харуулж болно, Гараа буулгах, унжуулах нь эсрэгээр буюу харилцааны явцуу хүрээг үзүүлж болно.
§  Гараа өргөн алдлах ба гарыг хэт том сарвуутай зурсан хослол нь харилцаандаа сэтгэл ханамжгүй, бэрхшээлтэй байгаа мөн түүний хүмүүстэй харилцах харилцаа таагүй байгааг илтгэж байна.
§     Гараа унжууулсан ба гарын сарвууг сайн зурсан хүний зураг нь харилцаандаа өндөр шаардлаг сонголт хийдэг байдлыг /хаалттай байдал бус\ харуулна.
§   Гарын сарвууг хялбарчилж зурсан эсвэл гарын сарвуу байхгүй байвал хүүхдэд харилцааны практик буурч байгааг харуулдаг. Гэхдээ харилцааны хэргэцээ буурах ёстой гэсэн үг биш юм. Харилцаа нь өндөр түвшинтэй байх боловч хүмүүсинй хоорондын харилцааны таагүй нөхцөл байдал буюу шантрах байдлаас болоод дотогшоо шахагдсан байж болно.
§    Өргөн алдалсан гар сарвуугүй зурагдсан байвал \ялангуяа гар хэтэрхий урт байвал\ хүүхэд өргөн хүрээтэй харилцаанд байгаа боловч өнгөц хэлбэр төдий шинжтэй байна гэж таамаглаж болно.
§   Гараа унжуулсан ба гарын сарвуугүй зурсан байвал харилцах хэрэгцээ багатай ба сэтгэл хөдлөлийн талаар дутмаг байдал хосолсон гэж тайлбарлаж болно. Харилцааны ийм байдал нь харилцааны бараг туршлагатай холбоотой бус харин хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжил алдагдсантай холбоотой юм.
§    Гарын уртыг хүний бие даасан байдал, бие дааж шийдвэр гаргах хэрэгцээний үзүүлэлт гэж үздэг ба гар хэдий чинээ урт байна энэ хэргэцээ төдий чинээ их байна гэсэн үг.
§   Гарын сарвууг нударга зангидсан байдлаар дүрсэлсэн, гарын хурууг урт саваа маягаар дүрсэлсэн байвал түрэмгийлэх хандлагын шинж гэж үздэг. /Дүрслэлийн энэхүү онцлог нь гол төлөв гараа өргөн алдалсан дүрслэлтэй хосолж байдаг/
§    Гарыг зураасаар татсан эсвэл гар ерөөсөе зураагүй бол сэтгэл санааны ихээхэн бэрхшээлтэй байдлыг бий болгосон нийгмийн харилцаа холбооны хүндрэлийг харуулж байна.
Хүйс:
Хүйсийг зурах нь эгоцентризмын илрэл гэж тайлбарладаг. Эгоцентризм бол сургуулийн өмнөх насны хүүхдийн насны онцлог гэж үздэг. Гэвч энэ тохиолдолд Эгоцентризм нь бие хүний амин хувиа хичээх чиглэлтэй холбоотой ба бие хүний онцлог шинж гэж таамаглаж болно.
§  Тоглгойг хажуу талаас нь дүрсэлсэн эсвэл хүнийг ар талаас нь дүрсэлсэн байвал хүүхэд харилцаанаас зайлсхийж зугатах хандлагатай, хаалттай байгаагийн илрэл юм. Энэ нь харилцааны хэрэгцээ багассантай холбоотой бус харин хүмүүстэй харилцах явцад үүсэн хүндрэл сөрөг сэтгэл зовинолоос зугтах гэсэн өвөрмөц хамгаалалт юм.
§     Газрыг шулуунаар дүрслэх-бусад хүмүүстэй харилцах систем дэх түүний бодит байр байдлыг тусгасан хүүхдийн өөртөө итгэлгүй байдал түгшүүрийн мэдрэмжийг үзүүлдэг.
§      Хүүхэд өөртөө иггэлгүй байгаагаас болоод хүмүүстэй харилцах харилцааны хүрээ багассан үед хүний зургийг зурахдаа “хөрөг” байдлаар эсвэл ямар нэгэн хүрээгээр хязгаарлсан байдаг.
§   Хүний зураг аргачлалын тусламжтайгаар харилцааны цар хүрээг судлахад түгшүүрт байдал, түрэмгий зан, бусдын анхаарлыг өөртөө татах зэрэг бие хүний хөгжил дэх ерөнхий хандлагыг илрүүлэх боломжийг нь ашиглаж болно.
§  Бусдын анхаарлыг өөртөө татах-Бусдын анхаарлыг өөртөө татах зан байдалтай хүүхдүүд тоглоомын үйл ажиллагаанд маш идэвхитэй оролцдог бөгөөд сонирхолтой олон янзын тоглоомыг санал болгож болно. Тийм учраас үе тэнгийн хүүхдүүд тэдэнтэй байнга харилцаатай байх дуртай байдаг. Эндээс үндэслээд тэднийг бусадтай харилцах харилцаандаа амжилттай байна гэсэн сэтгэгдэл төрдөг, гэвч анхаарлын өндөр түвшнийг шаарддаг тэдний зан байдлаас болоод тэдгээр хүүхдүүдэд ч асуудлууд үүсч болох юм.
§   Хүний дүрсийг хэт их чимэглэх нь хүүхдийн бусдын анхаарлыг өөртөө татах хандлагыг илрүүлдэг. Мөн зургийн баатар нь өвөрмөц байхаар дүрслэх нь дээр дурдсан шинжийн илэрхийлэл юм. Эдгээр хүүхдүүд нь зураг зурахдаа тийм сайнгүй байх нь элбэг тохиолддог.
§    Зургын хэмжээ бас бусдын анхаарлыг өөртөө татах шинжийг үзүүлдэг байна. Ийм хүүхдүүд зургыг хэт том курдаг ба зургын төгсгөлийг зурах зай үлддэггүй.
§   Бусдын анхаарлыг өөртөө татах шинж нь дээр дурдсан зургын онцлогт илэрдэг, гэхдээ энэ шинжийг “дүрслэн бодохуй руу зугатах” хэв маягаар бусдын анхаарлыг өөртөө татах шинж илрэхээс ялгаж үзэх хэрэгтэй. Ийм хэв маягт багтах бусдын анхаарлыг өөртөө татах зантай хүүхдүүд бусадтай харилцах харилцаандаа нилээд доогуур түвшинд байдаг. Бусдын анхааралд байх хэрэгцээгээ амсаж, мэдэрч байгаа хүүхдүүд түгшүүрт хандлагаасаа болоод бие хүний чанар дахь байдал нь улам гүнзгийрч анхаарлаа татах хандлага нь дүрслэн бодох хэлбэрт шилжин өөрийн хүсч буй зүйлийг бүрэн хэрэгжүүлж чаддаггүй байна. Ийм хүүхдүүд анхаарал дутаж байгаагаа нөхөхийн тулд заримдаа худал хэлдэг бөгөөд энэ нь бусад хүүхдүүдийн зүгээс сөрөг харилцах болон мөн эцэг эхтэйгээ харилцах харилцаанд ч гэсэн хүндрэл бэрхшээл үүсдэг.
§  Ийм хэв маягийн анхаарал татах хүүхдүүд хүний зураг зурахдаа өөрийн итгэлгүй байгаа мэдрэмжээ нөхөн өөрийгөө гоёж чимэх болон бусад өвөрмөц баатараар дүрсэлдэг.
§    Гэвч зургийн чимэглэл нь илүү даруухан шинжтэй байсан ч түгшүүрийн үзүүлэлт, бие хүний хөгжлийн таагүй байдлыг харуулсан үзүүлэлт ажиглагдсаар байдаг.
§    Бие хүний шинж болохын хувьд бусдын анхааралд өртөх байдал нь дутагдаж байгаа зүйлээ нөхөх шинж бүхий анхаарал татах байдлаас ялгагдах нэг онцлог нь хөлийн зураглалд илэрдэг. Жишээ нь: бусдын анхаарлын төвд байх дуртай охин урт палаажтай гүнж зурсан ч гоё гутал нь харагдаж байгаагаар зурдаг. Харин зутагдаж байгаа хэрэгцээгээ нөхөх шинжтэй бусдын анхаарлыг татах гэсэн байдал нь зураг дээр хөл нь хэт урт, эсвэл хөл огт байхгүй эсвэл хэмжээ алдах, гутал зурвал хэт томоор дүрсэлдэг 4 байна.
Түгшүүрт байдал: түгшүүртэй хүүхдүүдийн хувьд хэрвээ тэд тоглох дадал өндөр хөгжсөн бол бүлгийн нийт хүмүүсийн дэмжлэгийг авч чадахгүй байж болох ч \мөн эсрэгээр байхыг ч бас үгүйсгэхгүй\ тусгаарлагдмал байдалд ордоггүй. Ийм хүүхдүүдийн түгшүүрт байдал нь гэр бүлийн харилцаа алдагдсантай холбоотой байдаг байна. Түгшүүрт байдалтай хүүхдийн итгэлгүй байдал, мөн тэднийг давамгайлах гэсэн бусад хүүхдийн хүсэл нь харилцаанаас зайлсхийх хандлагад хүргэж итгэлгүй байдлыг нь улам бүр гүнзгийрүүлж харилцааны хүрээтэй холбоотой зөрчил үүсэхэд хүргэдэг байна.
§       Хүний зурагт түгшүүрт байдлыг илтгэж байгаа бас нэг гол зүйл нь зурах үйл явцын онцлог юм. Түгшүүртэй хүүхэд судлаачаас дэмжлэг хүсэн байн байн хандаж бүх юм зөв болж байгаа эсэхийн талаар асууж байдаг байна. Харандааг дарах даралт нь \цаасан дээрх даралтаар мэддэг\ ийм хүүхдийн хувьд маш хүчтэй\ хэрэв түгшүүрт байдал нь хүүхдийн сэтгэл хөдлөл үлэмж буурсантай хосолсон байвал\ “түгшүүрийн шугам нь”\ хүүхэд хүрээ шугамыг үргэлж шугамаар бус муруй зураасаар зурдаг байна\ түгшүүрийн маш өндөр түвшинтэй байгааг илэрхийлдэг. Түгшүүртэй байгаа хүүхэд зургийг засах хандлагатай байдаг \ингэж засварласанаар зураг сайжирдаггүй\. Түгшүүртэй хүүхдийн зураг нь зураас ихтэй ба энэ нь гол төлөв хүрээнээсээ халин гарсан байдаг.
§     Хэрэв зурж байгаа гарын хөдөлгөөн нь зураас их гаргаж байвал нийгмийн харилцаа холбоо нь хүүхдийн хувьд сэтгэл хөдлөлийн бэрхшээл, хүндрэлийг бий болгож байгаа буюу түүний шалтгаан болж байна гэж таамаглаж болно. Нүдийг онцолж зурах, мөн түүний хэмжээ том байх ялангуяа нүдийг харлуулж\ хүүхэд айдастай байгааг харуулдаг\ зурах нь түгшүүрийн илэрхийлдэг.
§      Бүрдэл хэсгүүдэд илүү анхаарал хандуулах нь түгшүүртэй хүүхдийн үндсэн шинж юм. Хүүхэд зурагаа дуусах эсэхээ шийдэж чадахгүй эсвэл түүний хувьд илүү ачаалал бүхий бүрдэл хэсгийг зурах хугацааг сунган жишээ нь гар\ бараг гацаж байгаа юм шиг байдалтай байдаг. Түгшүүртэй олон хүүхэд зураг дээрх гарын хурууг дахин дахин тоолон их хэмжээний товч зурдаг.
§     Зурах явцад дээрх дурдсан шинжүүдийн ихэнхи нь ажиглагдаж байвал хүүхэд дурын шалтагаар түгшүүрт автагдах хандлагатай энэ нь түүний бие хүний шинж гэж үзэж болно. Харин зөвхөн цөөн хэдэн онцлог шинэ илэрч байвал судалгаатай холбоотой нөхцлийн хариу үйлдэл эсвэл зурах чадвартаа итгэлгүй байгаатай холбоотой түгшүүрийн илрэл гэж үзэж болно.
Түрэмгий байдал: үе тэнгийнхнийгээ давамгайлах эрмэлзэл болон хүч хэрэглэхийг зөрчил шийдвэрлэх \сургуулийн өмнөх насанд түрэмгий хариу үйлдэл нийгэмших болон хэл ярианы түрэмгийллийн хэлбэрт шилжих үйл явц дөнгөж эхэлдэг\ анхаарал татах хэрэгсэл гэж үздэг нь түрэмгий зан байдалтай хүүхдэд үүсдэг харилцааны хүндрэл бэрхшээлийн шалтгаан болдог юм. Ийм хүүхдүүд гол төлөв тусгаар байдалтай \хэн ч түүнтэй найзлахыг хүсдэггүй, ихэнхи хүүхэд тэдэнд сөргөөр ханддаг ба үнэлдэг\ байдаг ба энэ нь тэднийг түрэмгий хариу үйлдэл үзүүлэхэд өдөөж өгдөг.
§    Хүний зураг дээр том зангидсан гар буюу нударга, урт сарвайсан хуруу, цэрэг дайны сэдэв, хүний гарт довтолгооны янз бүрийн хэрэглэл \буу, саваа, чулуу г.м\ зэрэг нь хүүхэд түрэмгий хандлагатай байгааг харуулж болно. Хэл ярианы түрэмгийлэл нь гол төлөв амыг онцгойлж зурах, амаа ангайсан байдлыг дүрслэх зэргээр илэрнэ.
§   Эрэгтэй хүүхдийн зурагт довтолгооны ямар нэг хэрэгсэлгүйгээр хувцасыг онцлон цэргийн маягаар зурах \мөрдөс, цэргийн малгай г.м\ нь ямар нэг шалтгаанаар хэрэгжихгүй байгаа далд түрэмгийллийн хэлбэрийг илтгэдэг байна. Охидын хувьд ийм хэлбэрийн түрэмгийлэл нь эрэгтэй хүүхдийн зураг зурах явдлаар илэрч болно \энэ нь хэрэв бие хүний хөгжлийн өөр зөрчилтэй холбоогүй бол\. Шахагдсан түрэмгийлэл нь зурах явцад аяндаа гарч буй үг хэллэгт илэрч болно.
§  Түрэмгийллийн шууд ба хамгаалах хэлбэрийг зайлшгүй ялгаж чаддаг байх хэрэгтэй, харамсалтай нь “хүний зураг аргачлал нь эдгээр төрлүүдийг хангалттай хэмжээгээр ялгах боломжийг үргэлж олгоод байж чаддаггүй билээ. \энэ зорилгоор хүүхдийн зан байдлыг ажиглаж болно\. Хүний дүрсийн хэмжээ - хэрэв жижигхэн хүнийг том нударгатай, том саваатай зурсан бол: шугамын шинж- “түгшүүрийн шугам” байх: зургийн үйл явдал- дотор нь хүн суусан танк болон бусад цэргийн техник хэрэгсэл зэрэг нь хамгаалах түрэмгийллийн дам шинж юм.
§    Зарим тохиолдолд хамгаалах түрэмгийлэл нь түрэмгийллээс айх айдастай хосолсон байдаг ба ийм үед нударга болон довтолгооны хэрэгсэлийг зураасаар зурах эсвэл хүний ар талд оруулсан байдаг. Тухайн тохиолдолд түрэмгийллийн ямар хэлбэр ажиглагдаж байгааг тодруулахын тулд зураг зурж дууссаны дараа энэ хүн яагаад нударга болон гар буутай байгаа мөн ямар үед үүнийг хэрэглэх талаар хүүхдээс асууж болно.
§   “Хүний зурагт” харилцааны хүрээний зөрчилтөт ба тааламжгүй байдлын талаар зөвхөн ерөнхий зааврыг өгдөг. Тйим учраас эдгээр асуудлууд нь хүүхэд болон үе тэнгийнхний харилцаатай холбоотой эсэх эсвэл гэр бүлийн харилцаа алдагдсанаас нөхцөлдсөн эсэхийг шийдэхийн тулд хүүхдээс ”гэр бүлийн зураг” зурахыг санал болгож болно. Энэ аргачлал нь ийм хүний харилцааны хэв маягийн уг үндсийг ямар нэг хэмжээгээр тодорхойлох боломж олгодог.
Хүүдийн зурсан зургийг хэрхэн тайлбарлах вэ?
Сэтгэл зүйч К.Маховерийн боловсруулсан 3-16 насны хүүхдийн зурсан зурганд тайлбар хийх хувилбар сорил.
Зориулалт: Биеийн тодорхой хэсэг болон мөн тэдгээрийн хоорондын харилцааг илэрхийлэн зурсан байдлаар хүүхдийн сэтгэл зүйн зарим онцлогийг оношлон тодорхойлдог.
Үр дүнг тооцох: Биеийн хэсгүүдэд тайлбар хийх жишиглэл.
§   Толгой: хүүхдийн оюун ухааны билэг тэмдэг болж байдаг. Духыг гаргаж зураагүй бол оюун ухааны ач холбогдлыг төдийлөн үнэлдэггүйн шинж.
§    Нүүр царай: хүүхдийн харилцааны ерөнхий байдлыг илэрхийлнэ. Харилцааны зөрчилтэй хүүхэд нүүрийг тод бус, эсвэл зурдаггүй. Нүүрний бүх хэсгүүдийг тодруулж зурсан бол тухайн хүүхэд өөрийгөө сонирхож анхаардагын шинж. Ялангуяа нүд сормуусыг тодруулж зурсан байвал гоо сайханы мэдрэмж ихтэй болохыг харуулдаг.
§  Чих: түүнийг тод зурсан бол хүрээлэн буй орчиноо сонирхож, гярхай ханддагийг харуулж байгаа юм.
§    Нүд: нүдийг томоор, хүүхэн харааг тодруулан зурсан байвал айж түгшиж байгааг илэрхийлдэг.
§  Ам: ангайсан ам түрэмгий байдлын шинж, ялангуяа шүдийг гаргаж зурсан бол яах аргагүй түрэмгийлэгч мөн.
§  Хацар: өөрийн хяналт тохиргооны билэг тэмдэг болж байдаг. Жишээлбэл урт хацар сониуч зантайн шинж.
§    Гар: гар тухайн хүүхдийн идэвхи, харилцааны онцлогийг илэрхийлнэ. Гараа алдалсан байлаар зурсан байвал нийтэч байдлын шинж. Гараа хумиад цээжиндээ наасан байвал ганцаардмал байдлыг илэрхийлнэ. Гарын хуруунуудыг сарвайлгаж зурсан бол өөрийн одоогийн амьдралдаа сэтгэл дундуур байгаа эсвэл зангидсан гар зурсан байвал түрэмгий догшин байдлыг харуулж байдаг. Гаргүйгээр зөвхөн цээжин биеийг зурсан бол идэвхигүй, сул дорой байдлыг илэрхийлнэ.

§     Хөл: хөл бол тогтворгүй юмуу, хичээнгүй байдлын билэгдэл. Хэрвээ зогсолтыг бүтэн дүрсэлбэл өөртөө итгэлтэй, тогтвортой байдлыг харуулна. Харин хагас байдалтай зурсан байвал өөртөө итгэлгүй болохыг харуулна.

No comments:

Post a Comment