menu

Monday, 12 October 2015

Судалгаа№6

Сэрэл ба хүртэхүйн ялгааг судлах арга зүй
Судалгааны зорилго: Танин мэдэх үйл ажиллагааны явцад илрэх сэрэл, хүртэхүйн ижил төстэй ба ялгаатай талуудыг тодорхойлох.
Судалгааны хэрэглэгдэхүүн: Баллуур, шохой, хөвөн, бөгж зэрэг жижиг зүйлсийн цуглуулгыг бэлтгэсэн байна.
Судалгаа явуулах журам: Туршилт судалгааг ганцаарчилсан хэлбэрээр явуулна. Иймд оюутныг туршигч, туршигдагч, протокол хөтлөгч гэсэн баг болгон хувиарлаж, туршилтыг ээлжлэн хийлгэх нь тохиромжтой. Туршилт эхлэхийн өмнө дараах бэлтгэлийг хангасан байна. Туршигдагч зүүн гараа унжуулж, баруун гараа хагас нугалан алгаа доош харуулан тэнийлгэж нүдээ аньж самбарын өмнө зогсоно.

Туршилтыг гурван үе шаттай явуулна:
Туршилтын 1-р хэсэгт туршигч, дээр өгөгдсөн юмсыг туршигдагчийн гарын алганы ар тал дээр ээлжлэн тавьж юу мэдрэгдэж байгааг асууж, хариултын протокол хөтлөгч хүснэгтэнд бичиж тэмдэглэнэ. (хүснэгт №3)
Туршилтын 2-р хэсэгт туршигч өгөгдсөн зүйлсийг туршигдагчийн гарын алган дээр ээлжлэн тавьж юу мэдрэгдэж байгааг асууж, хариултыг бичиж тэмдэглэнэ. Энэ үед гараахөдөлгөж юмсыг барьж болохгүйг анхааруулна.
Туршилтын 3-р хэсэгт туршигч өгөгдсөн зүйлсийг туршигдагчийн гарын алган дээр дахин тавьж, тэдгээрийг барьж тэмтрэхийг зөвшөөрч, чухам ямар зүйлс болохыг асууж, хариултын тэмдэглэнэ.

Туршигдагчид өгөх заавар- “Би чиний гар дээр ямар нэгэн зүйлсийг ээлжлэн тавина. Тавьсан зүйлсийн талаар өөрт юу мэдрэгдэж байгааг тодорхойлж хэлээрэй. Зааврыг ойлгосон уу? За эхлэе.
Хүснэгт №3
Юмсын нэрс
Туршигдагчийн өгсөн хариулт
1
2
3
Баллуур



Шохой



Хөвөн



Түлхүүр



Зоосон мөнгө




Судалгааны үр дүнг боловсруулах:
·         Туршигдагчийн өгсөн хариултыг судалгааны үе шат бүрээр харьцуулан задлан шинжлэх
·         Сэрэл хүртэхүйн ижил төстэй ба ялгаатай талуудыг судалгааны үр дүнд тулгуурлан тодорхойлж дүгнэлт хийх

No comments:

Post a Comment