menu

Thursday, 8 October 2015

БИЧЛЭГИЙН СТАНДАРТ

Энэхүү стандарт нь “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн судалгаа, шинжилгээний ажлын боловсруулалтад дагаж мөрдөх бичлэгийн нийтлэг стандартын томъёолол юм.

1.             Зай хэмжээс
·         Хэвлэмэл хуудасны талуудын зай болон бичлэгийн мөр хоорондын зайг дараах байдлаар тохируулна.



Хэмжээ
А4
А5
Үсгийн өндөр /size/
11 pt
10pt
Мөр хоорондын зай /line spacing/
1.5 lines
Exactly 14pt
Зүүн талаас авах зай /left margin/
3 см
2 см
Баруун талаас авах зай /right margin/
2.5 см
1.5 см
Дээд талаас авах зай /top margin/
2.5 см
1.5 см
Доод талаас авах зай /bottom margin/
2.5 см
1.5 см

·         Дээрх хэмжээг баримтлан бичсэн А4 хэмжээтэй нэг талаар 8 хуудас, А5 хэмжээтэй нэг талаар 16 хуудсыг тус тус 1 хэвлэлийн хуудас /х.х/ гэж тооцно.
·         Бичлэгийн догол мөрөөс эхлэх хэсэг /paragraph/ бүрийн өмнө /before spacing/ 6 pt хэмжээтэй зай авна.


1.             Гарчиг
·         Агуулга буюу гарчигт бүлэг, зүйлийн нэрийг тухайн бүтээлд орсон дарааллын дагуу үг үсэг, агуулгын зөрүүгүй эхлэх хуудасны дугаараар жагсаан бичнэ.
·         Гарчгийн бичлэгт үгийг тасалж бичихгүй, цэг тавихгүй.

2.                             Бүлэг, зүйл
·         Бүлгийн нэрийг голлуулж, эсвэл цаасны зүүн талаас зэрэгцүүлж /align left/, тод том үсгээр бичих бөгөөд зүйлийг мөрийн эхнээс 4 тэмдэгтийн зайнаас эхлэн бүлгийн нэрээс жижиг хэмжээтэй бичих ба бүлэг, зүйлийн нэр нь  1 /single/ мөр хоорондын зайтай байна.
·         Бүлэг бүр шинэ хуудаснаас эхлэн бичигдэнэ.
·         Бүлэг бүрийг бичлэгийн эхнээс дэс  дараалан дугаарлаж, дугаарыг “Нэг.”, “Хоёр.” гэх жишээтэй бичнэ.
·         Бүлгийн хүрээнд зүйлийг 1.1, 1.2, 1.3 гэх мэт дугаарлана.

3.                             Дугаарлах
·         Нүүр бүрийг баруун доод талд нь араб цифрээр дугаарлана.
·         Хавсралт материалыг  тусад нь дугаарлана.  /Хавсралт 1, Хавсралт 2 гэх мэт/
·         Бичлэг дотор орсон хүснэгт, зураг, бүдүүвч, график бүхий хуудас ерөнхий дугаарлалтад орно. Хэрэв А4-өөс том хэмжээний цаасан дээр хүснэгт, зураг нэг хуудас маягаар орохоор бол бичлэг дотор энэ тухайгаа дурдаад ерөнхий дүгнэлтийн ард хавсаргана.
·         Зураг, хүснэгтийг тухайн бичлэгт урьдчилан дурдсаны дараа тэр хэсэгт оруулна.
·         Бичлэгийн хэсэгт зураг, хүснэгтийг бүлгийн хүрээнд Зураг 1.2, Хүснэгт 1.3 гэх мэтчилэн бичиж тэмдэглэнэ. Энэ нь 1-р бүлгийн 2 дахь зураг гэсэн утгатай байх жишээтэй.
·         Зураг, хүснэгт, график бүрт тодорхой нэр өгч, тайлбарыг бичлэгийн хэсэгт хийнэ. Зураг хүснэгтийг таслахгүй. 
·         Зураг, хүснэгт, графикт оноосон нэрийг дугаарын хамт залгуулан зураг 1.2 Хүн амын өсөлтийн харьцуулалт гэх мэтчилэн бичнэ.
·         Хэрэв хүснэгтийн босоо баганын тоо олон, дараагийн хуудсанд шилжих шаардлагатай  бол багануудын нэрийг бичилгүйгээр дугаараа тавьж болно.

4.                             Тодруулга хийх
·         Тусгай нэр томъёо, бага хэрэглэдэг товчилсон үг, шинэ тэмдэглэгээг ашигласан бол түүнийг цагаан толгойн үсгийн дэс дарааллаар тайлбартайгаар, өөрөөр хэлбэл товчилсон үгийг бүтэн үгээр нь , томъёонд орсон үсгэн тэмдэглэгээг чухам юуг зааж байгааг тодруулж тайлбарлан гарчгийн дараагийн хуудсанд бичнэ.
·         Томъёоны үсгүүдийг олон улсын стандартын тэмдэглэгээгээр бичиж юуг тэмдэглэснийг томъёоны доод хэсэгт бичиж тайлбарлана.
·         Хэрэв тусгай нэр томъёо бага хэрэглэдэг  товчилсон шинэ тэмдэглэгээ 3-аас цөөн тоогоор давтагдах бол эхний хуудсанд тайлбарлах шаардлагагүй бөгөөд түүнийг бичлэгийн тухайн хэсэгт тайлбарлан бичнэ.

5.                             Цэг тэмдэглэгээ
·         Цэг (.) Өгүүлбэрийн эцэст цэг тавьж, тухайн хэсэг дууссаныг илэрхийлнэ.
·          Таслал (,) Зэрэгцсэн өгүүлбэр болон гишүүдийг зааглана. Өгүүлбэр дунд орсон таслалын дараа 1 зай авна.
·         Цэг таслал (.,) Цэг таслал нь өгүүлбэрээ тайлбарлах үед өгүүлбэрүүдийн хооронд хэрэглэнэ. Мөн таслал бүхий бүлэг үгийг зааглахад хэрэглэнэ.
·         Тодорхойлох цэг (:) Тухайн зүйлийг тодотгон тоочих эш татахад хэрэглэнэ.
·         Асуултын тэмдэг (?) Ямар нэгэн шууд хариулттай асуултыг асуухдаа асуултын тэмдгийг ашиглана. Харин дам асуултанд хэрэглэхгүй.
·         Зураас (-) Харилцан шууд хамаарал бүхий үгүүдийг холбоход хэрэглэнэ.
·         (“) Тэмдэглэгээ нь эш татах, ном бүтээлийн нэрийг дурьдах, үг үндсэн бус утгаар ороход хэрэглэнэ. Таслал болон тийн ялгал хэрэглэх тохиолдолд тэдгээрийг тэмдэглэгээний ард нь тавина.  Эш татсан өгүүлбэр нь 3-аас хэтэрч үргэлжилсэн бол (“) тэмдэглэгээг заавал бичих шаардлагагүй.
·         Хаалт () Хаалтыг нэмэлт тайлбар юмуу шинжийг заах, татсан ном бүтээл тэмдэглэхэд ашиглана. Хаалт нь заавал хосоор хэрэглэгддэг. Хэрэв өгүүлбэр нь бүхэлдээ хаалтад байгаа тохиолдолд сүүлийн хаалтын өмнө цэг авч өгүүлбэр дууссан утгыг илэрхийлнэ. Жишээ нь: (Та энэ процессыг дагах хэрэгтэй.)
·         Хэрэв өгүүлбэрийн тодорхой хэсэгт хаалт тавигдсан бол хаалт хаасны дараа цэг тавьж бүрэн төгсгөж байгаа утга илэрхийлнэ. Жишээ нь: Та энэ процессыг дагах хэрэгтэй (ердийн нөхцлөөр).г.м
·         Дөрвөлжин хаалт [ ] Хэн нэгэн хүний бичсэн зүйл дээр таны дэвшүүлж буй санал бодол тайлбарыг нэмж бичин илэрхийлэхдээ дөрвөлжин хаалтыг ашиглана. Жишээ нь: Та энэ процессыг дагах [ дагахгүй байх зарим онцгой нөхцөл байж болно] хэрэгтэй.

6.                             Ном зүй, эшлэл

·            Ном зүй нь тухайн судалгаа, боловсруулалтын ажилд ямар чиглэл хүрээний, хэдий хэмжээний эх сурвалж хэрэглэснийг илэрхийлэн харуулдаг, мөн тухайн бүтээлийг уншиж танилцаж байгаа хүнд эх сурвалжийг магадлах эсвэл цааш сонирхон судлах замыг нээж өгдөг мэдээлэл юм.
·            Эшлэл нь судалгаа боловсруулалтын ажилд хаанаас, хэнээс эш татаж ямар хэмжээнд харьцуулсан судалгаа хийж бүтээлчээр ажилласныг илтгэн харуулдаг мэдээллийн хэсэг юм.

·            Номзүйн бичиглэл хийх
·           Номзүйн жагсаалтыг гаргахдаа зохиогчийн нэрийг монгол цагаан толгойн үсгийн дарааллаар байршуулна.
·            Бүтээлийг номзүйд оруулахдаа
·           Зохиогчийн нэр, овог
·           Бүтээлийн нэр, боть эсвэл хэд дэх хэвлэл
·           Хэвлэсэн хот болон газар
·           Хэвлэгдсэн оныг заавал дурьдана. Ингэхдээ:
o    Зохиогчийн нэр овгийн үсэг хоёрын хооронд цэг тавих
o    Зохиогчийн нэрийн овгийн үсгийн араас “ (хашилт) нээж, номын нэрийг бичиж (хашилт)-ыг хаах
o    Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс эш татсан бол эхний гурван хүний нэрийг бичих бөгөөд нэрсийн хооронд таслал тавих
o    Номын нэрийн араас нэг зай авч хэвлэгдсэн хотын нэрийг бичих
o    Хотын нэрийн дараагаар ., (цэг таслал) авч хэвлэгдсэн оныг бичнэ
o    Гадаад хэл дээрх ном бүтээлийн нэрийг орчуулахгүй уг хэвээр нь тэмдэглэх
·           Сонин сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс эшлэл хийхэд Зохиогч.Овгийн үсэг  “Өгүүллэгийн нэр” Сонин сэтгүүлийн нэр, Уб., Огноо, Дугаар 00. хуудасны тоо
·           Ном эмхтгэлээс эшлэл хийхэд: Зохиогч.Овгийн үсэг “Номын нэр” 1–р боть. Хот., Он
·          Диссертациас эшлэл хийхэд: Зохиогч.Овгийн үсэг  “Диссертацийн нэр” Доктор ( )-ын диссертацийн хураангуй. Хот., 2005. Он
·          http//www.amcity.com/phoenix /072098/ story 1.htm/

·            Эшлэл авах аргачлал
·      Эшлэл авахдаа зохиогчийн бичсэн байдлаар нь шууд хуулан авч хэрэглэх бөгөөд “…”  (хашилт) дотор бичнэ.
·      Хэрэв эшлэл нь бүтэн биш бол  … (3 цэг)-ийг хашилтын дотор бичнэ.
·      Илтгэл, өгүүлэл, реферат, ангийн болон бакалаврын ажилд бичвэрийн хуудас бүхэнд номзүйн эшлэлийг номзүйн кодлох аргаар хийнэ. Тухайлбал (13:25) хэмээсэн тэмдэглэгээ нь номзүй дэх 13-р номын 25-р талаас авсан эшлэл хэмээн ойлгогдоно.
·      Томоохон хэмжээний судалгааны бүтээл, ном, сурах бичигт эшлэлийг Харвардын Их Сургуулийн номзүйн зарчмыг баримтална. Тухайлбал:
o   Бичвэр доторх (Гонгор, 1970, х.87) хэмээсэн тэмдэглэгээ нь номзүй дэх Гонгор.Д “Халх түүх” I. Уб.,1970 номын 87-р талаас эшилсэн байна гэж ойлгогдох ба номзүйд
ü (Гонгор, 1970) - Гонгор.Д “Халх түүх” I. Уб.,1970 гэж тэмдэглэнэ.
o   Бичвэр доторх (МУЗТ, III. 1968, х.87) хэмээсэн тэмдэглэгээ нь номзүй дэх Монголын уран зохиолын тойм. III дэвтэр.  XIX зууны үе. Уб.,1968 хамтын бүтээлийн 87-р талаас эшилсэн байна гэж ойлгогдох ба номзүйд
ü (МУЗТ, 1968) - Монголын уран зохиолын тойм. III дэвтэр.  XIX зууны үе. Уб.,1968 гэж тэмдэглэнэ.
o   Бичвэр доторх (Агван-Ишсамбуу, х.4) хэмээсэн тэмдэглэгээ нь номзүй дэх Агван-Ишсамбуу “Захиа бичгийн аймгийг нэгэн зүг дор байгуулсан оршвой” Бичмэл төвд судар. Хуудас 6. Л.Хүрэлбаатарын хувийн цуглуулгад бүтээлийн 4-р талаас эшилсэн байна гэж ойлгогдох ба номзүйд
ü (Агван-Ишсамбуу) - Агван-Ишсамбуу “Захиа бичгийн аймгийг нэгэн зүг дор байгуулсан оршвой” Бичмэл төвд судар. Хуудас 6. Л.Хүрэлбаатарын хувийн цуглуулгад гэж тэмдэглэнэ.
·            Номзүйн жагсаалтыг бүлэглэх шаардлагатай бол
·      Онолын ном, эх зохиол
·      Нэг сэдэвт зохиол, судалгааны бүтээл
·      Эх сурвалж (нийтлэгдээгүй бичвэр, аудио бичлэг)
·      Илтгэл өгүүллэгүүд
·      Сонин сэтгүүлээс авсан материал
·      Вэб хуудас, видео бичлэг бусад эх сурвалжууд хэмээн бүлэглэж болно.

7.                             Зүүлт тайлбар
·            Бичвэрт орсон нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахдаа хуудас бүрийн дор зүүлт тайлбар буюу footnote хэлбэрээр бичнэ.
·            Зүүлт тайлбарыг 9 pt үсгийн хэмжээтэйгээр мөр хоорондын зай 1.5 зүүн талд нь зэрэгцүүлэн бичнэ.



Төгсөв.

Боловсруулсан:                        Н.Баянмөнх
                                                 Ч.Жачин

No comments:

Post a Comment