menu

Monday, 9 November 2015

ЭЭГБТАЗ хичээлийн семинар

Гэр бүлтэй ажиллах тухай
 Гэр бүлийн харилцааг ойлгоно гэдэг нь явж байгаа унаанд үсэрч орохтой адил юм. Гэр бүлтэй ажиллах арга зүйг “Экологийн загвар”, “Системийн буюу тогтолцооны загвар” гэж томъёолох нь сүүлийн үед өргөн дэлгэрч байна. Үүнийг тайлбарлавал: Онолын уялдаа холбоотой систем буюу тогтолцоо янз бүрийн хэлбэр байдалтай байдаг. Мөн компьютерийн доторх жижиг эд анги хоорондын тогтолцооноос эхлээд хүнд суртлын аппаратын үйл ажиллагаа хүртэл г.м
Системийн буюу тогтолцооны арга нь гэр бүлийн гишүүдийн харилцаа, байдлыг орчноос нь салгалгүй зөв тодорхойлоход тусалдаг. Гэр бүлийн сэтгэл зүйн тусламжийн үр дүн нь гэр бүлийн гишүүн бүр хамтын амьдралд өөрийн гэсэн хувь хүний шинж байдлаа хадгалан гэр бүлийн бусад гишүүдтэй зохицох, гишүүн болгонд тааламжтай нөхцөл байдлыг үүсгэснээр харагдах ёстой.
Гэр бүлийн хөгжлийн үе шатууд \ циклүүд\
1.    Тусдаа гарч эцэг эхийнхээ гэрийг орхих үе
2.    Бие даан амьдрах үе
3.    Нэгэн нэгдлийн 2 тал болж амьдрах үе
4.    Хүүхэдтэй болох үе
5.    Хүүхдүүд бие даан амьдарч тусдаа гарах үе “хоосон үүрний синдром”
6.    Тэтгүүлэх үе г.м

Хөгжлийн үе шатаар нь:
1.    Эхний хямрал – эхний жил
2.    2-дахь хямрал- анхны хүүхэд төрөхөд
3.    3- дахь хямрал – 18-19 жил амьдарсан үед
4.    Дараагийн хямрал – эрэгтэй хүний 40 насны үед
Цаг үргэлж гэр бүл нь гишүүдээр нэмэгдэж эсвэл гишүүдээр хасагдаж байдаг. Энэ явцад зарим гишүүдийн хэрэгцээг хангах, зарим гишүүдийн хэрэгцээ хохирох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх болдог. Хоорондын харилцаа уялдаа холбоотой байдаг учраас нэг асуудлыг тусад нь салгаж авч үзэх боломжгүй байдаг.
Гэр бүлийн гишүүд хоорондоо зохицоход : 
a.    Хувь хүний зан чанар
b.    Үзэл бодол
c.    Дасан зохицох чанар г.м онцлог байдлууд нөлөөлдөг.
Гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгалд:
a.    Нийгмийн тохироо

b.    Физиологийн тохироо чухал үүрэг гүйцэтгэдэг.
1.    Холерик – дайчин, зөрүү
2.    Флегматик – тэсвэртэй, тайван тэнцвэртэй хайр
3.    Меланхолик – шийдэмгий бус
4.    Сангвиник – сэргэлэн, тэнцвэртэй хайр

Флегматик + СангвиникФлегматик зонхилох
Флегматик + Флегматик = Гуниг
Меланхолик + Меланхолик = Гомддог
Холерик  + Холерик = Хэрэлдэх, өрсөлдөх
Сангвиник + Сангвиник = Таардаггүй
Нийгэм сэтгэл зүйн тохиромж дараах зүйлээс шалтгаалдаг.Үүнд: 
1.  Өссөн орчин
1.    Үнэт зүйлсийн баримжаалал
2.    Хүмүүжил
3.    Шашин шүтлэг
4.    Үзэл бодол
Үндсэн зөрчлүүд:
a.    Бие биенээ буруугаар төсөөлснөөс
b.    Бие биедээ зохицож өөрчлөгдөх чадваргүйгээс
c.    Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой асуудлаас гардаг
Багш сурган хүмүүжүүлэгчид гэр бүлтэй ажиллаж эхлэхдээ
1.    Хоорондын харилцаа дотно байгаа эсэхийг тодорхойлох
2.    Хүүхддээ хэрхэн хандаж ,хайрлаж байгаа байдлыг тодорхойлох
Үүнд: тахин шүтэх хайр, дарангулан хайрлах, худалдан авах хайр, зээлээр түрээслэх хайр, тааламжгүй нөхцлийн хайр, тохиромжтой хайр г.м тодорхойлох. Алфред Адлер ба Густав Юнгийн онолын хүрээнд хүүхдийг хэт эрхлүүлэх, хүссэн бүхнийг нь биелүүлэх нь дутуу дулимагийн хам шинж хурцаар илрэх буюу өөрөөр хэлбэл эрхтэн дутуу эсвэл хүүхэдтэйгээ хол хөндий, гадуурхан харьцахтай адил үр дүн үүсгэдэг гэж үздэг.









No comments:

Post a Comment