menu

Sunday, 29 November 2015

Семинар- Зан төлөвийн өөрчлөлтэй хүүхдийн тухай, илрэх байдал, ажиллах арга барил

Хүүхдийн зан төлөвт олон төрлийн шалтгаанаас болж өөрчлөлт ордог. Судалгааны үр дүнд дараах байдлууд сургуулийн бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолдож байдаг нь тогтоогджээ.
·         Сурлагаар хоцорсон хүүхдэд зан төлөвийн өөрчлөлт их илэрдэг байна.
·         Хүмүүжлийн доголдолд орсноос болж зонхилон илэрдэг.
·         Зан төлөвийн тодорхой гаж үзэгдлүүдийн үед ихэнхдээ тохиолддог.
·         Эцэг эхийн буруу нөлөө, хүмүүжлээс болж илэрдэг
·         Муу зуршилд автамтгай хүүхдэд тохиолож байна.


Зан төлөвийн эмгэг өөрчлөлт юунаас болж үүсдэг вэ?
·         Сэтгэл мэдрэлийн өвчнөөс
·         Эпилепси өвчний үед
·         Тархины усжилт өвчний үед
·         Даун өвчний хам шинжийн үед
·         Шизофрени өвчний далд үед
·         Мэдрэлийн ядаргаа, сульдааны үед
·         Гэр бүлийн хүнд нөхцөл, таагүй харилцаанаас
·         Амьдралын хүнд нөхцөл, нэн ядуу байдлаас
·         Хүмүүжлийн буруу нөлөө, сургалтын ажлын дутагдлаас гэх мэт.
Тэд юугаар датмаг вэ?
·         Амархан уурламтгай, цочромтгой
·         Анхаарал сарнимтгай, хэлбэлзэлтэй
·         Зан ааш тогтворгүй, итгэл муутай
·         Сэтгэлээр унамтгай, гөжүүд, зөрүүд
·         Тохиолдолд амархан автамтгай
·         Өөдрөг сэтгэл, өөрийн үзэл бодлоор дутмаг

Зан төлөвийн өөрчлөлтийн гол онцлог шинжүүд:
·         Огцом, түргэн зантай
·         Уур, уцаар ихтэй
·         Зөрүүд зантай
·         Бусадтай харилцах эв дүйгүй
·         Хэрцгий догшин ааш авиртай
·         Хорт муу зуршилд дассан, автамтгай
·         Биеэ тоосон, өөрийнхөө дураар,
·         Тэвчээргүй, сахилгагүй, хоржин зантай
·         Нийц таарамж муутай, нэр нүүргүй аашилдаг
·         Шуналтай
·         Зарим тохиолдолд идэвх санаачилга хэт ихтэй мэт болож, зөрүүд, зоргоороо авирлах, сэтгэлээр амархан унах зэрэг шинжүүд дахин дахин давтагдаж байдрг онцлогтой. Ялангуяа ичимтгий, шантрамтгай, харимхай, хулчгар, зан ааш голчлон илэрч байдаг.

Тусгай бэрхшээлүүд нь:
1.  Хэл ярианы: -Зан төлөвийн өөрчлөлтийн үед хэл ярианд онцлог өөрчлөлт бий болж, этгээд хэллэг давамгайлж, хүн доромжлох, басамжлах, хэрүүл маргаан өдөөх зэрэг аман ярианы этгээд байдал давамгайлж, бичгийн хэв муухай тогтворгүй болдог.
2.  Хөдөлгөөний: -Огцом түргэн, содон, илүүдэл хөдөлгөөн давамгайлан ирэрч нүүрний хөдөлгөөнд өөрчлөлт ордог. Гар хуруу, толгой, хөлний этгээд маягийн өвөрмөц хөдөлгөөнүүд дохионы үүрэг гүйцэтгэх маягаар илэрдэг. Чамин хачин хөдөлгөөн нь ийм хүүхдийн сонирхлыг татаж байдаг.
3.  Танин мэдэхүйн: -танин мэдэхүйн бус хүрээний адал явдлын сэдвүүд шохоорлыг нь татаж, сурах үйл ажиллагаанаас болж хөндийрч, гадуур хэсэх, муу зуршилд автаж, тамхи татах, архи пиво уух,  баар цэнгээний газраар хүсүүчлэх зэргээр том хүмүүсийн амьдралд хэт оролцдог болж, оюуны эрэлт хэрэгцээ шаардсан танин мэдэхүйгээс татгалзаж эхэлдэг.
4.  Зан төлөвийн: -Сөрөг зан үйл давамгайлж эмгэг төст төрхийн онцлог шинжүүд голлон илэрнэ. Уур уцаартай, хэрүүлч, ямагт бусдыг өдөх зэргээр хэрцгий авирлана. Олон нийтийн шаалдлагыг биелүүлж чаддаггүй.
5.  Оюун ухааны: -Практик үйл ажиллагааг хар таамгаар хийх, оюуны онцлог арга барилд гаршсан өвөрмөц зуршилтай болдог. Ухаан шаардсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн зүйлд хайнга ханддаг болж, сонирхол нь өнгөц, хайнга явдалд голлон чиглэсэн байдаг онцлогтой.
6.  Хэл яриа-сонсголын, хэл яриа-хөдөлгөөний, хэл яриа-мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнийн: -Аман ярианд этгээд хэллэг давамгайлан хөгжинө. Бичгийн хэл хэл соёл тун тааруу, адал явдлын шинжтэй зүйл голлодог. Агуулга тааруу болдог.
7.  Сэтгэл хөдлөл, мэдрэмжийн: -Цочромтгой, хэт мэдрэмтгий, хөөрүү, огцом түргэн, өөрчлөлт ихтэй, орчин нөхцөлдөө зохицож чаддаггүй, агуулга, зорилгогүй, хөнгөн байдал зонхилно.
8.  Харилцааны: -Хямрал ихтэй, харилцааны уур амьсгал таагүй, хүйтэн хөндий, дотно харилцаа тэр бүр үүсч чаддаггүй.
9.  Өөрийгөө удирдах, дасан зохицоход: -биеэ барих чадвараар сул, хэрцгий догшин байдлаар зан үйл харилцаагаа зохицуулж, орчин тойрондоо хэрүүл маргаан шуугиан дэгдээнэ, таатай нөхцөлд дасан зохицох чадвар алдагдсан байдаг.
10.                Бие хүний хөгжил төлөвшилд: -Сөрөг зан үйл гүнзгийрч газар авна. Хамт олны нөлөөллийг зориуд өөрөө гуйвуулахыг оролдоно. Гэр бүлийн орчинд маргаан, хэрүүл, шуугиан ямагт өдөөнө. Энэ нь хэвшиж, зуршил, дадал, болсон байдаг.

Засал авах боломжууд:
·         Хамт олны нөлөөлөл, харилцан үйлчлэл, дам нөлөөллийн аргыг ашиглаж болно.
·         Сэтгэл засал, сурган хүмүүжүүлэх заслын аргуудыг “Олон нийтийн оролцоо”-ны явцад хэрэгжүүлбэл үр дүнгээ өгнө.
·         Өөрийн хүмүүжлийг тухайн хүүхдэд төлөвшүүлнэ.
·         Хүүхдэд итгэл өгч, өөрийн нэр хүндээр үлгэрлүүлэн, гүн хүндэтгэл үзүүлж, харилцан итгэлцэх явдал үндсэн боломж нь болно.
·         Сайн талыг илрүүлж, түүнд тулгуурлан засал хийнэ.

Ийм хүүхэдтэй ажиллахдаа:
·         Хамт олны ажил хэрэгт татан оролцуулж, сэтгэл зүйн таатай уур амьсгалыг зориудаар бий болгоно. Үүнд хамт олны харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ.
·         Эцэг эх, багш, найз нөхөд нь дотночлонхандаж, тусгай хэрэгцээг нь хурдан мэдэрч, дор дор нь зохицуулж, сэтгэл санааны хямралыг арилгаж, сэтгэл зүйн зөвлөгөө тогтмол өгч ажиллана.
·         Гэр бүлийн нөхцөлд дуртай ажлыг нь хийлгэх замаар ямагт хамтран ажиллаж байвал зан аашийг зөөлрүүлж, үр дүнгээ сайн өгөх болно.
·         Сэтгэлийн илрэх байдалд хүлээцтэй хандаж, өөрийгөө, ойлгож, биеэ мэдэрч, өөртөө шүүмжлэлтэй ханддаг хүмүүжил олгох замаар зөв дэглэмд сурга нь чухал.

Хүүхдийн боломж-Таны туслалцаа:
·         Оюун ухааны хөгжлөөр сайн
·         Ачааллыг даах чадвартай
·         Сонирхсон зүйлдээ санаачилга гаргах мэдрэмжтэй
·         Хөнгөмсөг байдлыг зорилго чиглэлтэй үйл ажиллагаагаар засах боломжтой.
·         Байнгын хяналтанд байлгаж, өөрт нь итгэж, сайн талыг нь түшиглэн ажиллавал үр дүнд хүрнэ.
·         Муу зуршлаас богино хугацаанд гарч чадахгүй ч зориг тэвчээрийг хөгжүүлж өгвөл үр дүн, өгөөж сайтай.

·         Өөрт нь итгэж, хүнлэг нинжин сэтгэлээр хандаж чадвал хамт олны нөлөөллийг авах бүрэн боломжтой.

No comments:

Post a Comment