menu

Monday, 23 November 2015

Судалгаа№14

Темпераментийг тодорхойлох хялбаршуулсан аргачлал
Судалгааны зорилго: Темпераментийг хэв шинжийг тодорхойлох
Судалгаа явуулах заавар: Доорх сэтгэмжүүдийг анхааралтай уншаад өөрийн онцлогт нийцэж байвал ард нь (+) тэмдэг тавиарай.
Сорилын сэтгэмжүүд: /4 бүлэг/
1.    Тогтворгүй, хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэгэн зүйл байнга оролдож байдаг
2.    Омогтой, огцом ууртай
3.    Тэвчээр тэсвэр муутай
4.    Шийдэмтгий, санаачилга сайтай

5.    Зөрүүд зүтгүү
6.    Маргаанд сөргөлдөх, бусдыг ялах дийлэх хандлагатай
7.    Үе үе гэнэт идэвхижин шаргуу ажилладаг
8.    Хүмүүстэй харилцахдаа илэн далангүй, шулуун шударга
9.    Аз үзэх, сорих турших дуртай
10. Сөргөлдөж, уурлаж уцаарлах нь хурдан
11. Сэтгэлийн огцом хурц илэрдэг, түргэн яриатай
12. Хэрүүлч зодоонч
13. Бусдын дутагдлыг шууд ил шүүмжилдэг
14. Түрэмгий, дээрэлхүү, бусдыг захирах дуртай
15. Нүүр,гарын хөдөлгөөн ихтэй
16. Хурдан шуурхай шийдвэр гаргадаг
17. Шинэ зүйлд дасан зохицохдоо удаан
18. Эхэлсэн ажлаа дуусгалгүй орхих хандлагатай
19. Алхаа гишгээ огцом түргэн
20. Зан ааш нь амархан өөрчлөгдөж хувирч байна
Хэрвээ таны хариулт 16-аас дээш гарвал цэвэр холерик болно
1.    Хөгжилтэй, баяр баясгалан
2.    Эрч хүчтэй, ажилсаг шаламгай
3.    Эхэлсэн ажлаа дуусгалгүй орхих нь цөөн
4.    Өөрийгөө дээгүүр үнэлдэг
5.    Шинэ содон зүйлийг хурдан  тусгаж авах хандлагатай
6.    Сониуч, харилцаа тогтворгүй
7.    Аливаа бүтэлгүйтэл, азгүйтэлд санаа зовниж шаналаад байдаггүй
8.    Янз бүрийн нөхцөл байдалд амархан дасан зохицож чаддаг
9.    Аливаа шинэ ажлыг сонирхон дуртай эхэлдэг
10. Сонирхолгүй зүйлдээ амархан уйдаж, хөндийрдөг
11. Нэг ажлаас нөгөөд амархан шилжиж чаддаг хөдөлгөөн
12. Бусдыг манлайлан зохион байгуулах дуртай
13. Нийтэч, урилгахан, танихгүй хүмүүсээс бишүүрхэж  эмээдэг
14. Тэсвэртэй, тууштай ажиллах чадвартай
15. Сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл сайтай, хурц тод үг хэллэгтэй
16. Гэнэтийн таагүй нөхцөлд биеэ барьж эзэмдэж чаддаг
17. Сэргэлэн цовоо, хөгжилтэй ааль араншинтай
18. Хурдан унтаж, амархан сэрдэг
19. Хөнгөн гоолол, шийдвэр гаргаж болзошгүй
20. Сониучирхаг, хөнгөн хийсгэлэн
Хэрвээ таны хариулт 16-аас дээш гарвал цэвэр сангвиник болно
1.    Эмх цэгцтэй, нягт нямбай
2.    Аливааад ул суурьтай ханддаг
3.    Болгоомжтой буурьтай
4.    Хүлээцтэй тэвчээртэй
5.    Үг дуу цөөнтэй
6.    Сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлэл султай, жигд тогтуун яриатай
7.    Аажуу, удаан хөдөлгөөнтэй
8.    Юмыг удаан ойлгож, сайн тогтоодог
9.    Эхэлсэн ажлаа эцсийн нь хүргэдэг
10. Хүч чадлаа үр ашигтай зарцуулдаг
11. Ажил амьдралаа дэг журмын хатуу баримталдаг
12. Сэтгэлийн хөөрөл, догдлолоо эзэмдэн хянаж чаддаг
13. Сайшаал магтаал, шүүмжлэл зэмлэлийн аль алинд төдийлөн ач холбогдол өгдөггүй
14. Бусдын доог тохуурхлыг үл тоомсрон ханддаг
15. Сонирхол, харилцаа тогтвортой
16. Нэг зүйлээс нөгөөд шилжихдээ удаан
17. Хүн бүр адил тэгш харьцдаг
18. Шинэ орчин нөхцөлд дасан зохицохдоо удаан
19. Бэрхшээл саадыг даван туулах тэвчээр хатуужил сайтай
20. Тайван дөлгөөн
Хэрвээ таны хариулт 16-аас дээш гарвал цэвэр флегматик болно


1.    Ичимхий бүрэг
2.    Шинэ орчинд орохоороо сандарч тэвддэг
3.    Танихгүй хүмүүстэй холбоо тогтоохдоо бэрхшээлдэг
4.    Өөрийн хүчинд итгэдэггүй, эргэлздэг
5.    Ганцаардлыг давах чадвар сайтай
6.    Ажил, амьпралын азгүй, бүтэлгүй тохиолдолд сэтгэлээр амархан унадаг
7.    Бодлогоширч гиюүрэх хандлагатай
8.    Амархан эцэж ядардаг
9.    Сул, аяархан ярьдаг
10. Ярьж байгаахүнийхээ зан байдалд зохицон нийцэх хандлагатай
11. Өрөвч, зөөлөн сэтгэлтэй
12. Сайшаал магтаал, зэмлэл шүүмжлэлд ихэд эмзэг ханддаг
13. Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж ажилладаг
14. Хардамтгай, сэрдэмтгий
15. Өвчин зовлонд ялархуу ханддаг
16. Гомдомхой, тунирхуу
17. Учир битүүлэг, зожиг
18. Идэвхи санаачилга муутай, бүрэг ноотой
19. Дуулгавартай, хүлцэнгүй
20. Бусдаар өрөвдүүлж, халамжлуулах дуртай
Хэрвээ таны хариулт 16-аас дээш гарвал цэвэр меланхолик болно.
Судалгааны үр дүнг боловсруулах:
1.    Судлуулагчийн сэтгэмж бүрт өгсөн хариултыг бүлэг тус бүрээр тооцон нийлбэрийг бодож гаргана.
2.    Тухайн хүнд зонхилон илрэх темпераментийн хэв шинжийг дараах томъёог ашиглан бодож гаргана.


Үүнээс Т1-темперамент
Х-Холерик
С-Сангвиник
Ф-Флегматик
М-Мелонхелок
А-Бүлэг тус бүрийн сэтгэмжийн нийт тоо/темпераментий20/
Ах-Холерик  темпераментийн нэмэх тэмдгийн тоо
Ас-Сангвиник  темпераментийн нэмэх тэмдгийн тоо
АФ-Флегматик темпераментийн нэмэх тэмдгийн тоо
Ам-Мелонхолик темпераментийн нэмэх тэмдгийн тоо
Темпераментийг тодорхойлох жишиг хэмжээ:
1.    Темпераментийн аль нэг нь 40-ээс дээш %-тай байвал тухайн хэв шинж зонхилон илэрч байна.
2.    30-39%-тай байвал тухайн хэв шинж нилээд их
3.    20-29%-тай байвал тухайн хэв шинж дунд

4.    10-19%-тай байвал тухайн хэв шинж бага байна гэж үзэж болно.

No comments:

Post a Comment