menu

Monday, 9 November 2015

ЭЭГБТАЗ хичээлийн семинар

Хүүхдийн суралцах зүй тогтлын талаарх эцэг эхчүүдийн мэдвэл зохих ойлголтууд

- Эцэг эхийн зөвлөлийг зөв сонгох
- Эцэг эхийг хүүхдийн суралцахуйг дэмжсэн гэр бүлийн харилцааг бий болгох
Эцэг эхчүүд:
- Хүүхдийнхээ байгалийн ажигч чанарыг хөгжүүлэх
- Асуулт, хариултыг урамшуулах зэргээр сурах орчин бий болгох
Сурах орчиныг хангахад
- Тоглох аюулгүй орчин
- Насанд нь тохирсон тоглоом
Эцэг эх асран хамгаалагчид юу хэлж, юу хийж байна. Энэ нь сурах үйл ажиллагаанд шууд болон шууд бус замаар нөлөөлж байдаг.
Эцэг эх хүүхдийн анхны багш: Энэ үүргийг дутуу үнэлэх нь нэг талаас тэдний ажилтай завгүй, цаг хугацаанд нь хүч боломжоо хүүхдийнхээ суралцахыг дэмжихэд зориулж чаддаггүйтэй холбоотой.

Эцэг эхэд өгөх ойлголт.
Эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлэх үйл ажиллагаанд өөрсдөө идвэхтэй оролцсон үед хүүхэд хөгждөг гэдгийг ойлгуулах
Эцэг эхийн оролцоо дэмжлэгээр хүүхэд бие даах чадвартай болдог
Хүүхэд хэрхэн тоглодог, тоглонгоо хэрхэн  хөгждөг гэдгийг мэдэх
Эцэг эх хүүхдийн сонирхол, чадварыг танин мэдэж ойлгох
Хүүхэд хэдэн насандаа юунд суралцдаг ямар үйлүүд хийдэг, тэдэнд хэрхэн туслах, ямар арга хэлбэр байдаг тухай мэдүүлэх
Эцэг эхчүүд хүүхдээ ажиглах
Бусад хүүхдүүдтэй харцуулахгүй байх /ерөнхийдөө хүүхдийн хөгжил адил боловч хувийн өвөрмөц ялгаатай гэдгийг ойлгож ухамсарлах/
Аливаа шинэ мэдлэгийг бататгах
Эцэг эхчүүд хүүхдэд сурахад туслах
Хүүхдийн сэтгэн бодоход нь туслах, асуулт хариулт өрнүүлэх, хариултыг нь сонсох
Юу тохиолдсон, юу мэдэрсэн талаар нь тайлбарлуулах
Бусдын ярьсан зүйлийг асууж давтуулах
Эцэг эх үүргээ ухамсарлах мэдрэмжтэй байх
Бусад туршлагатай эцэг эхчүүдтэй ярилцлага хийх
Залуу гэр бүлд туслах
Хүүхдийн хэрэгцээнд хариу үйлдэл хийж сурах
Хүмүүжлийн эерэг аргуудыг хэрэглэж сурах
Уурлаж, бухимдсан үедээ өөртөө тайвшруулах цаг гаргах
Хүүхэдтэйгээ хамтдаа хөгжилдөх цаг хугацаа гаргах
Хүүхдэд багаас нь итгэл үнэмшлийг бий болгох
Хүүхдэд ном уншиж өгөх, дагуулан номын санд очих
Хүүхдийнхээ зурагтаар юу үзэж байгааг байнга ажиглаж мэдэх
Гэр бүлийн эрхэмлэдэг зүйлсийн талаар ярилцах
Тэдний дуртай нэвтрүүлгийг хамтдаа үзэх
Хүүхдийн ойлгохгүй байгаа зүйлийг тайлбарлаж өгөх
Үзэж байгаа зүйлийн агуулгыг харилцан ярилцах
Зурагт үзэх цагийг хязгаарлах
Үлгэр, өгүүллэгийн утгыг асуух, ярилцах
Хүүхдийнхээ орчноо танин мэдэх бололцоогоор хангах, байгалын шинж чанар, өөрчлөлт хувиралтыг ярьж өгөх
Хүүхдэд юмсыг туршиж үзэх бололцоог олгож, сонирхол, сониуч занг хөгжүүлэх
Хүүхдийн тохирсон тоглоом, туршилтын хэрэгслэл бэлдэж өгөх

No comments:

Post a Comment