menu

Sunday, 1 November 2015

Судалгаа№9

Хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшинг судлах судалгаа
Судалгааны зорилгоСургуулийн бага насны хүүхдийн оюун ухааны хөгжлийн одоогийн түвшинг илрүүлж, ерөнхий чиг баримжаа авахад энэ арга зүйг хэрэглэх боломжтой.
Сорилын зохиомжийн онцлогЭнэхүү сорил нь ОХУ-ын шинжлэх ухааны академийн сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан, сэтгэц оношлогоонд түгээмэл хэрэглэгддэг “ШТУР” буюу оюун ухааны сорил нь  бага ангийн сурагчдын оюун ухааныг оношлоход зориулсан хувилбар юм.  Энэ нь бага ангийн сургалтын хөтөлбөрийн ерөнхий агуулгыг харгалзан үзсэний үндсэн дээр боловсруулсан дараах 4 дэд сорилтой байдаг.
  1-р дэд сорил  - Судалгаанд хамрагдагчдын мэдлэгийн ерөнхий төвшин, юмс үзэгдлийн гол ба гол бус шинж чанарыг олж тогтоох чадварыг тодорхойлох.
 2-р дэд сорил – Юмс, үзэгдлийг түүний холбогдох анги, бүлэг төрөл хэсгүүдэд хамруулан ангилах сэтгэхүйн үйлдлийн төвшинг судлах.
 3-р дэд сорил – Ухагдахуун хоорондын логик хамаарал холбоог илрүүлэх, үзэгдэл юмсын ижил төстэй ба ялгаатай талыг тодруулах сэтгэхүйн харьцуулах, жиших үйлдлийн төвшинг тодорхойлох.
 4-р дэд сорил – Хийсвэрлэх, ерөнхийлөн дүгнэх чадварыг оношлох зориулалтаар боловсруулагдсан байна.
Нэгдүгээр дэд сорилын гүйцэтгэх заавар ба жишээ.    
Өгүүлбэр дутуу бичигдсэн байна. Хаалтанд байгаа үгсээс тохирох үгийг цэгийн оронд нөхөж бичнэ. Жишээлбэл: Хамгийн цэнгэг нуур.............../ Хөвсгөл, хар ус, Буйр, Хяргас,Тэлмэн /. Цэгийн оронд тохирох үг бол Хөвсгөл. “Хамгийн цэнгэг нуур бол Хөвсгөл мөн” гэж бичнэ.
Сорилын даалгаврууд:
  1. Гуталд.....................байдаг. /үдээс, гархи, оосор, товч/
  2. Хамгийн том гол бол................../ Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Орхон, Туул /
  3. Говьд ....................амьдардаг. / гахай, буга, хандгай, хулан, далайн хав /
  4. Жил..........сартай. / 24, 3, 12, 6, 7/
  5. Ус..........байдаг. /тунгалаг, хүйтэн, шингэн, цагаан, амтлаг/
  6. .........бол өвлийн сар юм. / ес, арав, хоёр, арван нэг, гуравдугаар сар/
  7. Мод..........байдаг. / навч, цэцэг, үр, үндэс, сүүдэр/
  8. Бодис төлөвтэй..............байна. /хатуу, хүйтэн, хүнд, зөөлөн, гашуун/
  9. Монгол улсын нийслэл.......юм./ Парис, Москва, Лондон, Улаанбаатар, София/
  10. Дүрс......хэлбэртэй байдаг. / цэг, шулуун, гурвалжин, урт, эзэлхүүн/
Хоёрдугаар дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ.
       Таван үг өгөгдсөн байна. Тэдгээрээс 4 нь ерөнхий шинж тэмдгээрээ хоорондоо холбоотой бөгөөд 5 дахь үг нь тэдгээртэй холбогдохгүй. Тэр үгийг олж доогуур нь зурна. Жишээлбэл: таваг, аяга, ширээ, сав, гүц, 1, 2, 4, 5-р үг сав суулгыг илэрхийлэх учраас энэ ангилалд хамаарна. Харин 3-р үг модон эдлэлийн төрөл учраас энэ ангилалд орохгүй бөгөөд доогуур нь зурна.
Сорилын даалгаврууд:
  1. Яргуй,  Жамъянмядаг,  сарнай, хонхон цэцэг, ямаахай
  2. Хүүхэлдэй, бамбарууш, элс, бөмбөг, хүрз
  3. Барилга, байшин, гүүр, гэр, майхан
  4. Тайлбарлах, харьцуулах, тодорхойлох, үлгэр, шалгах
  5. Аарц, хуш, гацуур, нарс, монос
  6. Дугуй, гурвалжин, шоо дөрвөлжин, шулуун, тэгш өнцөгт
  7. Тахиа, нугас, хун, галуу, ангир
  8. Тоо, хуваах, хасах, нэмэх, үржүүлэх
  9. Хөгжилтэй, уйтгартай, ууртай, амтлаг, эргэлзэмтгий
  10. Бороо, цас, мөндөр, хяруу, салхи
Гуравдугаар дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ.
         Гурван үг өгөгдсөн байна. 1 ба 2-р үгийн хооронд ямар нэгэн зүй тогтол хамаарал холбоо бий. Тэдгээрийг харьцуулан жиших замаар 3-р үгтэй холбогдох үгийг хаалтанд байгаа үгнүүдээс сонгож доогуур нь зурна. Жишээ нь: ой-мод=номын сан...? /цэцэрлэг, хашаа, хот, ном, театр / Зөв хариулт ном учраас энэ үгийн доогуур зурна.
Сорилын даалгаврууд:
  1. Өргөст хэмх-ногоо     хонхон цэцэг-..................................?
/сарнай, цэцэрлэг, цэцэг, газар, хорт ургамал/
      2.   Багш-сурагч     эмч..............................?
             /өвчтөн, термометр, тасаг, шагнал, өвчин/
      3.   Талбай-лууван   хүлэмж........................?
             /хашаа, худаг, сандал, улаан лооль, цэцэг/
      4.   Цэцэг-ваар    шувуу..........................?
            /хошуу, цахлай, үүр, өндөг, өд/
      5.   Бээлий-гар    гутал.............................?
            /оймс, ул, савхи, хөл, сойз/
      6.   Харанхуй-гэрэлтэй    нойтон..............................?
            /нарлаг, хуурай, халуу, хүйтэн, гулгамгай/
      7.   Цаг-хугацаа   термометр...........................?
            /шил, хэм, өр, өвчтөн, эмч/
      8.   Машин-мотор   сэлүүр.................................?
            /гол, далайчин, намаг, далбаа, долгион/
      9.   Сандал-мод   зүү...........................?
            /хурц, нарийнхан, өнгөлөг, богинохон, ган/
     10.  Ширээ-бүтээлэг   шал......................?
            /мод, хивс, тоос, самбар, хадаас/
Дөрөвдүгээр  дэд сорилыг гүйцэтгэх заавар ба жишээ.
        Хос үг өгөгдсөн байна. Эдгээрт ерөнхий нэг нэр оноож өг. Жишээ нь: өмд-цамц - хувцас гм.
 Сорилын даалгаврууд:
1. Шүүр-хүрз-   ?
2. Алгана-зурхай-  ?
3. Өвөл-зун             ?
4. Өргөст хэмх-улаан лооль-          ?
5. Алтан гагнуур- нохойн хошуу-       ?
6. Авдар-ор          ?
7. Заан-шоргоолж- ?
8. 8 сар- 9 сар-   ?
10. Мод- цэцэг- ?                                                                      
     

Сорилын түлхүүр:
1-р дэд сорил: 1. Үдээс                          6. 2-р сар
                         2. Сэлэнгэ                      7. Үндэс
                         3. Хулан                         8. Хатуу
                         4. 12                                9. Улаанбаатар
                         5. Шингэн                      10. Гурвалжин

2-р дэд сорил:  1. Ямаахай                    6. Шулуун
                          2. Элс                            7. Тахиа
                          3. Гүүр                          8. Тоо
                          4. Үлгэр                        9. Амтлаг
                          5. Монос                      10. Салхи

3-р дэд сорил:  1. цэцэг                       6. Хуурай
                          2. Өвчтөн                    7. Хэм
                          3. Улаан лооль           8. далбаа
                          4. Үүр                           9. Ган
                          5. Хөл                          10. Хивс
4-р дэд сорил:  1. Ажлын багаж          6. Гэрийн тавилга
                          2. Загас                        7. Амьтад
                          3. Жилийн улирал       8. Зуны сарууд
                          4. Хүнсний ногоо        9. Байгалийн гамшиг
                          5. Эмийн ургамал       10. Ургамал



Сорилын үр дүнг боловсруулах журам:
Нэгдүгээр  дэд сорил:
       Сурагчдад сорилын даалгаврыг гүйцэтгэж дуусмагц, судлаач яагаад?, ямар учраас гэсэн асуултыг тэдэнд тавина. Хэрвээ сурагчид сорилын даалгаврыг үнэн зөв тайлбарлавал асуулт бүрт 1 оноо, харин тухайн сурагчийн хариулт зөв боловч, оновчтой тайлбар хийж чадаагүй бол 0,5 гэсэн оноо тус тус өгнө.
Хоёрдугаар дэд сорил :
       Сурагчийн хариултыг үнэлэх журам өмнөх сорилтой адил байна. Харин бага ангийн хүүхдийн хувьд хийсвэрлэх, нэгтгэн дүгнэлт хийх, оюун ухааны ерөнхий чадвар бүрэн төлөвшөөгүй байдаг учраас 7, 8, 9, 10-р даалгаврын хариултыг заавал тайлбарлуулах шаадлагагүй.
Гуравдугаар  дэд сорил:
       Зөв хариулт бүрт 1 оноо өгнө. Сурагчид сорилын даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байвал дөхүүлэх, туслах асуултыг сурагчдад тавьж болно. Судлаачийн дөхүүлэх асуултын тусламжтайгаар тухайн сурагч зөв хариулсан бол 0,5 оноо өгнө.
Дөрөвдүгээр дэд сорил:
       Зөв хариулт бүрт 1 оноо өгнө. Мөн сурагчийн хариулт төдийлөн оновчтой биш боловч гол утга санааг гаргаж чадсан бол 0,5 оноог өгнө. Хэрвээ сурагч буруу хариулбал дахин бодох хугацаа өгч болно: Судлаач сорилын 4-р даалгаврыг гүйцэтгэх үед сурагчдад дөхүүлэх асуулт тавихгүй.
       1/  Дэд сорил тус бүрээр судалгаанд оролцогчдын авсан нийт оноог тооцож гаргана. Өгөдсөн даалгаврыг бүгдийг зөв хийсэн тохиолдолд сурагч 40 оноо авна.
       2/ Тухайн сурагчийн оюун ухааны хөгжлийн төвшинг дараах жишиглэлээр  оношилж  дүгнэлт хийнэ.
Оюун ухааны хөгжлийн түвшний жишиглэл
32- дээш оноо авсан бол 4-р түвшин
26,5-31,5 оноо авсан бол 3-р түвшин
20-25,5 оноо авсан бол 2-р түвшин
19,5-с доош оноо авсан бол 1-р түвшинд хамрагдана 

No comments:

Post a Comment