menu

Monday, 23 November 2015

Судалгаа№13

Хүүхдийн зан төлөвийн тодролыг (акцентуаци) судлах арга
Судалгааны зорилго: Хүүхдийн зан төлөвийн зарим тодрол онцлогийг судлах
Сорилын зохиомжийн онцлог: Хүүхдэд илрэх зан төлөвийн тодролын хэв шинжийг 10 төрлийн үзүүлэлтээр буюу хэмжүүрээр оношлон тодорхойлдог.
Судалгааны хэрэглэгдэхүүн: Оросын сэгэл зүйч Шмишекийн хүүхдийг судлахад зориулан боловсруулсан 88 асуулт бүхий хуудсыг урьдчилан бэлтгэсэн байна.
Судалгаа явуулах заавар: “Оросын сэтгэл зүйч Шмишекийн боловсруулсан 88 асууултыг танд толилуулж байна. Асуулт бүрийг уншаад өөрийн зан төлөвийн онцлогт нийцэж байгаа асуултын ард /+/, үл нийцэж байвал /-/ тэмдэг тавиарай. Энд сайн, муу гэсэн хариулт байхгүй тул удаан бодох хэрэггүй. Харин асуулт бүрт үнэн зөв хариулт өгөхийг хичээгээрэй”.

Сорилын асуултууд:
1.    Чи ихэвчлэн тайван хөгжилтэй байдаг уу?
2.    Чи амархан гомдож уурладаг уу?
3.    Чамайг уйлуулахад амархан уу?
4.    Чи ямар нэгэн зүйл хийх үедээ алдаа гаргаж байа гэдгээ хянаж чаддаг уу?
5.    Чи ү тэнгийнхэнтэйгээ адилхан хүчтэй зоригтой юу?
6.    Чи амархан гомдож,баярладаг уу?
7.    Чи тоглоом тэмцээний үед гол тоглогч байх дуртай юу?
8.    Тодорхой шалтгаангүйгээр бусдад уурлан уцаарлах тохиолдол гардаг уу?
9.    Чи буурь суурьтай,хэрсүү хүн мөн үү?
10. Чи багш нарын өгсөн даалгаврыг чин сэтгэлээсээ чармайн хийдэг үү?
11. Чи шинэ тоглоом зохиож чадах уу?
12. Гомдлоо амархан мартаж, тайвширч чадах уу?
13. Чи зөөлөн сэтгэлтэй өрөвч хүүхэд мөн үү?
14. Чи шуудангийн хайрцагт захидал хийхдээ дахин шалгаж, нягталж үздэг үү?
15. Чи сургууль дугуйлан секцийн тэргүүн суругч байхыг эрмэлздэг үү?
16.  Чи бага байхдаа тэнгэрийн дуу, нохойноос айдаг байсан уу?
17. Хүүхдүүд чамайг хэт нямбай гэдэг үү?
18. Гэр орон болон хичээл сурлагын амжилтаас шалтгаалан сэтгэл санааны байдал чинь солигдож өөрчлөгддөг үү?
19. Олон хүүхдүүд чамд дотно ханддаг уу?
20. Чиний хувьд сэтгэл зовних үе гардаг уу?

21. Чи бага зэрэг уйтгартай дүнсгэр хүүхэд мөн үү?
22. Ямар нэг золгүй үйл явдлын үед бахиран уйлж үзсэн үү?
23. Нэг суудал дээр удаан сууххэцүү юу?
24. Чамд шударга бус хандвал эсэргүүцэл илэрхийлэх үү?
25.  Чи хэн нэг хүн рүү чавхаар харваж үзсэн үү?
26. Чи хайш яаш бүтээсэн хөшиг, ширээний бүтээлгийг хараад тэр дор нь засаж янзалдаг уу?
27. Чи хүүхэд байхдаа гэртээ ганцаараа үлдэхээс айдаг байсан уу?
28. Тодорхой шалтгаангүйгээр сэтгэлээр унах, баярлах тохиолдол байдаг уу?
29. Чи ангийнхаа тэргүүний сурагч мөн үү?
30. Чи ихэнх цагаа зугаацан тоглож өнгөрөөдөг үү?
31. Чи цочмог түргэн ууртай юу?
32. Заримдаа маш баяртай байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг үү?
33. Үе тэнгийнхээ найз нөхдөө инээн хөгжөөж  чаддаг уу?
34. Чи хэн нэгний талаарх өөрийн санаа бодлоо шууд хэлж чадах уу?
35. Чи цус хараад айдаг уу?
36. Чи сургуулиас өгсөн даалгаврыг төвөгшөөхгүйгээр биелүүлдэг үү?
37. Хэн нэгэнд шудрага бус хандахыг хараад өмөөрөн эсэргүүцэх үү?
38. Харанхуй хоосон өрөө рүү орохдоо айдаг уу?
39. Олон төрлийн хурдан үйлдэл шаардсан ажлаас, нэгэн хэвийн үйлдэл шаардсан ажил чамд илүү тохиромжтой санагддаг уу?
40. Чи хүнтэй амархан танилцдаг уу?
41. Чи үдэшлэгт явж дуу дуулж шүлэг унших дуртай юу?
42. Гэрээсээ оргож үзсэн үү?
43. Багш болон хүүхэдтэй зөрчилдөж маргаанаас болж сургуульдаа явахгүй байх тохиолдол гарч байсан уу?
44. Амьдрал хүнд хэцүү юм шиг санагддаг уу?
45. Азгүйтэж бүтэлгүйтсэн үедээ ч инээж чадах уу?
46.  Хэрвээ чамайг гомдоосон бол чи эхлэн эвлэрэх алхам хийж чадах уу?
47. Чи амьтанд хайртай юу?
48. Гэрээсээ гарах үедээ гэрэл, цахилгаан, усаа дахин шалгах тохиолдол гардаг уу?
49. Өөртөө болон ойр дотны хүнд ямар нэгэн золгүй таагүй явдал тохиолдох гээд байгаа юм шиг таагүй бодол төрдөг үү?
50. Цаг агаарын байдал сэтгэл санаанд чинь нөлөөлдөг үү?
51. Мэдэж байгаа хэдий ч бусдаас түрүүлж хариулах хэцүү байдаг уу?
52. Чамайг доромжлон   гомдоовол цохиод авч чадах уу?
53.  Хүүхэдтэй хамт байх дуртай юу ?
54. Азгүй тохиолдлоос болж сэтгэлээр унаж байсан уу?
55. Ямар нэгэн тэмцээн олон нийтийн ажил зохион байгуулж чадах уу?
56. Чамд ямар нэгэн саад бэрхшээл тохиолдон ч тэвчээр гарган зорьсондоо хүрч чаддаг уу?
57. Эмнэлэгт кино үзэд айж, уйлж байсан уу?
58. Ямар нэгэн зүйлд санаа зовсноос нойр хулжин хөрвөх тохиолдол байдаг уу?
59. Чи нөхөддөө хуулуулдаг уу?
60. Гэр орныхоо эд зүйлсийг хайрлан нямбай ханддаг уу?
61. Чи харанхуй гудамжаар шөнө орой ганцаараа явбал айх уу?
62. Тааламжтай өндөр сэтгэгдэлтэй унтчихаад сэтгэлээр унаж босож ирэх тохиолдол байдаг уу?
63. Шинэ орчин нөхцөл байдалд биеэ барихгүй чөлөөтэй байж чаддаг уу?
64. Чиний толгой өвдөмтгий юу?
65. Чи үргэлж инээж хөхөрдөг үү?
66. Чи өөрт таалагддаггүй хүнтэйгээ найрсаг, эелдэг харьцаж чаддаг уу?
67. Чи шаламгай хурдан хүн мөн үү?
68. Хүмүүс чамд шудрага бус хандах тохиолдол олон гарч байсан уу?
69. Чи байгальд аялах дуртай юу?
70. Унтахаар хэвтэхдээ бүх юмаа шалгаж үздэг үү?
71. Чи аймхай юу?
72. Баярын ширээний ард сууж байх үедээ баярлан хөөрч баясдаг уу?
73. Урлаг уран сайханд рорлцох дуртай юу?
74. Ер бусын зүйлийн тухай мөрддөг үү?
75. Ирээдүйд амьдралыг гутранг байдлаар төсөөлөх тохиолдол олон гардаг уу?
76. Баяр хөөр болж байснаа гэнэт сэтгэлээр унах тохиолдол байдаг уу?
77. Чи найз нөхдийнхөө санаа сэтгэлийг хөгжөөн баясгаж чадах уу?
78. Уур гомдлоо удаан мартдаг уу?
79. Бусдад тохиолдсон уй гашууг бие сэтгэлээрээ хуваалцаж чаддаг уу?
80. Дэвтэр муухай болчихвол дахиж бичих үү?
81. Чамайг няхуур болгоомжтой үл итгэмтгий хүн гэж үздэг үү?
82. Чи олон удаа аймаар зүүд зүүдэлж  байсан уу?
83. Цонхноос үсрэх машинд дайруулах тухай бодол төрж байсан уу?
84. Ойр дотны хүн чинь хөгжин баясаж байвал чи мөн байж чадах уу?
85. Чи олон хүний дунд байхдаа ичингүйрч сандардаг уу?
86. Чамд таагүй зүйл тохиолдвол бодохгүй байж чадах уу?
87. Чи дуугаа ноотой хүүхэд мөн үү?
88. Жүжиг тоглох болбол дүрдээ итгэн тоглож чадах уу?



Судалгааны үр дүнг боловсруулах:
1.    Судлуулагчийн өгсөн хариулт, сорилын түлхүүр хариулттай тохирч байвал 1 оноо өгнө.
2.    Зан төлөвийн хэв шинж тус бүрийн нийлбэр оноог гаргаж, харгалзах коэффициентээр үржүүлнэ.


Зан төлөвийн хэв шинжийн ангилал
Тийм
Үгүй
Коэффициент
1.Эрч хүчтэй
1,11,23,33,45,56,67,77

3
2.Гацамтгай хөшүүн

2,15,24,37,55,68,78,81,9
12,46,59
2
3.Хэт мэдрэмтгий
3,13,35,47,57,69,79
25
3
4.Хэт нягтламгай
4,14,17,26,34,39,48,58,61,70,80
36
2
5.Солигдомтгой
6,18,28,40,50,62,72,84

3
6.Аймтгай
16,27,38,49,60,
71,82
5
3
7.Сурталчилмтгай
7,19,22,29,41,43,63,66,73,85,88
51
2
8.Тэнцвэргүй хөөрөмтгий
8,20,30,42,52,64,74,86

3
9.Гутрангүй
21,44,75,87,83
31,53,65
3
10.Цочромтгой догдломтгой
10,32,54,76

6

No comments:

Post a Comment